Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн товчоо

2025-9-08
0
ЖИРГЭХ

1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулснаас хойш өдгөө 35 жил болж байна.

Улсын Бага Хурлын 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монголын парламентын хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх талаар үе үеийн парламент  бүр  өөр өөрийн өнгө төрхтэй, хувь нэмрийг  оруулсаар ирсэн.

Улсын Бага Хурал /1990-1992 он/

Ардын Их Хурлаас байгуулагдсан, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурлын гишүүд 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсын орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийн хуудас эргэж эхэлжээ.

Хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан, бүх ард түмний оролцоотойгоогоор Улсын Бага Хурлаас боловсруулан өргөн мэдүүлсэн МонголУлсын Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан нойр хоолоо умартан хэлэлцэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан.

Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид БНМАУ-ын Ардын Их Хурлын энэ өдрийн хуралдаанд Үндсэн хуулийн эхийг үг, үсэг, цэг, таслалаар нь нэг бүрчлэн уншиж сонсгоод 11 цаг 35 минутад Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон. Ийнхүү Улсын Бага Хурал нийгмийн ардчилсан зорилтуудыг баталгаажуулах шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтоох үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Анхдугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1992-1996 он/

Төр, түмнийхээ итгэлийг хүлээж, анх удаа ард түмнийг төлөөлөн төрийн жолоог атгахаар сонгогдож, Улсын Их Хурал гэдэг том “айл”-ын гэрийг барьж, голомтыг бадраасан 76 гишүүн монголын парламентын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Ардчилал, өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа, олон ургальч үзлийг баталгаажуулан, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн голдирлоор улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ инфляцыг тогтворжуулах, шинэ тутам зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэн гүнзгийрүүлэх, хүн ардаа наад захын хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангаж, монголчуудын амьдралын баталгаа, амьдрах чадварыг дээшлүүлэх зорилт тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Улсын Их Хурал аливаа нөлөөллөөс ангид, дотоод зохицлын дагуу зөрчлийг шийдвэрлэж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалсан, төвшин төрийг уламжлуулсан гавьяагаараа байнгын ажиллагаатай парламентын түүхэнд тодоор тэмдэглэгддэг.

Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1996-2000 он/

Ээлжит парламентаа байгуулахдаа олон түмэн улс төрийн шинэ хүчинд итгэл хүлээлгэн, төрийн эрх мэдлийг шилжүүлсэн байдаг. Үе үеийн Улсын Их Хурал ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх алхмуудыг хийсээр ирсэн бөгөөд энэ бүрэн эрхийн хугацаанд парламентаас Засгийн газраа огцруулах оролдлого 4 удаа гарч, 3 удаа огцруулсан нь хариуцлагын механизмыг идэвхжүүлсэн цаг үе байв.

Улсын Их Хурал зах зээлийн шинэчлэлийг түргэсгэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн либералчлал, өмч хувьчлалын гурав дахь шатыг эхлүүлсэн. Энэ үед парламентат ёсны төлөвшлийн ээдрээт үеийг туулж, нэр бүхий 64 гишүүний санаачилж, өргөн мэдүүлснээр 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу долоон жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2000-2004 он/

Төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх түүхэн хариуцлагыг энэ үеийн парламентчид үүрсэн. Төрийн бодлогын тогтвортой шинж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсний зэрэгцээ улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, бодлогын чанартай болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргахад бодитой алхам хийсэн. 

Дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2004-2008 он/

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай намуудад хамтран зөвшилцөн ажиллах түүхэн боломжийг нээснээрээ онцлогтой. Зөвшилцөл, хамтралын эвсэл задрах ээдрээт үед парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн Улсын Их Хурал эв эе, эвлэрэл зохицол, харилцан буулт хийж уян хатан байж, үүргээ нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй, сургамжтай цаг үе байлаа.

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимын өргөтгөл, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлж, БНЛАУ-аас ирүүлсэн улаан модон ширээ, сандлаар тохижуулан 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ашиглалтад оруулж байжээ.

Тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2008-2012/

Монгол Улсын Их Хурлын тав дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд олонхын суудлыг авсан МАХН-ын удирдлагаас сонгуулийн дүнгээр дийлэнх суудлыг авсан хоёр том улс төрийн хүчин хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэний дагуу АН-тай хамтран Засгийн газраа байгуулсан нь энэ парламентын онцлог байв. Мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх томоохон зорилт тавьснаар тогтвортой байдлыг хангаж, улмаар нийгмийн өмнө тулгамдсан олон чухал зорилтыг шийдвэрлэсэн.

Парламент энэ бүрэн эрхийн хугацаандаа улс орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьсан байдаг. Дэлхий дахиныг хамраад байсан санхүүгийн хямралыг сөрсөн бодлого батлан, хэрэгжүүлэхийн сацуу Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол баталж, ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн түүхийг бүтээжээ.

Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2012-2016 он/

Энэ удаагийн парламентын сонгуулийг анх удаа холимог хэлбэр, санал хураалтын автоматжуулсан системээр явуулж, 76 гишүүний 48-ыг тойргоос, 28-ыг жагсаалтаар тодруулсан.

Ардчилсан парламентын гол шинж нь нээлттэй, ил тод байж, хууль бүтээх ажилдаа иргэдийг өргөнөөр оролцуулж, хүсэл зоригийг нь тусгах бөгөөд Монгол Улсын Их Хурал, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох “Цахим парламент” төслийг хэрэгжүүлэн, гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх систем нэвтрүүлэх зэргээр техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Мөн иргэдэд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаатай танилцах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтсон болохыг тунхагласан ач холбогдолтой.

Долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2016-2020 он/

Монгол Улсын эдийн засаг уруудаж байсан үед парламент эдийн засгийг сэргээх, тогтворжуулах бодлого батлахын хамт 10 гаруй жил ярьж дөрвөн төсөл өргөн баригдсан ч амжилтад хүрээгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 158 хоног тасралтгүй хэлэлцэн, баталж, эрх зүйн томоохон шинэчлэл хийснээрээ байнгын ажиллагаатай парламентын түүхэнд тодоор тэмдэглэгддэг.

Түүнчлэн анх удаа иргэдээ оролцуулан Зөвлөлдөх санал асуулгыг хийж асан цаг үед дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэгдсэн.

Цар тахлын үед Монгол Улсын парламент үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, анх удаа цахимаар хуралдсан парламент болсон бөгөөд улсын эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг цар тахлын нөлөөллөөс үүдсэн бэрхшээл хямралд өртүүлэхгүй байх чиглэлээр олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлсэн.

Найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2020-2024 он/

Ард түмнээ төлөөлөн төрийн эрхийг барьсан 76 гишүүн бүхий отгон парламент 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд ахиулж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонголуудыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангасан. Үүний зэрэгцээ “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох зорилт дэвшүүлэн хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог байв.

Монгол Улсын Их Хурал нь хүний эрхийн өөрийн үнэлгээг зохион байгуулсан олон улс дахь АНХНЫ парламент, жендэрийн мэдрэмжийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан 13 дахь парламент болсон.

Мөн Үндсэн хуулийг хоёронтоо өөрчилсөн түүхийг бичсэн. 2022 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бол 2023 онд парламентат ёсны хөгжлийг шинэ шатанд гаргах, парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн зарчмын томоохон өөрчлөлтийг хийж, засаглалыг чадавхжуулах, үүний дотор засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ард түмний эрхийг баталгаажуулсан юм.

 Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2024-2028 он/

Монгол Улсын парламентат ёсны түүхийн шинэ хуудас эргэж 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны Монгол Улсын Их Хурал байгуулагдав. Парламентын дархлааг нэмэгдүүлэх, төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентат ёсыг бэхжүүлэх тогтолцооны энэхүү өөрчлөлтийн дагуу таван намын төлөөлөл, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан олон ургалч, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигдсан юм.

Анхны 126 гишүүнтэй парламент “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээ тунхаглав.

Төлөөллийг хангасан ардчилсан парламентын хувиар хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд буюу тэднийг төлөөлөн ажилладаг хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй болгож, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чанд сахиулж, бүс нутаг дахь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээр зорьж байна.

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    16 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 40 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    1 цаг 41 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 49 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 53 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 33 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    5 цаг 3 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 18 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 24 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 4 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 27 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 41 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    7 цаг 2 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК