3 охин хамтлагийн Ану хөл хүнд болжээ

"Гурван охин" хамтлагийн дуучин Ану бие давхар болжээ гэх мэдээлэл гадуур тархжээ. Тэрээр жил гаруйн өмнөөс Н.Энх-Амгалан
гэх залуутай үерхэж, хаа ч байсан хамт байх
болсон. Гэсэн ч “Одоогоор гэр бүл болох талаар бодоогүй байна” хэмээн
саяхны нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан билээ. Анугийн хувьд ийнхүү хөл хүнд болсон
нь тус хамтлагийн уран бүтээлийн завсарлагийн хугацааг дахин сунгахад хүргээд байгаа гэнэ. Харин хамтлагийн ахлагч Соло УИХ-ын гишүүн Батхүүгийн бэр
болох сурагтай байгаа. Тэрээр загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдоод
байсан Ганбат гэх залуутай үерхэж байгаа бөгөөд хосууд АНУ-д амарч байгаа юм байна. Саяхан энэ хамтлагийн дуучин Анхмаа анхны үрийнхээ зулайг үнэрлэж охинтой болсон билээ.