Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан байна. Зарлигийн дагуу Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж ирсэн. Тэгвэл энэ удаагийн ёслол есдүгээр сарын 11-ний өдөр болох юм.