Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зөв амьдрах ухаан” ТББ архинд орсон 120 хүнийг амьдрах ухаан сургаж байна

2015-4-06
0
ЖИРГЭХ

        Алдаж онодог нь хүний амьдрал хойно хоёр нийгмийн золиос болж архинд орж, амьдралаа алдсан хүмүүс манай улсад нэлээд байдаг. Траншейныхан хэмээн нэрлэгдэж нийгмээс тусгаарлагдсан тэдгээр иргэдэд төрөөс хүрэх тусламж үйлчилгээ тэр бүр байдаггүй. Байдаг хэд нь үнэхээр тэдний ирээдүйд хэрэг болж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.

 

Харин нэг олдсон амьдралаа бусдын төлөө зориулан, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн өрх бий хэмээн сонсоод “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг зорилоо. Тус байгууллагын тэргүүн Г.Загдаагийнх хэмээх өнөр гэр бүлийг уншигч та бүхэнтэй уулзуулъя.

 

Зах зээлийн үед бага хэмжээний бизнес эрхэлдэг байсан Г.Загдаа гуай нийгмийн эмзэг бүлийн хүмүүс олноор төрөх болсон 2000 оноос тэднийг хүмүүжүүлдэг, хүнлэгээр хүлээн авч засдаг гэр бүлийг бүтээхсэн хэмээн бодсоор явжээ. Ингээд зургаан жилийн дараа 2006 онд энэхүү хүслээ биелүүлж байгууллагынхаа үйл ажиллагааг эхэлсэн байна.

 

Алдаж оносноосоо болж “аавын хаалга” татсан, хүмүүжээд суллагдсан, харж хандах хүнгүй, архинд орж амьдралгүй болсон гээд нийгмийн бүхий л эмзэг давхаргад байсан 120 орчим хүн “Зөв амьдрах ухаан” ТББ-аар овоглон амьдардаг аж.

 

        Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Зөв амьдрах ухаан” төвийн хаалгаар орвол ширхэг ч тамхины иш, чихрийн цаасгүй цэмцгэр хашаа угтан авав. Хашааны хойморьт баригдаж дуусаагүй гурван давхар байшин, түүнтэй хаяа дэрлүүлэн гэрүүдийг эгнүүлэн барьжээ. Мөн багахан зайд сагсан бөмбөгийн талбай байгуулсан нь хүүхэд, залуучууд бас амьдардаг юм байна даа гэх сэтгэгдлийг төрүүлж байсан юм. Хоорондоо тав ч хүрэхгүй метрийн зайтай байрлах гэрийн хооронд хэц татаж хүүхдийн өлгий даавуу дэлгэжээ. Үүнийг хараад нярай хүүхэд амьдардаг бололтой гэр рүү зөвшөөрөл авч орвол тав зургаан насны жаахан охин дүүгээ тэврээд зогсч байв. Харин толгойгоо цагаан даавуугаар ороосон эмэгтэй хүүхдийн хувцас угааж, тогоон чинээ гэдэстэй хүүхэн түүнд туслаж байлаа. Тэднээс ярилцлага авах зөвшөөрөл хүсэхэд ”Таньдаг хүмүүс харвал муу хэлэх болов уу. Гэхдээ яахав дээ бид ямар хулгай хийж, худлаа хэлсэн биш дээ” гэсээр яриа өгөхийг зөвшөөрсөн юм.

 

        Ч.Ариунтөгс: Дөнгөж төрөөд хэдхэн хонож байхдаа энд ирсэн

 

-Та энд хэзээнээс амьдарч байна. Хэн хэнтэй байдаг юм вэ?

 

-Би энд сар гаруйн өмнө ирсэн. Хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна.

 

-Бага хүүхэд чинь сар хүрсэн юм уу. Яагаад энд ирэх болов?

 

-Бага маань хоёр хоногийн өмнө сар хүрсэн. Харин том нь зургаан настай. Нөхөр маань зодож дарамтлаад гэрээсээ хөөчихсөн. Тэгээд дөнгөж төрөөд хэдхэн хонож байхдаа энд ирсэн. Надад өөр очих газар байхгүй.  

 

-Танд ах дүү хамаатан садан байхгүй юу?

 

-Уг нь байгаа. Гэхдээ тэд маань бид хэдийг асарч халамжлах боломжгүй амьдардаг.

 

-Том охин нь сургуульд сурдаг уу. Хаана сурдаг юм бэ?

 

-Том охин маань нөхрийн ах дүү нар дээр байдаг. Тэдний хаягаар сургуульд явдаг.  Харин намайг санаад байна гээд саяхан амралтаараа ирээд байгаа юм.

 

-Уг нь цуг амьдардаг бол зүгээр юм тэ. Гэхдээ сургуулиа завсардаж болохгүй байх л даа?

 

-Тийм ээ. Би эх хүн болохоор охиноо өөр шигээ болгочихгүй эрдэм номтой сайн хүн болоосой л гэж бодох юм. Тиймдээ ч өөр дээр байлгаад байж чадахгүй нөхрийнхөө талд өгчихсөн. Гэхдээ манай байгууллагын удирдлагууд охинд маань сургууль олж өгөөд бид гуравыг цуг амьдруулна гэсэн.

 

-Хүүхэдтэй хүнд өлгий даавуу, живхний гээд л мөнгө их хэрэг болдог шүү дээ. Та энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ?

 

-Надад өөрийн хэсэг мөнгө байхгүй. Энд амьдардаг хүмүүс, Г.Загдаа ахынхаа гэр бүлийн хүчинд л хүүхдээ өсгөж байна. Хүүхдээ хоолонд орохоор нь ажил хийж мөнгөтэй болно оо.

 

Ийнхүү хөөрөлдөж байх зуур түүнтэй хамт амьдардаг эмэгтэй ”Бидэн шиг нийгмийн халамж дутагдаж байдаг хүмүүст ажлын байр бий болговол үнэхээр сайхан байна. Би удахгүй төрнө. Хүүхдээ төрүүлчихээд л ажил хийж, сайхан амьдрахсан гэж бодож байна” хэмээсэн. Ингээд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйлдвэрийн байранд орвол нэлээд том хэмжээтэй сийлбэртэй гэрийн мод урлаж байв. Увс аймгийн Сагил сумаас 10 метр диаметртэй гэрийг захиалан хийлгэж байгаа нь энэ аж. Ер нь эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг ойлгож, туслаж дэмжих хүсэлтэй иргэд тэдэнд захиалга өгч модон эдлэл хийлгэдэг болохыг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа өгүүлж байсан. Тус төвийн хувьд бүх төрлийн модон эдлэлийг хийдэг бөгөөд захилга орж ирэх нь тэдний амьдралд маш их тус нэмэр болдог гэдгийг ч хэлж байсан.

 

Архи гэх гашуун идээнээс болж эхнэр хүүхдээсээ салж улмаар траншейнд амьдарч яваад тус төвд ирж нийгэмшиж элэг бүтэн болж амьдарч яваа нэгэн мужаан залуутай уулзаж түүний амьдралынх нь талаар хөөрөлдлөө.

 

Архинаас гараад гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдарч байна

 

-Та чухам яаж яваад энд ирэв. Энэ талаараа яриагаа эхлэх үү? 

 

-Ах нь хөдөө мал маллаж амьдарч байгаад зуднаас үлдсэн хэдэн малаа зараад хотод орж ирсэн. Харин энэ тэндгүй барилгын ажил хийж, ихэнхдээ ажилгүй явсаар байгаад архинд орж, эхнэр хүүхдээсээ салсан. Тэгээд л траншейнд очиж үхэх сэхэхийн даваан дээр л энд ирсэн дээ.

 

-Энд ирээд хэдэн жил болж байна вэ?

 

-Би энд ирээд хоёр жил гаруй болж байна. Анх ирэхдээ архи уухгүй л болж байж сууж чаддаггүй тийм өвчтэй байсан. Харин энд ирээд архинаас гарч бүр мэргэжилтэй болчихоод ажиллаж, амьдарч байна.

 

-Таныг гэр бүлээ элэг бүтэн болгож чадсан гэж сонслоо. Энэ талаараа яриач?

 

-Архи уухгүй л бол амьдрал сайхан байдаг юм байна. Архи ууж солиорч явахдаа гэр орон гээд бүх зүйлээ зарчихсан байсан. Харин эхнэр хүүхэд хоёр маань аль наашаа харсан айлаар толгой хорогдож амьдарч байсан юм билээ. Тэгээд энд ирж архинаас гараад эхнэр хүүхдээ дэргэдээ авч ирсэн.

 

-Архинаас гарч амьдралаа сайхан авч яваад танд баяр хүргэмээр санагдчихлаа. Эхнэр хүүхэд нь юу хийдэг бэ?

 

-Баярлалаа. Манай хүүхэд жаахан бие муутай. Гэхдээ сургуульд сурдаг. Гэр бүлийн хүн маань хүүхдээ сургуульд нь зөөж, авдаг. Сургуулийн хүүхэдтэй болохоор тогтмол ажил хийж чаддаггүй ээ. Гэхдээ энд туслах ажил энэ тэр хийдэг.

 

-Эр хүн болохоор их л зүйлийг төлөвлөж боддог байх. Нууц биш бол ойрын төлөвлөгөөгөө сонирхуулаач?

 

-Хамгийн түрүүнд өөрийн гэсэн гэр оронтой болж сайхан амьдраад Г.Загдаа ах, Г.Амараа эгч хоёрынхоо ачийг хариулах юмсан гэж боддог. Тэр л миний мөрөөдөл басхүү төлөвлөгөө юм даа.

 

        Тэрбээр ийнхүү яриад “Архи ууж, алдаж онож яваа хүмүүс туслаж, нийгэмшүүлдэг манайх шиг газар олон байвал мөн ч олон өөртөө итгэлтэй сайхан амьдрах байхдаа” хэмээн хоолой зангируулж байлаа.

 

Эдгээр хүмүүс алгаа дээш харуулж хэнээс ч мөнгө гуйхыг хүсээгүй. Зөвхөн ажлын байртай болгож өгөхийг л холбогдох албаны хүмүүст уламжилж өгөхийг хүсч байсан юм. 

 

Ямартай ч амьдралын хатуу хөтүүг туулж яваа эдгээр хүмүүс, бусдын төлөө гэх цохилох зүрхтэй “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хамт олны ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.     

 

 

 

 

Б.Батчимэг

www.24tsag.mn

 

 

     

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (73.168.30.21)
    Amjilt husie mundag umaa
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.141.39)
    сайн сайхан хүмүүс байна шүү улам их амжилт хүсье.архичин хүнийг архинаас гаргана гэдэг маааш том буян шүү
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • hhhhh (112.72.13.43)
    Amjilt
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (83.76.204.43)
    Yamat saikhan gegeen medee ve, haana badag yum bol. Ene saikhan setgeltei hunii holbogdoh utsiig ni olj bichne uu.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (83.76.204.43)
    Yamat saikhan gegeen medee ve, haana badag yum bol. Ene saikhan setgeltei hunii holbogdoh utsiig ni olj bichne uu.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (103.229.123.111)
    хаана байдаг юм бол
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • сайн (206.75.247.226)
    Үнэхээр мундаг газар даа, өөр олон ч хүмүүсийг төлөвшүүлэн, амьдралд нь хөтөлж оруулсан. Зарим нь иргэд маань хор найруулан, жагсаж өдөр шөнөгүй улс төржиж байхад, энэ энгийн гэр бүл алдсан нэгэндээ чин сэтгэлээсээ туслахын тулд амьдралаа зориулж байдаг,
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    7 цаг 56 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    8 цаг 1 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    8 цаг 6 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    8 цаг 41 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    9 цаг 3 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    9 цаг 35 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    9 цаг 42 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    10 цаг 2 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    10 цаг 6 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    10 цаг 23 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    10 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    10 цаг 28 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    10 цаг 32 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    10 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    12 цаг 48 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    13 цаг 3 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    13 цаг 53 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    13 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    14 цаг 3 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    14 цаг 13 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК