Өнгөрөгч амралтын өдөр орсон их цас, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алджээ.
ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр "Хохирогч иргэн 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхисон байна. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан " хэмээн мэдээлжээ. Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/