Өнөөдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн талбай дээр 11 тоглолт боллоо. Тоглолтуудаас хамгийн сонирхолтой бөгөөд ач холбогдол дагуулсан нь Дорнодын сүүлийн байрны төлөө өрсөлдөж буй “Нью Иорк Никс” болон “Милауки Бакс”-ын тоглолт байлаа.

Харин эсрэг багаас Монта Эллис 35, Жэннингс 28 оноо авсан ч бусад тоглогчид нь хангалттай сайн байсангүй. Ингэснээр Никс 30 хожил 28 хожигдолтой “Плэй офф”-ын сүүлийн байрандаа хэвээр үлдсэн бол Бакс 28 хожил 30 хожигдолтойгоор есдүгээр байранд бичигдэж байна. Гэхдээ тэдэнд дахиад дөрвөн тоглолт байгаа бөгөөд өөрсдөө хожиж, Никсийг хожигдоосой гэж залбирах л үлдлээ.
Б.Ням