Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар “лист” ба манлайлагч залуучууд

2015-4-07
0
ЖИРГЭХ

        Монголын томоохон төрийн бус байгууллагын нэг болох “Монголын залуучуудын холбоо” саяхан V их хурлаа хийсэн. Хамгийн сонирхолтой нь тэд улс төрд, цаашлаад УИХ-д сонгогдож болохгүй “ХАР” тодотголтой улс төрчдийг V их хурлаараа тодруулан нийгэмд цацаж булайг нь дэлгэхээр шийдсэн явдал. Энэ шийдвэрээс дүгнэж хэлбэл МЗХ улс төрийн байгууллага, эсвэл хүний эрхийг үл хүндэтгэдэг “ХАР ПиАр”-ын агентлаг болж хувирчээ гэмээр. Угтаа бол МЗХ-г, тэр дундаа энэ байгууллагыг авч яваа залуусыг бүх нийтээрээ “Манайлагч залуус” гэж ойлгодог. Бас хардаг. Залуусыг хөгжүүлэх, дэвших дээшлэх боломжийг нь эрэлхийлж, олж, зааж зөвлөж хамтдаа хөгжил дэвшил, гэрэл гэгээ, сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг гэж ойлгодог. Гэтэл “Хар лист” гэгчийг бий болгож нийгэмд “хараар” танигдаж байгаа нь Залуучуудын байгууллагын гол зорилго, нүүр царай гэж үү?

 

Дээрх асуудал явдал газар аваагүй байтал Монголын эдийн засгийн чуулганы индэрээс нэрт нийтлэлч, хүнлэг энэрэнгүй, ардчилсан бөгөөд хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулахад голлон оролцогч байсан эрхэм Баабар гуай гал дээр тос нэмж бүх нийтийн анхааралд нөгөө “ХАР” листийг дахин хүчтэйгээр авчирлаа.

 

Үүнээс гадна олны сонирхолыг татсан зүйл нь Монголын нийгэмд дутагдаж байгаа гэрэл гэгээг түгээх, нийгмийг өөдрөг эерэг хүчээр удирдах залуучуудын хөгжлийг хариуцсан хамгийн том төрийн бус байгууллагын их хурлаас хүний эрхийн хэд хэдэн чухал асуудлыг ноцтой зөрчих шийдвэрийг гаргасан явдал юм. Тэр шийдвэрийг нь хамгийн нэр хүнд бүхий эрхэм болох Ардчилалын автор гуай нийгэмд тараан түгээж алдаршуулж байгаа явдал. Бид ийм балмад, ёс зүйгүй, бүдүүлэг нийгмийг байгуулахыг хүсээд байгаа гэж үү?.

 

Монгол улсын Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж маш тодорхой заасан байдаг. Хүнийг ажил эрхэлснээр нь, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө бид олон нийтээрээ зохион байгуулалттайгаар улс орон даяар зарлан тунхаглаж “шившиг” болгож ялгаварлан гадуурхах шаардлага байгаа гэж үү?.

 

Нөгөө талаар Монгол улсын иргэн бүр сонгогдох эрхтэй. Энэ эрхийг ийм бүдүүлгээр зөрчиж байгааг бид ёс зүйтэй үйлдэл, хариуцлагатай алхам гэж үзэж болох уу? Муу улс төрч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ бид эрхээ эдлэхдээ хэн нэгний эрхийг хэзээ ч хөндөж болохгүй, дэлхийн хаана ч ийм зарчим үйлчилдэг.

 

Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Мөн хэн нэгний нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн заалт бас л Үндсэн хуулинд байгаа. Хүн нэг бүр “хүний нэр төрийг эрхэмлэж, бие биендээ хүнлэг энэрэнгүй хандахгүй юм бол” хэн бидний энэ нийгмийг эрүүл тунгалаг, өндөр ёс суртахуунтай болгох юм бэ? Яагаад бид хэн нэгнийг заавал доромжилж байж, улс даяараа хэн ч биш болгож байж санаа амардаг болчихсон юм бол. Бид яагаад ийм ёс суртахуунгүй үйлдлийг бүгд дэмжиж хөөрдөг болчихсон юм бэ?. Яагаад асуудлын суурь язгуур үндэстэй тулалдахгүй, зөвхөн асуудалд өнгөцөөр хандаж өөрсдийн нийгмээ улам гүнгий ангал руу өөрсдөө чирдэг болчихсон юм бэ?.

 

Бид Үндсэн хуулинд заасан нэг ҮНДСЭН ҮҮРГЭЭ огт биелүүлэхээ больсон байна. Тэр заалтанд иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж тодорхойлсон. Бид хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй нийгмийг бүтээх, нийгмийн үнэт зүйлсээ өөрсдөө хамгаалж, дархлааг нь баталгаажуулахыг хүн бүр эрмэлзэж л амьдрах учиртай. Энэ л зарчмыг манай улс үндсэн хуулиндаа иргэний үндсэн үүрэг болгон тусгасан байна. Гэтэл бид энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Сошиал сайтууд, мэдээллийн сайтууд, шар сонингуудыг нэг гүйлгээд харахад хүнийг доромжилсон, гүтгэсэн, мөшөгсөн мэдээлэл бараг бүх мэдээллийн 99%-ыг эзэлж байна. Эндээс дүгнэхэд бид өөрсдийнхөө орчинг тэр чигт нь өөрсдөө хараар будаж, харанхуй зүгрүү өөрсдөө хөтөлсөөр байна.

 

Бидний энэ байдлыг бүхэлд нь энэ “ХАР” листэнд оруулах гээд байгаа хэдэн улс төрчид бий болгочихсон юм уу? Эвсэл бид өөрсдөө тийм орчинг бий болгосон уу, асуудлын эх үндэс, язгуур яг хаана байгаа бол? Хэн энэ хар ангалаас гаргах бол, бид үү, эсвэл бидний өмнөөс хэн нэгэн улс төрч гаргана гэж үү? Хүн бүр хүмүүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй, асуудлыг зөв талаас нь шийдэж чаддаг, өөрөө өөртөө эзэн байж чаддаг, эрхээ эдэлж хамгаалж чаддаг, үүргээ бас биелүүлж чаддаг, асуудал бүрт ёс зүйтэй ухамсартай хандаж чаддаг болсон үед л бид энэ ангалаас бага багаар холдож чадна.

 

Би ч бас “ХАР” лист гаргаад өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хэд л бол хэдэн улс төрчийг нэрлээд давхиж чадна. Энэ асуудлыг хөндөж гаргасан үйлдэл нь Монголын залуучуудын холбооны их хурлын төлөөлөгчдийн буруу биш, бас Баабарын буруу ч биш. Бид өөрийн мэдэлгүй ийм бүдүүлэг үйлдэл хийдэг, тэрийг нь бусад нь дэмждэг, тэрнээсээ сэтгэл ханамж авдаг буруу жишигтэй болчихжээ. Энэ асуудлыг бүгдээрээ өөрчилцгөөе. МЗХ энэ шийдвэрээ буцааж татахаас эхлэх нь зөв байх.

 

Нөгөө талаас дүгнэвэл “хар балмад үйлдлээр нийгэмд гэрэл гэгээ авчирсан жишээ” би сонсоогүй. Гэрэл гэгээтэй зөв санаачлага бүр амжилт авчирсан олон жишээг бид мэднэ. “ХАР” листээр өшөө авалтын галыг бадраахаа больцгооё, харин энэнийхээ оронд сонгогчиддоо үнэн зөв мэдээлэл түгээж, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлцгээе. Энэ бүгдийн нэг эх үндэс болсон мэдээллийн орчноо хүний эрх зөрчдөг, хүнийг тархийг угаадаг “ШАР” орчноос нь салгацгаая. Хамгийн том уг үндэс болох “улс төрийн нам, түүний санхүүжилт”, “бүх шатны сонгууль”, “үндсэн хуулийн зарим зүйл заалтууд”, “хариуцлагын” зэрэг нэн шаардлагатай хуулиуд дээр ажиллацгаая, бүтээлчээр хандацгаая. Нийгмийн хүсэн хүлээсэн өөрчлөлтийг эдгээр хуулиудад тусгах, оруулах тал дээр “ХАР” листийг нийгмийн анхааралд хүргэсэн шигээ хүчтэй ажиллацгаая гэж уриалах байна.

 

Р. Шинэгэрэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • saruul (202.179.20.116)
    ter listiig n hariildaa
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.28.83)
    Утгагүй тэнэг юм бичих юм. За тэгээд энэрэнгүй зөв, Хүнийхээ эрхийг дээдлэе эдлэе гээд боловсролоо намье гээд дор дороо дуугүй л байцгаах хэрэг үү? Тэр хүний эрх зөв шударга, ёс зүйтэй байх чинь тэр эрхэм гишүүдээс гаралтай бидэнд үлгэр дуурайлал болох ёстой юм биш үү? Хамгийн шудрага ёс зүйтэй хүн гэж бид тэднийг сонгосон. Ийм биш гэдэг нь ард түмэнд харагдаж байна. Гэвч тэднийг бид өөрсдөө сонгосон хэдэн төгрөг худал амлалтанд нь итгэж. Тиймээс бас бидний буруу. Одоо л тэр хар лист гээд байгаа юмыг чинь гаргаж бид дахиж жинхэнэ шударга, ёс зүйтэй, хүмүүнлэг, шуналаа захирдаг тийм хүмүүсийг сонгох хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (199.16.56.51)
    хар цагаанны лист байх л хэрэгтэй л дээ Сайн мууг ил гаргах нь цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй ш дээ Амжилт МЗХ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • СЭРЖЭЭ (103.9.89.210)
    ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО МӨНХБАТ ДАРГАЛАХ БОЛСНООС ХОЙШ УНТАА БДЛААСАА СЭРСЭН ГДГ НЬ БОЛ ҮНЭН ШҮҮ. ЭНЭ ХҮН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨ ИХИЙГ ХИЙЖ БГАА УЛС ТӨРЧДИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ГАРГАЖ ИРНЭ ГДГ НЬ ЗӨВ ЗАЛУУЧУУД ҮҮНИЙГ ГАРГАЖ ИРКҮҮ БОЛ ӨӨР ГАРГАЖ ИРЭХ ХОНШООРТОЙ ХҮН БГААМУУ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Har jagsaaltiin deeguurt Burmaa guia tsohij yvna gj bnleeshuu
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ERN BOL HAR BA TSAGAAN LIST GJ OLON TUMNII NUDEN DR IL BH N ZUIN HEREG SHUU DEMJJN
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Suldee (103.9.89.210)
    Zaluusiin tuluu unehr ih ajil hj bgaa gazar shuu. Muu muuhai shantaichdiin bulaig delgeed ug ta naraas uur hench uuniig hj chdhgui
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Хар листийг хэн дэлгэн таниулж бгаан чухал бус, дэлгэн таниулж олон нийтэд харуулж бгаа нь гол шд ээ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.2)
    Nam dagaj namirsan heden oiworgon zaluusiin holboo ym daa. Mongol ulsdaa hiij buteesen ym yu bnaa ed nart
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Ard irged min unentei nuur tulah tsag ali hediinee irseeen. En boduul ter har listend orsn humuusiin negnii zaraalaar l ingj esreg bichj bgaa bz bd enend huurtahgui ee
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Би хувьдаа энэ листийг гаргаасай гэж бодож бна Харин ч МЗХ зоригтой алхам хийж залуусын хэлье гэснийг хэрэгжүүлж бгаа мэт санагдлаа юу гээд л зүв зүгээр бхд нь тэднийг оролдоховдээ үндэслэл баримттайгаар нь дэлгэх биз
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • HEHEHE (202.5.196.170)
    HEHE HYN BOLGON OORIIN HAR LISTEE GARGII
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.235.184.177)
    yun demii balai ym bichee ve
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    12 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 19 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    1 цаг 52 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    1 цаг 57 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    2 цаг 33 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    3 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 33 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    4 цаг 26 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 9 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    5 цаг 19 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    5 цаг 20 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    5 цаг 26 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    6 цаг 18 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    6 цаг 23 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    6 цаг 26 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    6 цаг 47 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
    7 цаг 6 мин
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно
    7 цаг 19 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК