Өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа болно. Иргэд цахим систем, карттай холбоотой цогц мэдээллийг эндээс авах юм.
Мөн энэ үеэр цахим картаар автобусаар үйлчлүүлэх заавар, карт худалдан авах цэг, ашиглах нөхцөл зэрэг бүх мэдээллийг иргэдэд өгөх аж.