БЗД-ийн 15-р хороо “6-р байрны 6-р орцонд 9 настай эмэгтэй "У" -ыг өчигдөр 20:00 цагийн үед үл таних 160-165см өндөртэй, тайрмал хар үс, зуйван бор царай, давхараагүй бор нүдтэй, энгэр хэсэгтээ тод том цагаан өнгөөр “YES” гэсэн бичигтэй хар өнгийн цамц, улаан өнгийн бариу бэлтгэлийн өмд, цагаан ултай хар өнгийн “Nike” пүүзэн гутал өмссөн 15-17 орчим насны эмэгтэй хүн эгчдээ юм өргөлцөөд өгөөч гэж хуурч мэхлэн орц луу дагуулж ороод Iphone-4-S гар утсыг нь булааж зугтаасан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/