Хүнс хөдөө аж ахуйн яамнаас “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу үйлдвэрийн аргаар боловсруулсан 95 тонн шингэн сүү болон 1951.0 тонн хуурай сүү импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн энэ сарын 27-ны өдрийн 12 цаг 30 минутаас өмнө салбарын яамны 505 тоот өрөөнд хүлээлгэн өгөх аж.
Сэтгэгдэл (1)