Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмнэлэг хэрэгтэй гэх атлаа эмнэлгийн газруудыг хувьчлаад эхэллээ

2015-7-02
0
ЖИРГЭХ

        Дахин хоёр эмнэлэг “баяртай” болов. Ийнхүү өгүүлэхийн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газар өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгуудыг хувьчилсан талаар мэдээлэв. Үнэхээр харамсалтай мэдээ.

 

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийслэлчүүд өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр бүр төгс хүртэж чадахгүй байгаа. Жил бүр л эмнэлгүүд өвчлөл нэмэгддэг улиралд өвчтөнүүдээ коридорт эмчилж, аргаа барахдаа эмч нарынхаа өрөөгөө хүртэл суллаж, өвчтөнүүддээ хэвтэх ор гаргаж өгдөг.

 

Харин зарим иргэд бүтэн сар эмнэлгийн үүд сахиад ч эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналдаг дүр зураг өнөөдрийн эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай болсон.

 

Энэ нь мэдээж эмнэлгийн байрны хүрэлцээ тааруу байдгаас үүсдэг асуудал.

 

Хагас сая хүн амд тооцоологдож байгуулагдсан Улаанбаатар хот өнөөдөр үүнээс даруй хоёр дахин олуулаа болсон. Гэтэл шинээр баригдсан улсын эмнэлгийн тоо гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байгаа. 

 

Гэтэл эрүүл мэндийн салбарын хэмжээнд харангын дохио дэлдээд байгаа эмнэлгийн барилгыг нэмэгдүүлэхийн оронд хотын төвийн А зэрэглэлд байрлах хуучин эмнэлгийн зориулалтаар барьж байгуулагдсан барилга байгууламжийг хувьчилж, үгүй болгоод дууслаа.

 

“Ионсей” найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Клиникийн нэгдүгээр амаржих газрын баруун хойно байрладаг. Уг барилга нь 1938 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан 1120 м2 талбайтай 2 давхар барилга юм. Харин барилгын эзэмшил газрын хэмжээ нь 1920 м2  аж.

 

Бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй энэхүү барилгыг, газрын хамт таван тэрбум гаруй төгрөгөөс дуудаж, найман тэрбум төгрөгөөр худалдаалжээ.

 

“Дүүргүүдийн эмнэлэг, төрөх, гээд л ер нь эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлж өгөөч” хэмээн царайчлах ард түмний амь нас, эрүүл мэндийг эрх мэдэлтэнгүүд уландаа гишгэж ийнхүү барилга байшингуудыг нь өмч хувьчлал нэрийдлээр зарж үгүй болгож дууслаа.

 

"Эмнэлэг, сургууль барина гэхээр газар байхгүй" хэмээн олны амыг тагладаг нөхдүүд өнөөдөр хотын А зэрэглэлд байрлах эмнэлгүүдийг ийнхүү хувьчилж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Өнөөдөр найман тэрбум төгрөгөөр энэхүү барилгыг газрын хамт худалдахын оронд томоохон хэмжээний гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулсан бол ард түмэн алга ташин баяр хүргэх байсан нь мэдээж.

 

Гэтэл эрх мэдэлтэнгүүд юуны учир, хэний төлөө ийнхүү нийслэлийнхээ өмчийг хувьчилж, үрэн харан хийж байгаа нь ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй байхыг ч үгүйсгэхгүй юм.

 

Хотын төвд нүдний гэм болсон газар өнөөх хуучин эмнэлгүүдийн барилгын дор байгааг тэд хэдийн овжноор харж, хувьчилж эхлэсэн явдал юм. Ийнхүү өгүүлэхийн учир зөвхөн өнөөдөр хувьчлаад байгаа  Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгуудыг хувьчилсанаас үүдсэн хэрэг бус.

 

Харин өмнө нь сүрьеэгийн диспансер, ясны сүрьеэ, уушгины  сүрьеэгийн эмнэлэг, сэтгэц мэдрэлийн больница, Анагаахын дунд сургуулийн барилгыг мөн л хувьчилсан. Эдгээр хуучин барилгууд хоол нэхэж, нийслэлийн төвсөөс “шимэгчлээгүй”. Гэтэл тэдгээрийг хувьчилсан.

 

Үүнийх нь үр дүнг өнөөдөр өвчтөнгүүд нь багтахгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа эрүүл мэндийн салбарын ачаалал хэд дахин нэмэгдэхээр боллоо. Харин байдал энэ чигээрээ үргэлжилвэл улсын хуучин эмнэлгийн хэдэн байр “байртай” болохыг хэн ч таах аргагүй юм.

 

Ямартай ч сая гаруй хүн амтай нийслэлд хэдэн улсын эмнэлэг шаардлагатай, тэдгээрийг хаана барьж сүндэрлүүлэх талаар холбогдох албан тушаалтан, эрх мэдэлгүүд нь эрх биш нэгийг бодох хэрэгтэй байгааг энд дахин дуулгая.

24tsag.mn

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.13.193)
    Үүл нь байгаад бороо орохын цагт үүдэн хоймор ялгаа нь үгүй Үүлбаатар байгаад хот самархын цагт эмнэлэг болоод сургууль ялгаа нь үгүй дээ хө гэж
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Хувхай саарал толгойт Батүүлийн хүүгийн Грөнд лайн луйварын компани авсан
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • 13 (122.201.22.223)
    МАНАЙ ТӨР ҮНЭХЭЭР УХААЛАГ ТӨР ШҮҮ. ХУУЧИН БАРИЛГУУДАА НУРААГААД ГАЗАР ДЭЭР НЬ ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРИХИЙН ОРОНД ХУУЧИН БАРИЛГАА ГАЗАРТАЙ НЬ ӨӨРСӨДДӨӨ ЗАРЧИХААД ЭРГҮҮЛЭЭД ХОТООС ЗАЙДУУ ГАЗАР АСАР ИХ ӨРТГӨӨР ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРЬЖ БАЙНА ДАА.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    үүнийг бичсэн сэтгүүлч Ионсей эмнэлэгт ер орж үзээгүй юм байх даа. нээх нурж унах шахсан байшин ш дээ. үйлчилгээний өрөөнүүд ч гэсэн жижиг. нураагаад өөр юм барих нь зөв. хүн амьтны толгой эргүүлж худлаа бурахаа болиоч. эсвэл үнэгүй авах гэж байсан амьтны өмнөөс худлаа бичээд байгаа юм уу.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 50 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 30 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 35 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 44 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 55 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    8 цаг 22 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 49 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 27 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 43 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 8 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    10 цаг 11 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 53 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    10 цаг 59 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 30 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 35 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 42 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    13 цаг 23 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 45 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 53 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 3 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК