Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын аварга А.Сүхбатын фото түүх: Би бөхийн дэвжээн дээрээ байхдаа л жаргалтай

2015-7-01
0
ЖИРГЭХ

   24tsag.mn "Фото түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт уран хурц, хурдан шаламгай барилдаант нэгэн өндөр хүчтэний хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Тэрээр хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга Агваансамдангийн Сүхбат юм. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг мэдээж 24tsag.mn танд олгож байна.


 


Дараагийн хүчтэн төрөв: Агваансамдангийн Сүхбат 1971 оны 6-р сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Тэрбээр нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг эзэгнэн явсан нутгийн алдарт аварга Ж.Мөнхбатын дараах өндөр хүчтэн юм. Үе удмаараа Богдхан уулын урд энгэр буюу Төрхурах, Шажинхурахын аманд нутаглаж, өсч торнин, бага насаа өнгөрүүлсэн юм.

 

Хожмын даян аварга, хожмын даян аваргатайгаа ийнхүү зураг татуулж байжээ. Энэ хоёр хэдэн жилийн дараа Улсын наадамд зүүн жигүүрийг манлайлахын төлөө үзэлцэхийг хэн хэн нь зүүдлээгүй  биз. 




Улаанаа: Бидний мэдэж дууддаг “жижиг” Сүхбатыг нутгийнхан нь арай өөрөөр дуудна. Багадаа час улаан царайтай, нэг л улаа бутарсан хүү байсан болохоор Улаанаа гэж өхөөрддөг байв. Одоо ч ялгаагүй. Улаанаа багадаа бөхөд тун дуртай хүүхэд байв. Хөдөлгөөнтэй, хурдан ч гэж жигтэйхэн. Үе тэнгийнхэнтэйгээ юм л болвол ноцолдох гээд л. Оюутан байхдаа Спортын төв ордны өмнө нэгэн үеийн найзуудтайгаа энэ зургийг татуулжээ. Туранхай годгор залуус зураг авахуулахдаа ичих булчирхайгаа нэлээд ажиллуусан шиг байна шүү. 
 


Хөдөөгийн амьдрал: Ухаан орсон цагаасаа л гэж ярьдаг даа, түүн шиг л Улаанаа хүү багаасаа л унага, даагатай ноцолдож, хар ажил хийж өсчээ. 10 настайдаа үнээ сааж сурч, 12 настайдаа л дөчийн бетонтой ус хэнэг ч үгүй мөрлөөд явчихдаг болов. Хөдөөгийн амьдрал Улаанааг ингэж л хүчтэн бол гэсэн шиг хатуу, хөтүүд сургаж, бие бялдрыг нь чангаруулж өсгөжээ.
 

 


Агваансамдан: Тэрээр ааваараа маш их бахархдаг. Агваансамдан гуай Улаанаад хүүхэд байхаас нь л бөхийн эрдэм заасан. Түүний гарамгай хийдэг мэхний нэг болох хутгах мэхийг аав нь л зааж өгсөн. Агваансамдан гуай ч өөрөө шаггүй барилддаг хүн байв. Улсын их баяр наадамд хоёр ч удаа дөрөв давсан.
 


Хүрэн дээлээр: Монголчууд тэр дотроо бөхчүүд хань болох гэргийнхээ удам, угсааг тун ч нарийн хардгийг бүгд мэдэх биз. Тиймдээ ч дархан аварга Х.Баянмөнхийн хүргэн болсон. Хүрэн дээлээр гангарч улсын наадамд зодоглох гэж буй хүү, хүргэн, эцэг гурав ч тун ч сайхан харагдана.


Начинаас заан: А.Сүхбат 1993 онд буюу 22 насандаа улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэгт улсын начин болсон юм. Ингэж явсаар дөрвөн жилийн дараа буюу 1997 онд долоо давж улсын заан цолны болзлыг хангав. Мөн 1998 онд зургаа давж үлэмж бадрах, дараа жил нь тав давж саруул сайжрах чимэг хүртлээ.
 


Ганцхан удаа таарч барилдсан: Улсын заан А.Сүхбат 2000 оны наадмаар ес даван түрүүлж улсын арслан хэмээх өндөр цолыг хүртсэн юм. Харин түүний дараа жил буюу 2001 онд дархан аварга Б.Бат-Эрдэнээр арав даван түрүүлж улсын аварга болов. Тэрээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихдаа “Би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азтай хүн, нөгөө талаар би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азгүй хүн” гэж ярьсан. 
 

 


Арслан: Улсын арслангийн батламжаа гардаж авав.



Аварга: 2001 онд Монгол улсын аварга цол хүртэх үеэр.
 


Гурван аварга: Оюутан цагийн гурван анд гурвуулаа улсын аварга болох хувь тавилантай байжээ.
 


Залуу зургаа: Үндэсний бөхийн дэвжээг жинхэнэ утгаар нь шуугиулж, доргиож, донсолгож байсан алдарт залуу зургаан заан. Тэднийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат.
 


Ээж: Даян аварга А.Сүхбат, манлай уяач А.Батсүх гээд олон хүүхдүүдийг төрүүлэн, өсгөн хүмүүжүүлсэн энэ буянтай буурайг Алтангэрэл гэдэг. Хүүхдүүд нь ээжийнхээ хийдэг гарын хуушууранд нугасгүй гэсэн шүү.
 


Зодог тайлав: 2002, 2003 онд долоо давж, түүний дараа жил буюу 2004 онд ес даван түрүүлж далай аварга болон түүнийг дэмждэг олон түмэн наадамчид, хүмүүсийг баярлуулав. Гэвч монгол бөхийн жудаггүй, шударга бус хэргийг эсэргүүцэн 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарлаж бөхийн олон хорхойтнуудыг сэтгэлээр унагасан мэдээ хүргэв.
 


Уран хурц барилдаан дутагдав: Монгол бөхийн ертөнцөд хурдан, шаламгай, уран хурц барилдааны чиг хандлагыг оруулж ирсэн жижиг Сүхбатыг зодог тайлсны дараа бөхийн дэвжээнд яахын аргагүй түүний орон зай, үзэн баясах сэтгэл хөдлөл дутагдсаныг нуух юун. Сэтгэл зүрхээ монгол бөхөд тэр чигээр нь зориулсан тэрээр зодог тайлахдаа хадам аав, дархан аварга Х.Баянмөнхөд очин нулимс унагаасныг олон хүмүүс санаж байгаа биз.
 


Эхнэр: Эхнэр Б.Баясгалангийн хамт.



 Хүүгийн хамт.
 


Н.Гарамханд: Амьдрал л болсон хойно янз бүрийн л зүйл тохиолдоно. Тэрээр эхнэрээсээ салж, Н.Гарамханд хэмээх залуухан бүсгүйтэй ханилан дахин үрийн зулай үнэрлэснээр 7 хүүхдийн эцэг болов.
 


Ан: Ан авлах цаг. Х.Баянмөнх, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Б.Ганбат.
 


Ихэр ботго: Улаанаа тун хийморьтой эр хүн. Энэ нь ч олон зүйлээс харагддаг. Тэр жил Булган аймгийн Бүрэнхангай суманд ихэр ботго мэндэлсэн содон, сайхан үйл явдал болов. Гэтэл ихэр ботгоны эзэн нь бидний мэдэх жижиг А.Сүхбат аварга байв.
 


Хонгор халзан: Наадмын зүлэг ногоон дэвжээнд барилдахгүй ч гэсэн тун ч сайхан нааддаг нь бөхийн босоо цагаан хийморь гэлтэй. 2010 оны улсын их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Монгол улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага аман хүзүүнд хурдлав.
 


Шавь: Түүний барилдааныг тод сануулж буй бөх бол Ө.Даваабаатар харцага юм. Мэдээж энэ бол А.Сүхбатын шавь. Тэрээр өөрөө зодог тайлсан ч “Олимп” хэмээх бөхийн сургуулийг байгуулан ирээдүйн хүчтэнүүдийг бэлдсээр.
 


Нутгийн дүү: Нутгийн дүү Э.Бадар-Ууганыг өргөн тоононд хадаг зангидуулж буй нь. Бахархах сэтгэл байлгүй яахав.
 


Аварга: Отгон аварга С.Мөнхбатын хамт.
 


Улаанаа улаа бутруулсаар л...
 


А.Сүхбатын өөрийн хэлсэн үг: “Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би бөхийн дэвжээн дээрээ байхдаа л жаргалтай байдаг”.

www.24tsag.mn
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • od (202.179.11.30)
    bohdoo hairtai ym bol yah gej zodog taillasan ym be.
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • od (202.179.11.30)
    bohdoo hairtai ym bol yah gej zodog taillasan ym be.
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    хэрүүл зарга хийж явахдаа жаргалтай байгаа юм биш үү
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (185.26.182.34)
    ЭНЭ МОНГОЛЧУУД ГЭЖ ХҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛРУУ ӨНГИЙХ ДУРТАЙ СОНИН ХҮМҮҮС ШҮҮ. ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН, СОЛЬСОН БЛА БЛА. ХҮН ЕР НЬ ЭХНЭРЭЭ СОЛЬНУУ, САЛНУУ, ЭСВЭЛ ЭХНЭР ОГТ АВАХГУЙ ЯВНУУ ТА НАРТ ЯМАР ПАД БАЙДАГ ЮМ. ӨӨРСДИЙН ЭХНЭР НӨХӨРТӨӨ ХАЯГДЧИХАЛГҮЙ ЯВАХАА МЭРИЙВЭЛ БАРАВ. ИЙМ КОММЕНТЫГ БИЧДЭГ ХҮМҮҮС НЭГ БОЛ НӨХӨРТӨӨ ХАЯГДСАНДАА ШАРАЛХСАН ХҮҮХНҮҮД ЭСВЭЛ БАГАД НЬ ААВ ЭЭЖ НЬ САЛСНААС СЭТГЭЛДЭЭ КОМПЛЕКСТОЙ ҮЛДСЭН ХҮМҮҮС Л БИЧДЭГ БАЙХДАА
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • Mongol (103.229.122.214)
    Jordan zodog tailchihaad daraa ni ergej ireed turuulee biz dee maluu daa Ta nar hen negnii zahialgaar bichij bgaa biz.
    2015 оны 07 сарын 12 | Хариулах
  • bat (103.26.195.197)
    sain muu olon hun amidardag horvood huniig muulagch hen be tsag hugtsaa buhniig uurchildug shuu dee saihan l yavch shuu zovoh uedee ih l achaa uuree bailgui nuruu teniij aarhah tsag ni bolson ch yum biluu hen medlee bi llav ulsiin naadamd neg ch davch chadahgui tiim l undurlug
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.148)
    “Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би бөхийн дэвжээн дээрээ байхдаа л жаргалтай байдаг”. гэнээ тэгээд яагаад зодог тайлсан юм бол
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.163.101.55)
    enheree solilgui, saihan baridaad yavj bsan bol ard tumen ih hundleh bsan daa. ehneree hoorhon bondgor geed hirlaad suuj bhgui tenegteed l ehner soliod.
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (103.229.123.0)
    Anhniihaa hanitaigaa baij ur huuhedee onchruulehgui yvahgui dee. 2 DAHI CHIN tatvar em gesen ug shuu dee.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    мундаг бөх шүү.
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    мундаг бөх шүү.
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • СҮХБАТ (202.21.118.98)
    СҮХБАТ ТЭР ЖИЛ ЗОДГОО ТАЙЛЖ ХАДАМ ЭЦГИЙН ӨВДГИЙГ ТЭВРЭЭД УЙЛААД БАЙХАД НЬ ӨРӨВДӨЖ БАЙЖ БИЛЭЭ. ХАДМЫН ХАЯА ТҮШСЭН МИНИЙ ГЭЭД ДУУ САНАГДУУЛААД..... ОДОО Ч ХАДМЫН ЦАРАЙ ХАРАХААРГҮЙ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ БОЛЖ..... ОДОО ЗОДГОО АЛБАН ЁСООР ТАЙЛСАН ГЭЖ АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛСЭН ТҮҮНИЙГ БАНДААШТАЙ НЬ БАРИЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ БӨХӨД БАЙМГҮЙ Л ЁС СУРТАХУУН.
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Ah huu (180.235.185.41)
    Ayagui bol Suhbat turuulj odoonii ene batsaanuud neg onigoo boloh vii dee
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
    • Зочин
      хэдэн он вэ түрүүлэх нь битгий хэл 2-ын даваанд түрүүлгээ хараад унах байлгүй дээ
      2015 оны 07 сарын 07
  • б (150.129.141.120)
    Гарамханд нь ямар сонин шувтан бөгстэй юм бэ. Уг нь цээж түхгэр, салтаа өндөр юм. Эмэгтэй хүн бөгс сайтай, тааз өргөн байх нь гоё байдаг юм.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (103.229.120.203)
    Ichih bulchirhai gej bn uu zodog tailsan ,olon huuhentei zereg suuna
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.117.170)
    ZODOG TAILAA BIZ DEE.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • ochir (112.72.13.91)
    bohod hairtai l yum bol bitgii uimuuleed bai er ni ingeh l baisan yum bol yah gej zodog tailsan yum mongoliin ard tumneer bitgii toglood shoy hiigeed bai mongol naadam chamaar dytahgui
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.78.23)
    Odoo barildaad ch yavahgui ee,, show hiihees hetrehgui ,,, 3 deed ni 4 chadah uu,,, hun toohoo bolihoor,,, show show,,,
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.78.23)
    Ene balai amitan odoo bolimoor yum, zodog taillaa gee bizdee,,! Kk ervaataad yaria gej hereg algaa,,,
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.191.34)
    гуцваа
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.70.40.230)
    Сайхан аварга шүү дээ. Сүхбат аваргынхаа аатай сайхан барилдааныг энэ наадмаар сайхан үзэх гэтэл баруун зүүн гээд МБХ-ний хэдэн нөхөд холион бантан хутгаад хаячих юм. Хүний цолыг цаг тухайд нь өгсөн бол юу гэж ийм бантан үүсэх билээ дээ. Сүхбатыг барилдахаа больсноос хойш үндэсний бөхийг, АСА-г барилдахаа больсноос хойш Сумо-г үзэхээ больсон доо. Бөх үзнэ гэдэг чинь угтаа сайхан барилдааныг үзэхийг л хүсдэг юм байна.
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      хэхэхэ Сүхбат өнөөдөр аатай сайхан барилдаж чадах уу өнгөрсөн жилийн 2-ын даваанд хялааж байсан шүү дээ Сүхбатад унадаг хүүхэд өнөөдөр олдохгүй л байх даа аааааййййййн
      2015 оны 07 сарын 04
    • vnen shvv
      yg vnen
      2015 оны 07 сарын 04
  • Зочин (202.179.18.61)
    ХАЛХЫН ЭНЭ ААТАЙ АВАРГЫГ ИНГЭЖ ГУТААНА ГЭДЭГ БОЛ ТА НАР ТЭНЭГ ХҮМҮҮС
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      ёстой аатай бөх гэвэл Мөөөеөөө харин Сүхбат бол сүржин зальжин Мөөөеөөө 3 түрүүлж байж арай гэж аварга гэдэг цолыг авч байсан байдаг харин Сүхбат 3 түрүүлээд Дархан аварга болсон байна дааа
      2015 оны 07 сарын 04
  • Nom (150.129.140.157)
    Nomiin san zarna 95705545, Huuchinii nom setguul romanuud Songodog zohioluud zarna,
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • b (112.72.13.220)
    Бөхийн дэвжээ Сүхбатаар дутахгүй
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (95.133.238.107)
    Yamar ch buh hunii judaggui baliar amitan bn.Zodog tailahdaa shavidaa shiduulcheed dahin unaj barildaj chadahgui bi barilduul unahgui l barildana geed aimar teneg uym yaria bizdee.Mun doping ilersen,mun Usuh bayar avargad tiiruulehdee estoi l buh hund buu hel er hund bj bolomgui uym yarij baij tiiruulsen bizdee.Eniig hen harj bayashiin be, mun ungursun jil ard tumniig doromjilj Usuhuu avargad buuj ugsun geed toochood bval duusahgui.Ene hun MGL-BUH BHAD DENDUU Zohimjgui hun.DALD OR, MGL NOGOON DEVJEENEES BUR HOL SUUVAL TAARNA.BUH UZMEER BAIVAL, BARILDAH BISH...
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • m lhagvaa (218.209.102.86)
    Saihan brildaan vzvvleeree darhan avarga aa
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      яг сайхан барилдаан үзүүлж харагдаач Сүхбатын сайхан барилдахыг өнөөдөр харах хэрэг үү ёстой хөх инээд хүрчихлээв Түүний оронд 4-5 настай хүүхдүүд барилдааныг үзсэн нь 1000 -аар дээр
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (103.26.193.72)
    Атаа, хорсол, ШУНАЛ, НЭр төрийн төлөө үхэлдэх гэдэг бузар шингэж дээ Сүхбатад, Төв Халх Монгол хүн ийм байдаггүй юм. Халх Монгол эрийин саруул ухаан, уужим сэтгэлээс энэ хүнд юуууууу ч үлдсэнгүй!!!!! ЗАЙЛВАЛ ТААРНА!!
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • ijoij
      halhuud l iim zantai bdiim bish uuu mongoliin tuuhiin urvalt gajuudal dandaa halhuudaas bolson
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (103.26.193.72)
    Сүхбат гэгч Яагаад зодог тайлсан нь тухайн үед Допинг илэрснээс болсон гэдэг нь үнэн!!! Гэтэл одоо болхоор шаааал өөр зүйл яриаад явж байдаг!!!!!! Энэ хүн маш их Ший Янгууу, ЖҮЖИГ тавьж ард түмнээ ДОРОМЖИЛЖ байна.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • oogii
      Зодог тайлсан бөх дахин барилддаг хаанахын ёс вэ? Жоохон ичих булчирхайтай бай л даа
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (202.179.29.67)
    Shunaldaa barigdsan muu er!
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.123.54)
    жоохон жудаггүй гэж байгаа, лав цуг бизнес хиймээргүй эр гэсэн. зодог тайлсан шигээ дэвжээгээ харан баясаж явах нь зөв байх даа
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Энэ нөхөр явсан газар хэрүүл салахгүй юм даа...
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Худлаа хуцаад байгаарай. Монгол бөхийн нэр хүндийг уландаа гишгэсэн новш чинь
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • tumur (112.72.11.114)
    saihan zuraguud bn awragaa
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • амжилт (202.131.235.211)
    амжилт хүсье энэ жилийн наадмаар сайхан барилдаарай
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • enhbayar (112.72.13.127)
    suhbataa hooson tolgoitoi hunjj judagui mangar batsaanaa chi sons mongoliin ard tumenii olon zuun jiliin turt ulamjilal zan zanshil yos judagiin erhem deed in mongol buhen shingsen baidag um shuu!!!! chi muu jaahan batsaan uunii esreg baih heregui ut horhoi chamaar naadam dutahgui zodog tailaad ter chigeeree zailahgui uy!!!
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • naraa (103.229.121.9)
    Amjilt husie. Ene. Naadmaar sain barildaarai.
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 3 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    8 цаг 42 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    8 цаг 48 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    8 цаг 57 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    9 цаг 8 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    9 цаг 35 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    10 цаг 1 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    10 цаг 39 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    10 цаг 56 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    11 цаг 21 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    11 цаг 24 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    12 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    12 цаг 12 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    13 цаг 43 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    13 цаг 48 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    13 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    14 цаг 35 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    14 цаг 58 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    15 цаг 5 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 16 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК