Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол сайд таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “шоу” хийв

2015-6-30
0
ЖИРГЭХ

60 жил газраа өмчилж чадаагүй иргэдийн тархийг таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “угаав уу"?

 

        Зайсан орчмын иргэд өчигдөр газар ашиглалтын гэрчилгээгээ гардан авч магнайгаа тэнийлгэв.

 

Энэ нь нэг талаар баяртай мэдээ мэт боловч нөгөө талаар сонгуулийн шоу хэдийн эхэлснийг илтгэнэ. Ийнхүү өгүүлэхийн учир БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн иргэдийн газрын гэрчилгээний асуудлыг гурван үе шаттай “шоу” болгон зохион байгуулсан явдал юм.

 

Иргэдэд газар ашиглуулах гэрчилгээ олгож, өөрийн нэр хүндийг өсгөх мэргэн санаа

 

Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлжээ. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан,  1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг  явуулж,  уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийж, асуудлыг шийдэх гарцыг хайжээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хоёр хорооны зургаан хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал  хийлгэсэн  байна.

 

 

Зайсангийн амны 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 689 нэгж талбар дээр, Арцатын амны 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 178 нэгж талбар дээр, нийтдээ 867 хэмжилт хийж, кадастрын зураглал гаргасан байна. Энэ зураглалаас харахад нэгж талбарын тоо өмнөхөөс нэмэгдээд байсан аж.  Тодруулбал Зайсангийн аманд анхны мэдээгээр 523 өрх байсан бол  кадасртын зураглал шинээр хийсний дараа  698 болж нэмэгдсэн юмсанж.

 

Иргэд өөрсдийн амьдарч байгаа газраа үр хүүхэддээ хуваах, олон хүний нэр дээр бүртгэлжүүлэх гэсэнтэй холбоотойгоор нэгж талбарын тоо ингэж нэмэгдсэн хэмээн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс тайлбарласан.

 

Түүнчлэн үерийн ам, далан, жалганд буусан, аливаа шатны шүүхэд маргаантай, 0.05 га-аас их талбайтай, тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлгүй,  уугуул биш иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа юм гэдгийг тухайн үед ажлын хэсгийнхэн мэдээлсэн.

 

Ямар ч олон жилийн хүлээлт үүсгээд байсан энэ ажлыг Д.Оюунхорол сайд овжноор ашиглах мэргэн санааг хэрэгжүүлж эхлэв.

 

Газрын гэрчилгээг олгох болсноо иргэдэд дуулгасан анхны шоу

 

Д.Оюунхорол сайд энэ сарын 10-ны өдөр Зайсангийн уугуул иргэдийг хүлээн авч уулзсан. Тэрбээр энэ үеэр “Хоёр жилийн тэртээ УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байсан юм.

 

Тэгвэл ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэдэн үеэрээ амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсоор нь газраа өмчилж чадаагүй иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногт багтаан олгохоор болсон” гэдгээ дуулгасан юм.

 

Мөн тэрбээр “1968 оноос хойш  тус газарт аж төрсөн 600 орчим айл өрх энд хамаарч байгаа. Энэ нь Богд уул, Зайсангийн газар  хамгийн их маргаантай асуудлуудын нэг. Гэхдээ асуудал хэцүү байна гээд тойрсонгүй, аль болох шийдэхийг эрмэлзэж байгаа” гэдгээ ч онцолж, өөрийн үнэлгээгээ өсгөв.

 

Мэдээж 60 жил хөөцөлдөөд авч чадаагүй газрын гэрчилгээгээ авах сураг сонссон иргэд ч туйлын ихээр баярлаж “Юм хийдэг хүн төрд гарахад доод хүмүүс нь хөдөлдөг юм байна. 6 жил битгий хэл 60 жил ч хөөцөлдөөд авч чадахааргүй  гэрчилгээг маань 6-хан сарын дотор олгож байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд үнэхээр их талархаж, баярлаж байна” хэмээцгээж түүнийг шүтэж эхлэв.

 

“Шоу 2”: Газраа өмчилж, бичиг баримттай болох сураг дуулсан иргэд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин сайдыг утгав

 

Д.Оюунхорол сайд газрын гэрчилгээ олгох болсноо газар дээр нь очиж дуулгаад нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэрээ хэвлэл мэдээллийнхнийг дагуулж өөрийн хийсэн ажлаа олонд тайлагнаж, сурталчилахыг хичээсэн явдал.

 

Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн баатар яах аргагүй Д.Оюунхорол сайд байв.  Түүнийг он удаан жил хүлээлт үүсгээд байсан иргэдийг бичиг баримттай болгож өгөх болсон талаарх мэдээлэл гал мэт дүрэлзэн газар авсан. Үнэхээр ч үүнээс өөр аргагүй байсан.

 

Мэдээж мөн л олон жил газраа өмчилж авах гэсэн бодолтой байсан иргэдэд энэ мэдээлэл туйлаас сайхан байсан нь мэдээж. Тиймээс ч сайдыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтан авч, талархал илэрхийлж, магтаалын үгийг урамгүй хайрласан.   

 

5 жилийн хүчинтэй газар ашиглалтын гэрчилгээ гардуулах шоу өчигдөр дуусав

 

Нийслэлийн ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдийг төлөөлүүлэн 27 иргэнд өчигдөр  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардуулсан билээ.

 

Уг асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг эхний ээлжинд газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй нийт 302 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэж ийнхүү өчигдөр газрын гэрчилгээг олгосон юм.

 

Үнэхээр Д.Оюунхорол сайд үе үеийн төрийн удирдлагуудын хийж чадаагүй энэ ажлыг юуны тулд ийнхүү хэдхэн сарын дотор шийдвэрлэж орхисон нь бас учиртай хэрэг.

 

Учрыг тодруулбал Д.Оюунхорол сайдын сүр дуулиан болгож хийгээд байсан энэ ажил ердөө л таван жилийн настай гэж бодохоор үнэхээр сонгуулийн “шоу” гэдэг нь нүднээ илт.

 

60 жил гэрчилгээгүй явсан Зайсангийн уугуул иргэдэд хувь заяа нь хаашаа ч эргэж үл мэдэх 5 жилийн настай газар ашиглалтын гэрчилгээ шаардлагатай эсэх нь мэдээж эргэлзээтэй. Гэхдээ хамгийн гол нь Зайсангийн уугул иргэдийн дийлэнх нь  магнайгаа тэнийлгэн, магтаалын үгээ урсган байж авсан газар ашиглалтын гэрчилгээгээ тавхан жилийн настай гэдгийг мэдээгүй байсан явдал.  

 

Д.Оюунхорол сайд үнэнээ “өчив”

 

УИХ-ын чуулганы өнгөрсөн тав дахь өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьсныг сонссон.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байсан тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан хариулт өгсөн юм.
 

Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Зайсангийн иргэдэд газар өмчлүүлж өгсөн талаар тодруулсан. Тэрбээр зайсангийн иргэдэд газрыг эхний ээлжинд таван жилээр өмчлүүлэхээр өгсөн байгаа цаашид яах вэ? гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодруулав.

 

Үүний хариуд Д.Оюунхорол сайд “Зайсангийн иргэдэд газрыг таван жилээр ашиглуулж байгаа. Энэ нь нэг мөр өмчлүүлсэн гэсэн үг биш. Цаашид асуудлыг шийдэхийн тулд УИХ-аар оруулах шаардлага байгаа” хэмээн үнэнээ “өчив”.

 

Харин энэ сонирхолтой мэдээллийг сонссон УИХ-ын дарга энэ асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэхийг Д.Оюунхорол сайдад даалгасан юм.

 

Ийнхүү Зайсангийн иргэдэд 60 жил өмчлүүлээгүй газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээ олгох болсон гэдэг “үнэн” тодорхой болов.

 

24tsag.mn  Э.Энхжин 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Zochin (197.0.240.3)
    Songuuliin dohio hugshchuuliig baaha hooson tsaasaar huraad garsan hoino martaad bantaad yaj jijleh bloo buruu um hiij gej hevlellii hural hiigeed bi gantsaar shiidsen bolohgui um bn minii huch hurehgui ene ter geed soliorch ehlene hanaj chaddagui balai odoo bolnoo chinii uur hun garval arai deer bhaa ene nuguu chingisii duriig todruulaad bsan avgaigaas dutahgui zalhaj bn MAN heden teneg erteigee ach zegee haraad suuj bval bolj dee
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
    • зочинф
      САЙХААН СОНГУУЛЬ ОЙРТОЖЭЭ ГЭЖ.
      2015 оны 07 сарын 01
  • иргэн (122.201.24.140)
    Хуулиараа тэгээд оюунхорол газрын гэрчилгээ олгодог болоо юу ..., тэнэг гэж л бодоод байна даа сонгогчдыг тиймээ одоо болно ш дээ гишуун болж, ханах, цадах гэдэг угийг мэдэх уу.
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.24.108)
    хийж шийдэж чадаж.байгаа нэгнээ битгий оролд. 5 жил байсан ч яадагийн. Загджав 15 жилийн гэрчилгээ олгоод зөндөө айлууд газраа зарсан шүү дээ. Америк сургуулийн тэрүүгээр болж л байгаа биз дээ.бүх айлуудад хурдан олгоорой сайд аа таныг дэмжинэ шүү.энэ газруудаар Лу Болд хэдэн жил шоудсан. Шоу байсан ч яхдаг юм
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАН-ын нөхөд Барс ч Хярсч билүү сайдынхаа засаглалын үед зайсангийн газрыг албан тушаалтнуудад хувааж өгч дуусгаад төгсгөлд нь Оюунхорлоор хүмүүст газар өгсөн нэртэй ашиглалтын гэрчилгээ өгч сайхан шоу хийвээ хөөрхий.Ашиглалтын гэрчилгээтэй хүн газраа зарах буюу барьцаалах эрхгүй түр хугацаанд толгой хоргодох эрх шүү дээ.Лу.Болд , Оюунгэрэл нарын шахаасаар МАН-ын нөхөд ийм л муухай шоу хийлээдээ.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
    • ☺️
      Yag. Songuulii sizotoi humuus ard Tumneer. Toglodog
      2015 оны 06 сарын 30
  • Зочин (185.64.197.12)
    Zub zuil hiisen bn,batalgatai barimttai.Odoo tur naad gazaraa buren ard irgeded uguhuus argaui bizdee .
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • гялаалаа (103.9.91.146)
    50-60 жил гар дээр тавих цаасгүй бсан хүмүүс ядаж 5 жил амар амгалан байж болох боллоо.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    Энэ бол шоу биш хүний амьдралд бодитой тусламж билээ. Оюунхорол ок. 2016 онд Хан 2уулд нэр дэвшээрэй
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
    • Suzi
      5 jiliin daraa yah ve ene Ni golshuu
      2015 оны 06 сарын 30
  • сонгогч (103.9.91.146)
    Болгоё бүтээе гэсэн сэтгэл, зүтгэл байвал болдог л юм байна. Өмнөх сайд нарт ч шоу хийх эрх мэдэл нь байсан ш дээ. Даан ч сэтгэл нь байсангүй. Зоригтой, шийдэмгий Оюунхорол сайдаар бахархаж байна. Шоу ч бай юу ч бай бодитой, гарт баригдаж, нүдэнд харагдах ард түмэндээ хэрэгтэй зүйл хийлээ. танаас улам ихийг хүлээж байгаа шүү. Энэ засагт танаас л бүтээлч юм гарч магадгүй.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • сонгогч (103.9.91.146)
    Болгоё бүтээе гэсэн сэтгэл, зүтгэл байвал болдог л юм байна. Өмнөх сайд нарт ч шоу хийх эрх мэдэл нь байсан ш дээ. Даан ч сэтгэл нь байсангүй. Зоригтой, шийдэмгий Оюунхорол сайдаар бахархаж байна. Шоу ч бай юу ч бай бодитой, гарт баригдаж, нүдэнд харагдах ард түмэндээ хэрэгтэй зүйл хийлээ. танаас улам ихийг хүлээж байгаа шүү. Энэ засагт танаас л бүтээлч юм гарч магадгүй.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • сонгогч (103.9.91.146)
    Болгоё бүтээе гэсэн сэтгэл, зүтгэл байвал болдог л юм байна. Өмнөх сайд нарт ч шоу хийх эрх мэдэл нь байсан ш дээ. Даан ч сэтгэл нь байсангүй. Зоригтой, шийдэмгий Оюунхорол сайдаар бахархаж байна. Шоу ч бай юу ч бай бодитой, гарт баригдаж, нүдэнд харагдах ард түмэндээ хэрэгтэй зүйл хийлээ. танаас улам ихийг хүлээж байгаа шүү. Энэ засагт танаас л бүтээлч юм гарч магадгүй.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (112.72.13.243)
    Сайдад амжилт хүсье, ард түмэн зөв шудрага хүнээ л дэмжинэ..салга чөтгөр хаус энэ тэр гэж иргэдийг хулихдаж магадгүй шүү
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • хэ хэ хэ хэ (202.70.37.54)
    яг үнэн иргэдийн тархийг угааж худал хэлж хошгоруулж байгаа хүн сайн хүн үү тэ ёстой мэдэхгүй юм байна та нар битгий хошгор наад хэлээд байгаа гэрчилгээ чинь таван жилийн дараа хог болоод оюунхорол чинь нүүрээ буруулна за харж байгаарай хэ хэ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.218)
    UHSEN ELIINIINIIH NI ZORIGTOI SAID BAIH VEEDEE ARD TUMNEE HUURAN MEHLEGCH IIM HUMUSEER TOROO UDIRDUULNA GEJ NOVSH YUM DAA
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (66.87.76.76)
    Oyunhorol said zorigtoi mongol emegtei baina.unendee zaisan ter chigeeree ger horoolol baij baigaad sotsiin ued bugdiig n darhan tsaaztai uulnaas huuj chuluulsun yumdag.yaltchgui shaardlagaar tsuuhun ail uldsen dee.bodvol ter humuus erhee edlej baigaa gedegt itgev.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.159)
    HAN UUL DUURGEES IH HURALD SUUH MANDAR ABSAN ARDCHILSAN NAMIIN HULGAICH NAR ORSHIN SUUJ BAIGAA IRGEDED GAZARIG OMCHLUULEH ASUUDLIIG SHIIDEJ OGNO GEJ IH HURAL SUUSAN BOLOBCH IRGEDED ORSGHIN SUUJ BAIGAA OMCHLOH EZEMSHIH TABAN JILIIN ERH BITGII HEL TAB HONOG, TABAN TSAG OMCHILJ , EZEMSHIH ERHIIG OGCH, OLGUULJ CHADAAGUI OORSDOO CHADAAGUI BAIJ AJIL HIISEN HUNIIG BITGII HUDAL GUTGEJ SHOU HII ARDCHILSAN NAMIIN HULGAICH NARAA
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    Hun hiie gesen stgel baival 5 jil bitgii hel 5 sar setgel amar noirtoi honoh bolson ard urgeded nemer bolno Said eeriin undsen ajlaa hiij baihad yun shou baihav Ataarahsan humuusiin ug Uneheer daichin hun gedeg ni medegdej baina Zavhan nutgiinhan medeed l olon jil UIH-d ilgeesen baih ni.Tanai yamnii hamt olon bolon ajliin hesgiinhand amjilt husie
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • nom (150.129.140.157)
    Nomiin san zarna 95705545 , Deer ueiin olon hovor nom setguul romanuud zohioluud zarnaa,
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • монгол (202.179.20.115)
    Яааг үнэндээ бол Оюун гадаад хүн монголд амьдарч байгаа юм шиг сэтгэлгээгээр сайдын хугацааг дуусгасан даа
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.107)
    Оюунхорол сайдад баярлалаа. Амжилт хүсье!
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.107)
    Ёстой атаархсан хүний хэлсэн үгс байна. 5 жил байтугай 5 өдөр тайван аиьдарч чадахгүй байгаа хүмүүс шүү.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • tumen (112.72.13.115)
    huurhii doo hend heregtei yu hiigeed yvan boldoo
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.205)
    Амжилт хvсье, эгэл ардынхаа телее энэ ахархан хугацаанд жаахан ч гэсэн сэтгэл гаргаж яаж ажилладгийг яруу тодоор харуулж бн.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.82)
    5 HAN JILIIN NASTAI GAZRIIG OMCH GEHUU OYUNGEREL SAIDAA IIM BALIAR SHOUGAA BOLIOCHEE
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.209)
    Оюунхорол сайд мундаг байна. ямар ч байсан Оюун, Оюунгэрэл нар шиг худлаа ярьдаггүй хүн байна. ийм Сайд олон болоосой. Муухан эр хүнээс дээр хүн байна даа. ерөнхий сайд байх хүн биш үү
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • bi (112.72.13.69)
    Hudlaa gar.1say mod geel soliorson.haana bn
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.31.49)
    Ямар ч байсан энэ эмэгтэй өмнөх Сайдууд болох С.Оюун , Ц.Оюунгэрэл нарын шийдэж чадаагүйг шийдлээ шүү дээ Лу.Болд ч гэсэн Зайсангийн иргэдийн хэрэглээн дээр тоглож л байсан шүү дээ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    бүү атаарх лу.болд оо оюунгэрлээ?
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 43 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    11 цаг 22 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    11 цаг 28 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    11 цаг 37 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    11 цаг 48 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    12 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    12 цаг 41 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    13 цаг 19 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    13 цаг 36 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    14 цаг 1 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    14 цаг 4 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    14 цаг 46 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    14 цаг 52 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    16 цаг 23 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    16 цаг 28 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    16 цаг 35 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    17 цаг 15 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    17 цаг 38 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    17 цаг 45 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 56 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК