2015.7.23, Пүрэв гараг / Билгийн тооллын: 7
Зуны адаг харагчин хонь сар
Тэргүүн дагуул одтой, цагаан хулгана өдөр
Аргын тооллын: 2015.7.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.24-20.36
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага:
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өргөх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 12 цаг 22 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.