Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Монгол сийлбэрчин өөрийн бүтээлээ зургаан саяар үнэлжээ

2015-5-06
0
ЖИРГЭХ

 

Байгаль эх хүн хоёр хүйн холбоотой гэдэг. Энэ л холбоог өөрийн биеэр мэдэрч мод гэх гайхамшигт зүйлийг урлагийн бүтээл болгон амьдруулдаг нэгэн хөдөлмөрч, сийлбэрчин залуугийн талаарх мэдээллийг сонсоод түүний урланг зорилоо.  

 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Амуу төгөл” урланд ирвэл тус урлангийн “эзэн” Х.Батжаргал хэмээн өөрийгөө танилцуулах эгэл даруухан залуу биднийг угтан авч өөрийн урландаа саатахыг зөвшөөрөв.

 

“Ажлаа хийж байсан болохоор хувцас хунар, хөл гар тэр чигтээ үртэс болчихжээ” хэмээн битүүхэн санаа зовох түүнтэй уулзаж урлангийн хаалгаар орвол модны анхилам үнэр сэтгэл сэргээх шиг боллоо.

 

Ажлын байрныхаа үүдэн хэсэгт хүрээ нь сийлбэртэй толь, ханын чимэглэл маск зэргийг өлгөсөн нь үнэхээр сийлбэрийн урланд орж ирснийг илтгэх шиг санагдаж байв. Ийнхүү цааш алхавал Х.Батжаргалын сийлж буй бүтээлүүд өрөөстэй байсныг хараад өөрийн эрхгүй дуу алдаж, бишрэх, бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.

 

Х.Батжаргал одоогоор нэлээд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа аж. Тухайлбал есөн үе өндөртэй бурханы гүнгэрваа, модон шатар, Баяннамсрай бурхан, зургаан ханатай гэрийн мод зэргийг сийлж байсан юм. Хэдийгээр дуусаагүй байгаа ч тэдгээр нь үнэхээр урлангийн бүтээл гэлтэй.

 

Х.Батжаргал өөрийн сийлсэн ханын стикээр гэрээ гоёжээ

 

 

Сурвалжлага хийхээр очсон биднийг түүний гэргий П.Гэрэлмаа гэртээ орж цай уухыг урьлаа. Х.Батжаргалынх орон сууц худалдан авахаар захиалгаа өгсөн байгаа тул түр хугацаагаар урлангийнхаа хажуу өрөөнд амьдарч байв. “Урлангийнхаа хажуу өрөөнд амьдарч байгаа нь жаахан эвгүй л юм гэхдээ хүний амьдрал хойно ичиж зовоод байх юмгүй дээ байгаа юм байгаагаар л сайхан шүү дээ” хэмээн хуучлах Х.Батжаргалынх бусад айлынхаас өөр.

 

Хээнцэр маягийн буйдан, өнгө алаглам хивс тэднийд харагдсангүй. Харин Монголд төдийгүй дэлхийд ганцхан болох өөрийн сийлж хийсэн ханын стенкээр гэрээ гоёсон нь үнэхээр сайхан харагдаж байв. Хойморын ханандаа олимпийн хоёр аваргын болон Монголын урлаг соёл, спортын нэртэй хүмүүсийн зургаар гэрээ чимсэнийг үзвэл Монгол омогшил гэдэг энэ л гэлтэй. Түүнчлэн хувцасны өлгүүр, хоолны, компьютерын ширээ гээд л ахуйн хэрэглээний бүх зүйлээ Х.Батжаргал өөрөө урлажээ. Тэрбээр “Мод гэдэг амьд зүйл болохоор гэрийнхээ бүх зүйлийг модоор урлахыг хичээдэг. Тэр л амьд орчинд хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлвэл уян зөөлөн сайн хүмүүс болж төлөвших байх гэж боддог” хэмээн хуучлах зуур айлын гэргий цай аягалан өгч тавагтай идээ авч өгөв.

 

Х.Батжаргалын урласан чихрийн модон тавгийг харвал басхүү нүд унагахгүй байхын аргагүй өвөрмөц харагдаж байлаа. Анх удаагаа сийлбэрчин айлд орсон болоод тэрүү юм болгон нь нүдэнд тусч байв. Түүнчлэн үхрийн булууны ясыг хагалаад дотор талыг нь сийлж үзэг балны сав хүртэл хийжээ. Х.Батжаргалынх үнэхээр өвөрмөц хэний ч бахархах сэтгэлийг төрүүлэхээр сайхан айл байсныг нуух юун.

 

Эхнэр, хоёр хүүхэд маань миний үнэнч туслах

 

 

Х.Батжаргалынх хүү охин хоёртой аж. Хүү Б.Төгөлдөр нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуульд сурдаг бол охин Б.Намуун нь 49 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг юм байна. Харин гэргий П.Гэрэлмаа нь “Чингис хаан” ОУ нисэх онгоцны буудалд ажилладаг хэмээн Х.Батжаргал өөрийн гэр бүлээ танилцуулав. Тэрбээр “Миний гэр бүл бол миний аз жаргал болохоор би гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй, дурсахгүй өнгөрч чадахгүй нь ээ” хэмээсэн юм. Харин охин Б.Намуун нь “Аав надад ийм гоё хайрцаг хийж өгсөн. Манай аав хамгийн мундаг нь хэмээн ээмэг бөгжнийхөө гоёмсог хайрцгийг бидэнд үзүүлэв. Тэрхүү гоёмсог хайрцагны нүүрэн хэсгийг сийлж, бариулыг нь хүртэл монгол хээ угалз бүхий төмөр бариулыг хийсэн нь үнэхээр сайхан харагдаж байлаа.     

 

Мөн Х.Батжаргал хүүдээ ирээдүйд өгнө хэмээн бэлэгдэж тамганы сав сийлжээ. Түүний гэргий П.Гэрэлмаа ч мөн уран хүн аж. Тэрбээр чөлөөт цагаараа хатгамал оёж, нөхөртөө тус дэм болох үүднээс зарим нэгэн бэлэн болсон сийлбэрийг нь зүлгүүрдэж, хөрөөдөж өгдөг гэсэн.

 

Х.Батжаргал өөрийн урландаа хүмүүс авч, зааж сурган ажиллуулж байсан ч ажилчид нь “Дэгдээхэй даль жигүүрээ ургахаар үүрнээсээ нисдэг”-ийн адилаар өөр өөрийн бизнесийг эрхлээд тусдаа гарсан байна. Тиймээс одоогоор “Эхнэр, хоёр хүүхэд маань миний үнэнч туслагчаар ажилладаг” гэдгийг Х.Батжаргал хэлж байлаа. Тиймээс ч өнгөрсөн жил “Бүтээлч гэр бүл”-ээр шалгарсан байна. Үнэхээр юм нүдээ олно гэдэг энэ.    

 

Х.Батжаргал модтой нөхөрлөөд 20 гаруй жил болжээ

 

Хан-Уул дүүрэг Туул тосгоны 24 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа л хөдөлмөрийн хичээл дээрээ морин хуур сийлж суудаг байсан бяцхан хүү өдгөө өөрийн гэсэн урлантай болж, хүссэн бүтээлээ туурвих чадвартай нэгэн болтлоо хөгжжээ.

 

Х.Батжаргал дунд ангиасаа зураг урлалын 86 дугаар сургуульд суралцах хугацаандаа мөн Хүүхдийн урлан бүтээх төвд Б.Цэрэндорж багшийн удирдлага дор гурван жил суралцаад, мэргэжлийн гуравдугаар зэргийн үнэмлэхтэй төгсч байсан аж. Ингээд СУИС-д элсэн суралцаж Цогбаяр багшийн шавь болсон байна. Х.Батжаргал “Би ер нь их азтай хүн шүү. Дандаа нэр хүндтэй сайн багш нараар хичээл заалгаж байсан” хэмээн багш нарыгаа хайрлаж хүндэлж явдагаа илэрхийлж байсан юм.

 

Түүнчлэн тэрбээр СУИС-д суралцах хугацаандаа мөн Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж байсан аж. Тиймээс ч "Багш гэдэг үнэхээр буянтай ажил. Одоо заримдаа багшийнхаа ажлыг хийгээд хүүхдүүдтэйгээ ажиллаж байна гэж хүртэл зүүдэлдэг шүү” гэдгээ ч нуулгүй ярьж байлаа. Үнэхээр сийлбэрийн урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Х.Батжаргал хэмээх энэ залуу, тэдний гэр бүлийн хөдөлмөрч зан, хүнлэг сэтгэлийг бишрэмээр санагдсанаа энд дахин өгүүлье.

Ингээд бид Х.Батжаргалтай хэсэгхэн хугацаанд ярилцлаа.  

 

Х.Батжаргал: Үндэсний хэв загварыг харуулсан бүтээл туурвихыг чухалчилдаг

 

 

-Анх модтой нөхөрлөж сийлбэрчин болох гараагаа хэрхэн эхлэж байв. Энэ талаар сонирхуулаач?

 

-Би дөрөвдүгээр ангиасаа мод гэх зүйлтэй нөхөрлөсөн дөө. Манай хөдөлмөрийн багш Чулуунбаатар маань намайг энэ их урлагт хөл тавих гараа, урам зоригийг өгсөн дөө. Анх хүүхдүүд жижиг зүйл сийлж байхад би морин хуур сийлдэг байсан шүү. /инээв/

 

-Таныг ийм багаасаа хөдөлмөрийн хичээл сонирхоод эхлэх үед гэрийнхэн чинь дургүйцэж байв уу. Тоо, монгол хэлээ хий, хөдөлмөрийн хичээлээр яах юм бэ гэдэг ч юм уу?

 

-Одоо үед л тийм болчихсон байна. Харин манай аав, ээж намайг их дэмжиж байсан. Аав маань модны өөдөс, мэс заслын хутга хүртэл хүнээс гуйж авч ирж өгдөг байлаа. Тэгэж л анх миний сийлбэрийн багжийг бэлтгэж өгч байсан нь одоо миний өдий зэрэгтэй явах алхамыг тавьсан аав ээждээ баярлаж явдаг.

-Ер нь гарын ур, авьяас хоёрыг удамшидаг гэдэг. Таны гэр бүлд энэ төрлийн зүйл хийдэг уран хүмүүс байдаг уу?

 

-Аав маань залуу байхдаа нутагтаа тэмээний 100 буйл сийлж нутгийн удирдлагууддаа өгч байсан гэдэг. Харин ээж маань дээл хувцас сайхан оёдог уран хүн байдаг. Тэгээд бодохоор гарын ур удамшидаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гарын ур, ухааны уртай нийлж байж сайхан бүтээл төрдөг гэж багш нар маань зааж сургадаг байсан.   

 

-Та ер нь хүүхдүүдээ сийлбэрчин болгоно гэж боддог уу?

 

-Уг нь бол хүүгээ сийлбэрчин болоосой гэж горидох л юм. Гэхдээ энэ ажлын хүнд хэцүүг нь мэддэг болохоор эмээдэг. Ер нь бол миний хүүд бас авъяас байгаад байх шиг санагддаг. Өнгөрсөн жил хорооноос зарласан гар зургийн уралдаанд миний хүү тэргүүн байр эзэлсэн. Ямартай ч би хүүгийнхээ сонголтыг юу ч байсан хүлээн зөвшөөрнө. Сийлбэрчин болно гэвэл дургүйцэхгүй ээ.   

 

-Таныг уран бүтээлийн найз нар чинь маск Бажгай гэж хочилдог гэж сонссон. Яагаад ийм нэр зүүсэн юм бол?

 

-Тийм ээ. Би ханын чимэглэл болох маскыг 10 жил хийсэн. Тэгээд найз нар маань ингэж хочилсон юм. Харин сүүлийн жилүүдэд сийлбэрээ урлагийн бүтээл тал руу нь хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ер нь манай үндэсний урлаг, хэв загварыг харуулсан бүтээл хоцрогдоод байх шиг санагддаг. Тиймээс ч үндэсний хэв загварыг түлхүү харуулсан бүтээл туурвихыг голчилж байна даа.

 

-Тийм юм аа. Таны гэрийн энэ мөлхөө тавилга үнэхээр содон харагдаж байна. Энэ тавилгыг хэдий хугацаанд хэрхэн хийсэн талаараа яриач?

 

-Энэ тавилга миний хоёрдахь тавилга байгаа юм. Анхны загварыг нь манай нэг дүү худалдаж авсан. Харин тавилгаа өөрөөс нь ухаж сийлж хийснээрээ онцлог. Хүн ер нь хэзээ ч сурч дуусдаггүй гэдэг их үнэн үг шиг санагддаг. Манай гэрийн энэ тавилга анхныхаасаа арай илүү гэж харагддаг. Одоо ахиад хийвэл үүнээс ч гоё болох байх. Ажлынхаа хажуугаар хийхэд л нэг сарын хугацаа зарцуулсан даа.

 

-Ажлынхаа хажуугаар гэхээр сонин сонсогдож байна л даа. Та бас өөр ажил хийдэг юм уу. Нууц биш бол ханын стенкээ хэдэн төгрөгөөр худалдсан бол?

 

-Үгүй ээ. Би чинь нэг эхлэсэн зүйлээ дуустал нь бариад суугаад байдаггүй. Нэг зэрэг хоёр гурван зүйл хийгээд эхэлчихдэг юм. Тэгээд тухайн өдөр юу хиймээр санагдсан түүнийгээ барьж авдаг. Харин жаахан онцгүй санагдвал дараагийнхаа зүйлийг хийнэ. Нэг үгээр хэлбэл онгод тэнгэр орсон үед л тухайн зүйлээ барьж авдаг гэсэн үг юм. Харин стенкээ дүүдээ 6 сая төгрөгөөр зарсан.

 

-Ер нь энэ чихрийн таваг, ханын стенк зэргийг хийгээд зах зээл нийлүүлэх бодол байдаг уу?

-Үгүй ээ. Олон тоо ширхэгээр хийгээд зараад байвал энэ урлагийн бүтээл биш болчихно шүү. Хүмүүс ер нь олноор нь хийгээд зараач л гээд байдаг юм. Зарим хүмүүс нэг жаахан морь, жижигхээн шатар хийлгэх гэсэн юм жижигхээн болохоор 20 мянгаар хийгээд өгчихөөч чамд бол юу ч биш шүү дээ гээд л сонин зүйл яриад байдаг. Би үүнд үнэхээр дургүй. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй шууд л мөнгө төгрөг яриад амархан ш дээ гээд байхаар нь уур хүрээд байдаг юм. Дээхэн үед бол олны хэлдэгээр халтуурны ажил хийдэг байсан. Одоо бол бүтээл тал руугаа л ажиллаж байна.  

 

-Ингээд тантай яриад суухаар таныг бизнес сэтгэлгээ муутай юм шиг санагдлаа. Уг нь бол мөнгө гэдэг хүний амьдралд чухал зүйл биз дээ?

 

-Тийм л дээ. Гэхдээ сэтгэл шингээгээд хийсэн нэг бүтээлийг маань хүмүүс өндөрөөр үнэлдэг болохоор одоохондоо амьдрал болоод байна. Хүүхдүүдээ том болж их дээд сургууль орохоор нь бол мөнгөний ажлыг хийнэ гэж боддог. Харин энэ хэсэгхэн хугацаанд л сийлбэрүүдээ урлагийн бүтээл болгох чиглэлээр л ажиллаж байна даа.

 

-Таны сийлбэрүүдээс хамгийн том нь ямар бүтээл урлаж байсан бэ?

 

-Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар зүрхний Хөх нуруу гэдэг газар дөрвөн метрын өндөртэй 50 гаруй хааны модон баримал ангийнхаа хамт олонтой нийлж урласан. Мөн Япон улсын нэгэн том сүмийн сэргээн засах ажлыг хийсэн. Ер нь манай улс гар урлагийн бүтээлийг дутуу үнэлээд байгаа болохоос гадныхан бол энэ төрлийн урлагийг их өндөрөөр үнэлдэг. Техник технологи өндөр хөгжсөн Япончууд хүртэл сүмийнхээ чимэглэлийг гар аргаар хийлгэж байгаа нь цаанаа л учиртай. Тэд хүний бүтээл, хүний гарыг техникээс хэд дахин илүү гэдгийг ухамсарлаж басхүү амьд хүний амьд модоор хийсэн зүйлийг амьд хүмүүс шүтнэ гэсэн гүн ойлголттой /философи/-той байгаа нь үнэхээр сайхан санагдаж байсан шүү.    

 

-Сийлбэр хийх модоо хаанаас авдаг юм бэ. Модны чанар бас бүтээлд нөлөөлөх үү?

 

-Социолизмын үед бол цаанаас нь нэгдсэн журмаар бэлтгэж өгдөг байсан. Харин одоо юм бүхэн бэлэн болчихсон болохоор модны зах дээр очоод л хатсан модноос шилж сонгож байгаад авчихдаг. Уг нь манай нутгийнхан өөрийнхөө нутгаас модоо ирж бэлтгэж байгаа ч гэж хэлдэг л юм. Гэхдээ би модыг өөрөө тастаж бүтээл хийхээс зүрхшээгээд байдаг юм. Мод гэдэг үндэснээс нь тасалсан ч хэдэн зуун жил амьд байдаг агуу зүйл шүү дээ.

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсэе

Эерэгээр холбоотой байя

    24tsag.mn Б.Батчимэг

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Хишгээ (69.116.246.130)
    Жинхэнэ авьяас, монгол ур ухаан байна даа, урлан музейг нь очиж үзнээ
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • , (212.253.230.162)
    yamar goe yum dee . amjilt hvsie
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • amuu togol siilberiin urlan. (103.229.122.251)
    ta buhend bayrllaa.
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • amar (112.72.13.73)
    Gaihaltai umaa. ene hunii Facebook-eer ni orj harlaa yamar mundag um ve iluu iluu. Amjilt husie.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • nuhur (124.158.111.6)
    5 khanatai mongol ger ymar unetei bdag ve
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
    • amuu togol.
      99083043
      2015 оны 05 сарын 06
  • nuhur (124.158.111.6)
    5 khanatai mongol ger ymar unetei bdag ve
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • монгол (85.178.82.94)
    ямар мундаг гайхамшигтай юм бэ жинхэнэ монгол авъяас биширч байна
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (194.230.159.238)
    Wow uneheer gaihamshig. Ganz saihan zurgiin jaaztai bolmoor bna. Hiij uguh bolovuu?
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (202.131.242.238)
    үнхээр ажилсаг залуу байна манай монголд ийм ажилсаг залуус зөндөө байна харамсалтай нь төр засаг харж үзэхгүй болхоор ихэнх нь гадагшаа гараад дууслаа даа энэ залуу мундаг юмаа чамд амжилт хүсье
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (202.170.84.7)
    үнэхээр махруу мундаг хүү байна амжилт
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • БИ (203.169.48.142)
    ЁО ЯМАР ГОЁ ЮМ БЭ
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    ямар мундаг авьяастай юмбэ.бас их хөдөлмөрч байна
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 43 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    11 цаг 4 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    11 цаг 9 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    11 цаг 18 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    11 цаг 36 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    11 цаг 37 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    12 цаг 11 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    13 цаг 3 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    14 цаг 22 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    15 цаг 6 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    15 цаг 54 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    16 цаг 2 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    16 цаг 6 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    16 цаг 6 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    16 цаг 11 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    16 цаг 14 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    16 цаг 16 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    16 цаг 45 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    16 цаг 47 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    17 цаг 5 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК