Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24-ийн сурвалжлага: Дархан хүн бурхан ухаантай

2015-4-10
0
ЖИРГЭХ

Монголчууд бид дэлхийн зах зээлд ч томоохон байр суурь эзлэх чадвартай хүмүүс

 

“Дархан хүн бурхан ухаантай” гэсэн сайхан үг байдаг. Энэ л үгийн эзэн болж, үндэснийхээ хэв маягийг харуулсан бүтээл туурвидаг  эгэл жирийн нэгэн дархан эмэгтэйг бид энэ удаагийнхаа “Эерэг 24” буландаа онцолж байна.

 

Өнгөт металлаар гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл урладаг “Бүрэн сүх” ХХК-ийг зорихдоо энэ компанийн “Захирал дархан”-ыг хүдэр бадир эрэгтэй хүн байх гэсэн төсөөлөлтэйгээр очсон юм. “Шар хад”-нд байрлах үйлдвэрийн хашааны үүдэнд очоод утас руу залгахад нүүр дүүрэн инээд тодруулсан эмэгтэй биднийг угтан авлаа. Тэрбээр өөрийгөө танилцуулахад эл үйлдвэрийн захирал Б.Галцэцэг  гэдгийг мэдэв.

 

“Өөдлөх айл үүд хаалганаасаа” гэж хашааны үүдээр ороход л дархан хүн бурхан ухаантай гэх үгийн тайлал энэ болов уу гэмээр хээ угалз болсон сайхан хаалга, цэмцгэр хашаа энэ өрхийн хүмүүс хөдөлмөрч гэдгийг бэлээхэн харуулж байлаа. Хашааны дотор талд хүн явах чиглэл бүрд явган хүний зам барьж, бусад хэсгийг нь зүлэгжүүлдэг бололтой байв.  Ийн хашааны үүднээс үйлдвэрийн хоёр давхар байр хүрэх зам зуураа хашаан доторхийг ажсаар дотогшоо орлоо.

“Бүрэн сүх” үйлдвэр таван цехтэй бөгөөд цех бүр нь тус тусын өрөөнд байрладаг аж. Бид эхлээд бүтээлүүдийнхээ загварыг зохиож, цутгуур, сийлбэр хийдэг “Бокс”-ын өрөөгөөр орлоо. Энэ өрөөнд 2 сийлбэрчин, зутгуурчины хамт суудаг аж. Тэд Батноров хийцийн монгол эмээлийн чимэглэлийн сийлбэрийг хийж, боксоо цутгаж байхтай тааралдаж нэлээд олзуурхав. Эрийн хийморь болсон морины эмээлийн гоёл чимэглэл хэрхэн бүтдэг, яаж хийдгийг бид нарийн мэдэхгүй. Хийж буй тоног нь үнэхээр урлагийн бүтээл аж.

 

Сийлбэрчдийн ширээн дээр өөрсдийнх нь зохион бүтээсэн бүтээлийнх нь анхны тосон сийлбэр, бэлэн болсон металл сувинерууд өрөөстэй байгааг хараад монгол дархчуулаараа бахархаж,  бишрэх, омогших сэтгэл төрж байсныг нуух юун.

Аргагүй л дархчуулын өрөө гэсэн шиг өрөөнийхөө ханыг монгол дарханы аргаар хийсэн ээмэг, зүүлт бэлэг дурсгалын сувинерээр чимэглэсэн нь ёстой л дарханы диваажин гэж байдаг бол тэнд очсон мэт санагдаж байв.

 

Ингээд бид тус үйлдвэрийн бэлэг дурсгалын зүйлсийн загварыг зохион бүтээдэг, сийлбэрчин Э.Отгонбаатартай уулзаж бүтээлээ хэрхэн туурвидаг, шинэ бүтээлийн санаагаа хаанаас олдог талаар тодруулахад “Манай үйлдвэр үндэснийхээ хэв загварыг харуулсан бүтээл урлахыг гол зорилгоо болгодог. Тиймээс хуучны эдлэл, ном зохиол, сонин сэтгүүл зэрэг олон зүйлээс судалгаа хийсний үндсэн дээр хэзээ, хаана ч байхгүй дахин давтагдахгүй санааг олж загвараа гаргадаг хэмээн танилцуулсан юм. Тэрээр “Гэхдээ энэ бүх загварыг би ганцаараа гаргадаггүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн манай хамт олон бүтээлийнхээ талаар бүгд санал бодлоо дусгаж, оролцуулдаг” хэмээн хийж буй ажил, хамт олныхоо талаар ярьж байлаа.

 

Энэ уран сийлбэрч Өвөрмонголд 10-аад жил ажилласан ч “Мэдэж сурсан бүхнээ гадны улс оронд гаргаж өгөөд байвал эх орны маань өөрийн гэсэн бүхэн бусдынх болчих юм шиг санагдаад Монголдоо ирж ажилласан. Манай улс над шиг хүнээр дутахгүй ч би өөрөө ингэж бодоод л эх орондоо ирж ажилласан” гэлээ. Эх оронч сэтгэл гэдэг ийм зүйлээс эхэлдэг юм байна гэдгийг Э.Отгонбаатарын энэ ярианаас ойлгогдож байгаа биз. Аргагүй л дархан хүний бурхан ухааны илрэл юм.  

 

Хүмүүс хуучны хэв загвартай, монгол дарханы аргаар урласан гоёл сонирхох болсон

 

Бид дараагийн цехээр зочиллоо. Энд гар аргаар гоёл чимэглэл хийдэг  аж. Энэ цехийн “Эзэн” нь Б.Наранбаяр гэх дархан. Тэрбээр алтаар ээмэг, бөгж урлаж байв. Үйлдвэр  байгуулагдсан цагаас өнөөг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа дархан хэмээн “Бүрэн сүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд иргэд хуучны хэв загвартай, монгол дарханы арга болох ямар нэгэн цутгамал хэв ашиглаагүй зөвхөн гараар урласан зүйлийг ихээр сонирхох болсон аж. Тиймээс ч “Бүрэн сүх” үйлдвэрт хувь хүн, албан байгууллагууд хандаж зөвхөн дэлхийд ганц байх тэр л гоёл чимэглэлийг өөрсдийн санаанд нийцүүлэн урлуулах болсон байна.

 

Өөрийн ажлаа чин сэтгэлээсээ хийж буй Б.Наранбаяр дархантай уулзахгүй, түүнээс ажлынх нь талаар асуулгүй өнгөрч чадаагүй юм. Тэрбээр “Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын уугуул. Анх намайг н.Бат-Эрдэнэ гэх дархан энэ салбарт хөтлөж оруулсан. Тэр хүн манай сумын иргэдэд алт мөнгөн эдлэл хийж, үйлчилж байхад  нь танилцаж шавь ороод өнөөдрийг хүртэл суралцаад л явж байна даа” хэмээн даруухан хэлээд “Хүмүүс төрөл бүрийн загвартай зүйл хийлгэхийг хүсдэг. Тэр бүгдийг хүмүүсийн сэтгэл нийцүүлэн нэг бүрчлэн гар аргаар хийнэ гэдэг амаргүй тиймээс би зөвхөн хийж чадна гэсэн зүйлээ л барьж авдаг. Хүний үнэ цэнэтэй зүйлийг ахин дахин хайлуулж, чанар сорьцоор нь тоглох эрх бидэнд байхгүй. Гэхдээ зориод ирсэн хүмүүсийг чадахгүй гээд буцаахгүйг боддог. Сүүлийн үед хятадаас орж ирж байгаа хэв /ээмэг бөгжний бэлэн хэв/ залуучуудыг их бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, тэднийг хөгжүүлэхгүй байгаад харамсаж явдаг” хэмээсэн. Ийнхүү түүнтэй ярилцах зүйл их байсан ч дараагийн хүмүүстэй уулзахаар цааш явж цех бүрээр орж сонирхон ажилчидтай нь уулзвал бүгд л “Үйлдвэрээ цааш өргөжүүлж, өөрсдийн урласан бүтээлээ дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх юмсан” хэмээн ярьцгааж байлаа.

 

Тус үйлдвэр нь 30 орчим дархантай бөгөөд ихэнх нь үйлдвэр байгуулагдах цагаас л ажилласан бөгөөд дархчууд нь Б.Галцэцэг захирлаас номын дуу сонсч, дарханы урланг заалгаж дархан болсон хүмүүс байдаг юм билээ.

 

Орон сууцны подвол түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийн энэ л бахдам амжилт, ажлын эзэн болсон Б.Галцэцэг гэх нэртэйгээ адилхан гал шиг дүрэлзэх, бүтээлч энэ эмэгтэйтэй цөөн хором хөөрөлдлөө.

 

-----------------------------100 жилийн баталгаа----------------------------

 

 

“Бүрэн сүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг: Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй байна

 

-Япончууд нарны гүүрийг бариад 100 жилийн баталгаа өгсөн нь Монголчуудад үнэхээр шинэ содон зүйл байлаа. Харин "Бүрэн сүх" ХХК бүтээгдэхүүнүүдээ 100 жилийн баталгаатай гэлээ-

 

-Танай үйлдвэрээр ороод үнэхээр бахархах омогших сэтгэл төрлөө. Та анх үйлдвэрлэл эхлэх хөрөнгөө хэрхэн босгож байв. Энэ талаар яриагаа эхлэх үү ?

 

-Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд арав гаруй жил болж байна. Анх энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг газар ховор байсан. Тиймээс үйлдвэрлэж байсан болгон маань зарагдаж байсан нь бидэнд их урам зоргийг өгсөн. Харин хөрөнгийн хувьд 10 хувийн хүүтэй мөнгө зээлд л үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.  

 

-Үнэхээр мундаг басхүү зоригтой юм аа. Танай гол хэрэглэгч, худалдан авагч ямар хүмүүс байдаг вэ?

 

-Монголчуудаас гадна, Өвөрмонголчууд ихээр үйлчлүүлдэг. Гэхдээ тэд нэг хоёр удаа цөөн тоогоор худалдаж авчихаад өөрдсөө хятадад бидний бүтээлийг дуурайлгаад олон тоогоор үйлдвэрлэдэг. Энэ нь харамсалтай санагддаг. Харин энэ жилээс жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлийг түлхүү үйлдвэрлэж байна. 

 

-Тийм шүү. Хятадуудад хийхгүй зүйл гэж байдаггүй. Бүтээлээ патентжуулж, оюуны өмчөөр баталгаажуулах боломж байдаггүй юу?

 

-Энэ талаар хөөцөлдөж л байна. Гэхдээ оюуны өмчөөр баталгаажуулсан ч гадны улс орнууд дуурайлгаад хийчихээр түүний араас хөөцөлдөх боломж байдаггүй юм билээ.

 

-Ер нь түүхий эдээ хаанаас нийлүүлдэг юм бэ. Хангалттай байдаг уу?

 

-Манай улсыг алт мөнгөний эх орон гэхэд нэг их хилсдэхгүй байх. Гэтэл “Монгол Банк” дотооддоо алт,  мөнгөө худалддаггүй. Энэ нь үнэхээр харамсалтай санагддаг. Тиймээс бид урд хөршөөс алт, мөнгө оруулж ирдэг. Цөөн тохиолдол иргэдээс, харин зэс, гуулийг хоёрдогч түүхий эд зардаг хүмүүсээс худалдаж авдаг.

 

-Та бүхэн өөрсдийн хийсэн алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын зүйлээ дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар хөөцөлдөж байсан уу?

 

-Бидэнтэй ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг “Нандин гоёо” ХХК-ийнхан Тайван, Тайланд зэрэг улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор хөөцөлдөж үзсэн ч хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй гэх шалтгаанаар зорьсон хэрэг нь талаар болсон. Ер нь алт, мөнгөн эдлэл хилээр гаргах хориотой байдаг юм билээ. Энэ тал дээр төрийн бодлого дутагдаад байх шиг санагддаг.

 

-Монголчууд дотоодын үйлдвэрлэлээ тэр бүр дэмжээд байдаггүй юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол?

 

-Тийм шүү. Наад зах л гэхэд манай хувийн болон төрийн байгууллагууд өөрсдийн лого, эмбелемийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг гадны улс оронд, эсвэл гадаадаас орж ирсэн түүхий эдээр үйлдвэрлэдэг газруудаар үйлчлүүлдэг. Үүнийхээ оронд дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд бидэнд хандвал хүссэн хэмжээ загвараар нь юуг ч хийж өгч болно. Хүмүүсийн дунд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэтэй гэсэн ойлголт байдаг. Гэтэл бидний бүтээл бол 100 жилийн настай, баталгаатай гэдгийг л ойлгоосой гэж боддог.

 

-Мэдээж ажил хийхэд бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйл гардаг л байх. Энэ талаар яриач?

 

-Манайх НӨАТ төлөгч байгууллага. Алт мөнгөн эдлэлд борлуулалтын үнэ их гардаг. Үүнээсээ болоод НӨАТ их бодогддог. Энэ жил л гэхэд хоёр сая төгрөгийн татвар гарчихсан байгаа. Ямар ч байсан баяжихаараа л өгнө дөө. /Инээв/ Ер нь үндэснийхээ үйлдвэрлэгч нарыг татвараас чөлөөлж, зах зээлд өрсөлдөх боломжийг нь бүрдүүлээд өгвөл монголчууд бид дотоодоо төдийгүй дэлхийн зах зээлд ч томоохон байр суурь эзлэх чадвартай хүмүүс гэж би боддог. 

 

-Нууц биш бол танай байгууллага өнгөрсөн жил хэдэн төгрөгийн НӨАТ төлсөн бэ?

 

-Бид уг нь урлан нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс ажилчдын нийгмийн асуудлыг бодоод компани байгуулж, НӨАТ төлөгч болсон. Өнгөрсөн жил улсад гурван сая төгрөгийн татвар төлсөн.  

 

Бидэндтэй ярилцаж, үйлдвэрийнхээ талаар сонирхуулсан та бүхний ажилд амжилт хүсье

 

 

 

 

 

 

Эерэгээр холбоотой байя www.24tsag.mn

Б.Батчимэг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Урт цагаан.Агтаамаа (66.181.190.195)
    Энгийн талдаа гарын ая даахуйц үнэ боломжийн шатар олон тоогоор үйлдвэрлэх боломийг судлаарай.Монгол хүүхдүүдийн оюуныг хөгжүүлэх аугаа үйлсэд дархан хүний бурхан ухаанаа гаргаж өгөөрэй гэж олон мянган монгол эмээ,өвөө,ээж,аавуудын өмнөөс хүсье.Анхааран болгооно уу.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.3.171)
    Angiin ohindoo ajiliin amjilt hvsie
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (182.160.3.171)
    Ene survaljlagch haraa muutai yumu daa hijeel gdg chini 50garan nasnii hvniig heldeg bizdee.ene zahiral chini 30garch bgaa shvv dee
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • eegii ni (43.242.243.41)
    Minii duu mundag shuu. Uigagui hodolmor l huniig amjiltand hurgene. Amjilt husye.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.114.250)
    Хүнсний 1д Түмэн эрдэнэс гэсэн хаягтай дэлгүүр байгаа .99086485
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.250)
    30 orchim nasnii busguig nas ahisan bh daa yahav dee. Delguur ni Mungun zaviyagiin zuun tald Mungun goyol geed delguur dotor baigaa
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (80.123.16.63)
    Ene yamar soelgyi setguulc ve .Ene saihan galtai cogtoi gyalalzaj yawaa emegteig gadnaas ahimag nasnii emegtei orj irj uuriiguu tanilcuulsan Galtsetseg gev gene.uneheer Galtai tsogtoi gaihamshigtai emegtei yumaa.Ajiliin undur amjilt hysie.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
    • zochin
      harin tiimee setgvvlch baij vgendee anhaaral tavimaar yum daa
      2015 оны 04 сарын 11
  • Зочин (103.10.22.110)
    99086485 holboo barih utas ni ene bna mongolchuudaaa
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (202.126.91.100)
    үнэхээр их таалагдаж байна
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.242.47.6)
    Ok
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Сурвалжлага, ярилцлага хийж байгаа сэтгүүлчид ээ! үйлдвэр, дэлгүүрийн хаяг, холбоо барих утас г.м. бичиж байгачээ! нэр ус, хаяггүй юм бичих юм. үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байх юм.
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Хүнсний 1д Түмэн эрдэнэс гэсэн хаягтай дэлгүүр байгаа
      2015 оны 04 сарын 10
  • Зочин (202.70.37.54)
    gaihaltai saihan buteel hiij bga ajilsan galtsetsegtee amjilt husii
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Uvs aimag (183.177.98.26)
    Saihan buteeluud hiisen bna zahialaga ugch hudaldan avmaar bna utas hayg heregtei bna
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    холбогдох утас хаягийг нь өгөөч
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    goyo yum aa, undesnii uildverlelee demjitsgeeye
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ystoi lag ymaaa. hymd bol hudaldaj avahsan
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    29 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    1 цаг 12 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    1 цаг 23 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    1 цаг 23 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    1 цаг 29 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    2 цаг 21 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    2 цаг 26 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    2 цаг 29 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    2 цаг 50 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
    3 цаг 10 мин
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    17 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    17 цаг 56 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    19 цаг 21 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    19 цаг 23 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    20 цаг 25 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    20 цаг 30 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    20 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК