Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчөөс Капла нарын 30 тэрбум төгрөгийг хэн төлөхийг асуулаа

2015-4-11
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа УИХ-д танилцуулсан.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Сү.Батболд, А.Бакей, С.Одонтуяа, Д.Арвин, Х.Болорчулуун, Л.Болд, С.Дэмбэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын гишүүд асуулт асууж хариулт авсныг сийрүүлье.

 

Хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй

 

Д.Дэмбэрэл гишүүн “Намуудын асуудлаар болон Таван толгойн талаар ямар байр суурьтай байгааг тодруулахад  “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнгөрсөн 25 жилд бидний явж ирсэн зам, сургамждаа үндэслээд улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийнх нь асуудал, ер нь цаашдаа улс төрийн сан гэж байвал ямар байдлаар байх вэ гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй болсон. Одоо шилжилт хүлээж суух хэрэггүй. Ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, монголд ямар онцлогтой байх юм бэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа.

 

Сонгуулиас өмнө УИХ, Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Тавантолгойтой холбогдсон асуудалд хариулахад, өнөөгийн нөхцөлд үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм. Энэ хөгжилд хувь нэмэр болох энэ үйл ажиллагааг дэмжиж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэнэ гэдэг бол хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй” гэв.

 

Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгох хэрэгтэй

 

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей “Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай харилцах харилцаа, Ерөнхийлөгчөөс Засгийн газартай, Шүүх засаглалтай харилцах харилцаа буюу төрийн байгууллага хоорондын институци хоорондын харилцаанд өнгөрсөн хугацаанд засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ. Энэ чуулганы хугацаанд багтаж олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Тэрний нэг нь улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж оруулж ирэх гэж байгаа нь сайшаалтай байна. Иймд энэ хуулийн төслийг аль болох эрт оруулж ирэхийг хүсье гэхэд

 

“Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондын харилцааны асуудалд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Өнөөдрийн байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж явуулах боломжтой. Зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулиас гадна Үндсэн хуулийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явах боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгоод Улсын Их Хурал дээр хэлэлцээд, шаардлагатай бол саналаа өгөөд явья гэж бодож байсан. Гэтэл бичээд гаргасан хуулийн төсөл байхгүй, цаг алдаж байгаа. Энэ асуудлыг үнэхээр шийдэх шаардлагатай байдал харагдаж байна. Иймд энэ сонгуулийн өмнө шийдье гэвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй. Одоогоор хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах шатанд байна. Цаашид хуулийн төслийг үр бүтээлтэй батлах, хэрэгжүүлэх дээр шаардлагатай бол хамтарч ярилцья гэсэн бодолтой байгаа.

 

Хуулийн байгууллага харилцан бие биенээ хардаг, хяндаг хэлбэрт шилжсэн

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Өнгөрсөн жилийн хаврын чуулганаар Ерөнхийлөгч таны оруулж ирсэн давхар дээлийн хууль батлагдаагүй. Үүн дээр яагаад хориг тавиагүй юм бэ.Мөн баялаг бүтээгчид, бизнесийн салбарын хүмүүсээ дэмжих ёстой гэж ярьж байгаа. Энэ асуудал дээл хууль хүчний байгууллагуудаас маш их дарамт ирдэг. Энэ тал дээр яаж анхаарах вэ" гэж асуув. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Үндсэн хуулийн өнгөрсөн хугацаанд 23 жил болж байна. Ажлын хэсэг гарсан. Ямар чиглэлд яаж өөрчлөлт хийх гэж байгаагаа олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Батлагдаагүй хуульд хориг тавьж болдоггүй. Хуулийн байгууллага нь нэг үеэ бодвол харилцан бие биенээ хардаг, хяндаг хэлбэрт шилжсэн. Хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон хуулиуд батлагдаагүй байна. Сайн шийдлийг олох хэрэгтэй гэж бодож байна" хэмээсэн бол

 

Аж ахуйн нэгжид тавьсан өрийг уучлаагүй

 

Ө.Энхтүвшин гишүүн "Ерөнхийлөгчийн хийсэн ажлын тайланг сонслоо. Дэмжиж буй зүйл олон байна. Би таныг  сонгогдох үедээ “Шударга байцгаая, ам ажлын нэгдлээ хангая” гэх зэрэг үгийг их сохирхож байсан. Тэгвэл ам ажлын нэгдэл хэр хангагдсан бэ. Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн уриа явж байсан. Намаар ялгаварлаад халаад байсан одоо ч халаад л байна. Уг нь би таныг үүн дээр дугарах болов уу гэж харж байсан шүү. Түүнчлэн та гадаадын иргэнд уучлал үзүүллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал ч тэр хүн нутаг руугаа буцсан болохоор нөгөө 35 тэрбумыг хэн төлөх вэ" гэвэл

 

Ерөнхийлөгч "УИХ-ын гишүүг Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэсэн хуулийг их хурал батлах ёстой. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг багцаар нь шийдье гэж тохирсон шүү дээ. Харин 35 тэрбум төгрөгийг сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Тэр Капла нарын хүмүүс шүүхэд давж заалдаагүй. Өөрийнхөө ялыг хүлээн зөвшөөрөөд явсан. Ялтан уучлал гуйсан тэр ялыг нь уучилсан. Түүнээс биш аж ахуйн нэгжид тавьсан өрийг уучлаагүй. Аж ахуйн нэгж нь давж заалдах шүүхэд хандсан. Шүүх тэр мөнгийг нь төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байгаа. Энд ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Магадгүй ойлголтын зөрчил л байгаа байх" гэв.

 

Ноён уулаас гарсан олдвор Монголд байдаггүй

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг цагаанаасаа хар нь илүү байна гэж иргэд үзэж байна. Учир нь төрийн одон шагнал үнэгүйдлээ гэж байгаа ч бидэнд олдоггүй шагналууд тэнд тараагдаж байна. Ямар шугамаар яаж аваад байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөн сонгуультай холбоотой, шүүх засаглалтай холбоотой шүүмжлэлүүд. Өнөөдөр та эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж ярьж байна ч бодит амьдрал дээр эв нэгдэл гэдэг зүйл алга. Түүчнлэн Ноён уулыг би байгаа цагт ухуулахгүй гэж байсан. Өнөөдөр ч ухахгүй гэж байна энэ шударга юм уу" гэж асуув. Үүний хариуд "Төрийн шагналтай холбоотой зүйл дээр өөрчлөлт хийе гэж үзэж байгаа. Намуудаас төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулна. Уг нь бид нийгмийн өөрчлөлтийн үед энэ асуудлаа шийдсэн бол зөв жишиг тогтох боломж байсан. Хэрэв нэртэй устай тодорхой гомдол байвал Тамгийн газарт хандах нь зүйтэй. Шагнал дээр маргаантай асуудал олон бий.

 

Шүүхийн эцсийн шийдвэр заавал дээд шүүх дээр очиж гардаг юм биш. Тэр Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг асуугаад байх шиг байна. Тэр хүн уучлалаа үзээд эх орондоо ирж очоод явж байгаа. Ноён уулын асуудал дээр би нэг байр суурьтай байдаг. Өвөг дээдсийн бунхан, түүхэн дурсгалт зүйл байвал үүнийг хамгаалах ёстой. Харин Ноён уулаас гарсан олдвор Монголд байдаггүй юм шүү дээ. Ордны гадаа хоол унд идэхгүй гэж явж байхаар. Эрмитажийн музейд асуудлаа илэрхийлэх нь дээр" хэмээн хариуллаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • baasanjargal (109.255.194.210)
    opdoniii gadaa ermitajed ochij uzehgui yu gedeg chin aimaar bna
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • ELBEGDORJ (202.21.106.105)
    ELBEGIIN NUUR SHIR BOLCHIJEE. ZUGEER L URDAAS NI SHIRELCHII GEED L ORJ IRJ. BAS HERELDEHEE MARTAHGUIEEE
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • ИЙМ Ч ТЭНЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ ГЭЖ (202.180.220.72)
    НААДУУЛ ЧИНЬ ЯАЖ ТӨЛӨХ ЮМ БЭ? НЭГ ЦААСАН ДЭЭР ШИЙДВЭР ГАРААЛ ӨНГӨРНӨ. ТЭХИЙН ТУЛД ХҮЗҮҮГҮЙ АРД ТҮМЭН ЭХ ОРНОО ЗАРСАН. ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖЭЭ БАС. ИЧИГ ИЧИГ. ЗӨРЧИХИЙН ДЭЭДЭЭР ЗӨРЧСӨН. ХУУЛИЙН ЗӨВЛӨХ САНААТАЙ ӨНӨРБАЯНГАА ХАЛААЧ МАЛАА. БАЯН ЦАТГАЛАН ЧИ ҮХЭХДЭЭ ЮМААР ДУТАЖ ҮХЭЭРГҮЙ БАЯЖСАН ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ГАЙ БОЛНО ДОО. ҮЙЛИЙН ҮР БИЙ ЮУ ГЭВЭЛ БИЙ ШҮҮ.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (150.129.141.213)
    elbegee hudalch hoshgiruulagch
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    гаргаад явуулсан хүн эргэж ирээд л мөнгөө төлөх үү? энэ хүн ард түмнээр тоглоом хийж дуусахгүй юмаа?
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Явуулснаараа элбэг еерее телелгуй яавах цаадах нь ч телехийг нь мэдээд алга боллоо
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Уг нь тэр нехрийг суллаагуй байсан бол хэнд хахуул егснее хэлэх бн юм манай шоронгийн сайн эрчууд дор нь хэлуулээд авах бн уунийг нь ч мэдээд бушуухан явуулчихлаа тэр Юугаараа35 тэрбумыг телех вэ дан турээсийн. Техникууд л биздээ
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • kkkkkk (112.72.11.102)
    Enhtuvshin sharaa bolson. Ene ih hurald bur yu ch meddeggui hoilog humuus olon bna gedeg ni asuultaas ni haragdah yum. Davaasuren l gehed barag l namaig sangiin yaamand baihad tenderiin 10 huviig avdag baisan. Odoo baigaa bailgui gej heleh shahlaa
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ Ө.ЭНХТҮВШИН ИЙМХЭН ЮМ МЭДЭХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ЮУ ГЭЖ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОН ЮМ БЭ? ЕР НЬ МЭДЛЭГ МУУТАЙ ШУНАЛТАЙ, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л ЭНЭ ИХ ХУРАЛД ОЛОНХ НЬ ЮМ БАЙНА ГЭЖ МЭДЭРЛЭЭ... МОНГОЛЧУУДАА 2016 ОНЫ СОНГУУЛИЙГ БОДОЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Мал минь харин энэнийг чинь ард түмнийг төлөөлж асууж байна шдээ, давж заалдах шатны шүүхэд хандахаас нь өмнө өршөөх бол өөрөө хууль зөрчсөн явдал, тэр өрийг ч хэн ч төлөхгүй юм байна л даа.
      2015 оны 04 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 57 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 58 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 21 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 54 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 40 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 56 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 3 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 51 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 32 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 56 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 59 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 42 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 50 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 56 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК