Чехийн Шинжлэх ухааны академи 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх ухааны академи (Academy of Sciences of the Czech Republic) нэрээ сольж Чехийн Шинжлэх ухааны академи (Czech Academy of Sciences or CAS) гэж нэрлэх болсноо мэдэгдсэн.
ЧШУА манай ШУА-тай эрдэмтэн солилцоо хэлбэрээр хамтран ажиллаж байснаа 2015 оноос хоёр академийн хооронд эрдмийн солилцооны хамтарсан төсөл хэрэгжүүлэх илүү дэвшилтэт хэлбэрт шинжиж байгаагаа манай талд мэдэгдэж харилцан тохиролцоонд хүрсэн юм. Үүний дагуу хоёр талын төсөл хэргжүүлэх саналтай эрдэмтэд төслийн саналаа 3 дугаар сарын сүүлээс 5 дугаар сарын сүүл хүртэл өөр өөрсдийн ШУА-д (манай хувьд Тэргүүлэгчдийн газар) өгөх ёстой бөгөөд 9 дүгээр сарын дунд хүртэл үндэсний хэмжээнд төслийг үнэлж дуусах ба 10 дугаар сарын дунд хүртэл хоёр талын хэмжээнд хамтарч үнэлгээ өгсний дараа 12 дугаар сарын эхээр талын холбогдох байгууллагууд эцэслэн баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.
Г.Үжин