Энэ ертөнцөд хүн болж төрөхийг зүүний үзүүр дээр арвай тогтохтой ховор нандин хувь заяа хэмээн зүйрлэдэг.
Харин хүнээр хүн хийнэ, хүнийг хүн болгож өсгөнө гэдэг түүнээс ч агуу зүйл юм.
Энэ л агуу эрхэм бүхнийг цогцлоож, 22 хүүхэд төрүүлж өсгөсөн буурай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд амьдарч байна. Эгэл жирийн малчин Ц.Норжмаа гуайн хүүхдүүд өдгөө тус тусын ажлыг хийж, эх орон элгэн садныхаа төлөө ажиллаж амьдарцгааж байгаа юм.
Ц.Норжаа буурайг нутгийн ард түмэн нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай, ховорхон ачтан хэмээн хүндэлцгээдэг аж.
90 орчим насыг зооглож буй Ц.Норжмоо хэмээх энэхүү буурай төрөөс гуйж бус “гуядаж” авдаг эхийн нэг, хоёрдугаар одонтой. Түүнээс бус төр засгаас түүнд ямар нэгэн гавьяа шагнал хүртээж байгаагүй гэнэ.
Уг нь бол эх орондоо 22 иргэн хүлээлгэн өгсөн түүний энэ л агуу их сэтгэл, хүч хөдөлмөрийг төр засаг харж үзэн, нүдээ олсон шагналыг түүнд хүртээгээсэй хэмээн ард түмэн хүсч байгааг энд дуулгая.
Сэтгэгдэл (4)