Францын шинэ ерөнхийлөгчийн Ф.Холланд тангараг өргөсөн даруйдаа хамгийн эхэнд Германы канцлер Ангела Меркельтэй уулазахаар төлөвлөөд байсан. Энэ дагуу түүний суусан онгоц Берлин хотыг чиглэж явж байгаад аянганд өржээ. Онгоцонд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй ч Ф.Олландын суусан онгоц Парис хот руу эргэн нисчээ. Францын талаас “Хэн ч бэртээгүй. Гэхдээ энэ нь онгоц Парис уруу буцах ёстой гэсэн дохио байсан” гэжээ. Ф.Олланд зорьсон газартаа хүрэлгүй буцсан ч тэрбээр Германы канцлертай уулзахаар дахин өөр онгоцонд сууж Берлинийг зорьжээ.




М.Уянга