Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: Г.Алтан Тусгаар тогтнолын ордонг авахаар шүүхэд хандаагүй

2015-4-07
0
ЖИРГЭХ

         УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн билээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

 

МАН-ын дарга М.Энхболд “МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн. Мөн Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний талаар Сангийн сайдаас мэдээлэл авсан. Өнөөдөр өглөө МАН-ын удирдах зөвлөлийн хурал боллоо. Удирдах зөвлөлийн хурлаар сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авч байж шийдвэрлэнэ гэсэн шийдвэрийг гаргалаа” гэв.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 -УИХ-ын даргын өчигдрийн хийсэн мэдэгдлийг танай намыхан юу гэж үзэж байгаа вэ?

 

-М.Энхболд: Эдийн засаг хүндрэлтэй үед Тавантолгойн орд газрыг ашиглах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой болон Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг иргэд олон нийтэд ил тод, УИХ-ын хяналтанд, одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр явуулна гэж тусгасан. Энэ зөвшилцлийн хүрээнд УИХ-д оруулж ирж танилцуулга хийж, зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой гэж МАН үзэж байгаа.

 

-Иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын байрыг авахаар шүүхэд гомдол гаргасан гэсэн мэдээлэл байна. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ?

 

- Ж.Мөнхбат: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын ордныг авах гэж шүүхэд хандсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар ямар ч хүн МАН-ыг шүүхэд өгөөгүй.

 

-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулахаар төлөвлөж байна вэ?

 

С.Бямбацогт: Ард нийтийн санал асуулга явуулахыг бид бүлгийн хурал, удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд шийдсэн юм биш. Чуулган завсарлах хугацаанд тойрогтоо ажиллаж, ард иргэдийнхээ саналыг сонсож гаргасан шийдвэр. Асуух асуулт нь тодорхой, хариулт нь ойлгомжтой учраас цаг хугацаа, хөрөнгө, мөнгө зарцуулахгүй. Ирэх зургаадугаар сара багтаагаад ард нийтийн санал асуулгыг явуулах бололцоотой.

 

-Ленины музейг барьцаанд тавьсан асуудал байгаа нь  үнэн үү. Төрийн өмчийн хорооноос Лениний музейг тэр өмчлөлдөө авч чадахгүй байгаа гэж мэдээлж байсан шүү дээ. Гэтэл  та бүхэн Лениний музейг барьцаанд тавиагүй гэж мэлзээд байгаа нь ямар учиртай юм бэ?

 

- Ж.Мөнхбат: Төрийн өмчийн хорооноос нэхэмжлэл  гарч, МАН Лениний музейг  улсад буцааж өгсөн. Уг нь үлэг гүрвэлийн музей байгуулна гэж байснаа саяхнаас өөр зориулалтаар ашиглахаар болсон гэсэн сураг байна. Түрүүн би Иргэн Г.Алтан гэдэг хүн МАН-ыг шүүхэд өгсөн асуудал байхгүй гэж хэлсэн. Музейг барьцаанд тавьсан асуудал байхгүй. МАН нэг байраа буцааж өгсөн. Яг  үүнтэй адил улстөрийн намууд өмчөө буцааж өгөх асуудал ярьвал АН-ыг бүрдүүлж байгаа  таван улстөрийн хүчин Нийслэлийн иргэдийн хурал, Засгийн газрын шийдвэрээр авсан дөрвөн байраа буцааж өгч, нэгийг нь хүүхдийн эмнэлэг болгож яагаад болохгүй гэж. Заримыг нь банкны барьцаанд тавьчихсан, зарчихсан зүйл ч байгаа шүү дээ. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр ганц МАН – руу хараа хяналтаа шилжүүлэх хэрэггүй.

 

-С.Бямбацогт: Яагаад барьцаанд тавиад байгаа юм гэж асуулаа. Үндсэн хуульд хэн ч хувийн өмчөө захиран зарцуулах эрхтэй гэж заасан.  Өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь өмчлөх эрхээр ногдсон байдаг.  Тиймээс  энхэ бол асуудал биш. Лениний музейг ямар ч барьцаанд тавиагүй  байсан гэдгийг хэлье.

 

-НАМЗХ  хоёр хуваагдсан,  одоогийн Ерөнхийлөгч гэгдэж буй Н.Номтойбаяр гишүүнийг түр орлон  гүйцэтгэгч гэсэн маргаан явж  байна. Энэ асуудалд МАН-ын удирдлагууд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Ж.Мөнхбат: 2012 оны сонгуулийн дараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Оюун-Эрдэнэ АНУ-д суралцахаар явсан.  Явахдаа Залуучуудын холбооныхоо Удирдах зөвлөлтэй яриад үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаяр гишүүнийг томилсон. Өнгөрсөн онд болсон Залуучуудын холбооны   бага хурлаар Н.Номтойбаяр гишүүнийг холбооны Ерөнхийлөгчийн  үүрэг гүйцэтгэгчээр баталсан юм билээ. Үүнээс болоод МАН бужигнасан ч юмуу том асуудал, хагарал үүссэн зүйл байхгүй. Энэ бол албан тушаалаа булаацалдаад байх хэмжээний том асуудал биш. Хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Намын удирдлагууд анхаарч, асуудал шийдэгдэх байх.

 

-Сонгуулийн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулна гэж хэлсэн. Ард, нийтийн санал асуулга явуулахад сонгуулийн санал хураалтын автомат системийг ашиглах ёстой гэж үзэж байгаа юм уу?

 

-М.Энхболд: Санал асуулгыг хар машинаар явуулах боломжгүй гэж Сонгуулийн төв хороо үзэх байх. Ер нь санал асуулгаа аваад гараар тоолох байх. Техникийн нөхцөл бололцооны хувьд ч мөн ялгаагүй тийм байгаа. 2012 оны сонгуулиас хойш орон нутгийн сонгууль гэх мэт маш олон удаагийн нөхөн  сонгууль болсон. Монгол улс нөхөн сонгууль хийхдээ хар машиныг өөрсдийнхөө санасан, бодсон, хүссэнээрээ ашиглаж чаддаггүй шүү дээ. Хар машиныг ажиллуулах тусгай зөвшөөрлөөс эхлээд цаасыг нь хүртэл гаднаас оруулж ирдэг асуудлууд байгаа юм. Тиймээс түүнийг ашиглах боломжгүй байх. Бидний зүгээс сонгууль ямар тогтолцоогоор  явах ёстойг ард түмнээсээ асууна гэж бодож байна. Тэдний саналыг сонгуулийн хуулиндаа тусгаж өгөх ёстой.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар МАН ямар байр суурьтай байгаа. Сонгуулийн хуулиас том, тулгуур хуулийг ард нийтээсээ асуух ёстой юм биш үү?

 

- М.Энхболд: Манай үндсэн хууль мөрдөгдөж эхлээд 20 гаруй жил болчихлоо. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт орох цаг хугацаа болсон. Нөгөөтэйгүүр тус хуулийн үйлчлэл талаасаа ч мөн өөрчлөлт орох цаг болсон гэж МАН-ын бүлэг үзэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-аас  гарсан ажлын хэсэгт МАН-ын бүлгийн хоёр гишүүн орж ажиллаж байгаа. Сая чуулганы завсарлагааны үеэр тус ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Бид хоёр гишүүнээрээ дамжуулаад мэдээллийг авч байгаа. Саналыг эцэслэн батлах үед МАН хоёр гишүүнээрээ дамжуулж ажлын хэсэгт нь саналаа хүргүүлнэ.

 

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн асуудлаар танай бүлэгт мэдээлэл хүрсэн гэсэн. Ямар нэгэн буруушаах баримт байсан уу?

 

С.Бямбацогт: Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд 2014 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оруулчихсан байгаа. Хаврын чуулганаар Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлтийн биелэлтийг дүгнээд 2014 онд Засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 63 хувийг биелүүлсэн гэж байгаа. Гэхдээ бодит байдал дээр байдал өөр байна. Тухайлбал, ДНБ-ий өсөлтийг 14.7 хувьтай байна гэж тооцож байсан бол 7 хувь болж хоёр дахин буурсан. Өөрөөр хэлбэл дэвшүүлсэн зорилт 50 хувьд ч хүрээгүй байна. Нэг хүнд ногдох ДНБ 5300 доллар болгоно гэж тооцож байсан 4000 доллар болсон. Бас л зорилт нь биелээгүй. Инфляцийг 6 хувьд барина гэж байсан бол 11 хувь болж өсчихсөн байна. Долларын ханшийг 1350 төгрөг гэж тооцож байсан. Гэтэл өнөөдөр долларын ханш хэд болчихсон байгаа билээ. МАН-ын бүлэг Засгийн газрын үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэж байгаа. Бага ажил хийхээр төлөвлөсөн мөртлөө түүнийгээ хийж чадаагүй. Сая хамтарсан Засгийн газар байгуулагдсанаараа өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон. Харин хямралыг даван туулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.213.97.161)
    Ta nart hench itgehgui
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • HEHE (202.5.196.170)
    SHYYHDEED AV
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • HEHE (202.5.196.170)
    HEHE ODOO ALTAN TER ORDONG AVAH HEREGTEI SH DEE ESVEL TERBUMAA MAN-IIHNAAS AV
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • irgen Tamjaw (103.26.195.2)
    Zasgiin gazraas garah huhee maltaad ehlew ee gej
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 58 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 59 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 23 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 55 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 42 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 58 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 4 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 53 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 33 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 58 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 44 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 51 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 57 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 45 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 31 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК