Нэвтрүүлэгчид тоглолт хийнэ

Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа, Д.Цоодол, нэвтрүүлэгч Б.Ганбаатар, Ч.Ичинхорлоо, Г.Чоглоонамжил, С.Чимгээ, нар хамтран тоглолт хийнэ. Тэд тоглолтоо “Нэг л дотно” хэмээн нэрийдсэн бөгөөд эх орны сэдэвтэй шүлэг уншиж, ямар дуучид болохоо харуулах аж. Тоглолтод соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Н.Гантулга нар урилгаар оролцож, хөг нэмнэ. “Нэг л дотно” тоглолт энэ сарын 19, 20-нд UB palace-д болно.
Сэтгэгдэл (2)