Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 27-ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 07 дугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говиор 32-37 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.