Өчигдөр 11:56 цагт Орхон аймгийн Онцгой байдлын газарт Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага иржээ. Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн 43 настай, эрэгтэй Н, 45 настай, эрэгтэй Х нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Хэргийн газарт Орхоны Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ий Гамшгаас хамгаалах штаб ажиллаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)