зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

2015-7-26
0
ЖИРГЭХ

        Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1980 оноос хойш зөвхөн  1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар дээрх дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Ялангуяа 2002 онд агаарын үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 30-35, Орхон-Сэлэнгийн сав, Говийн нутгаар 35-39, хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

 

1981-2010 оны  дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13-40, бусад нутгаар 41-70 мм бороо ордог. Гэвч 1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар бороо харьцангуй бага  орсноос бэлчээрийн ургамал хатаж, гантай  байсан бол 1981, 1984, 1987, 1990, 1991, 1994, 1998, 2000 онд бороо хур их орсон бөгөөд  ялангуяа 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо, 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

 

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар  жил бүр 1-2, бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог. Тухайлбал, 1980 онд Дорноговийн зүүн хэсгээр 42 м/с, 1997 онд Дундговийн нутгаар 34 м/с хүрч байжээ.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай , Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 градус буюу олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. .

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр  ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Завханы ихэнх нутгаар  олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба  дунд үеэр зарим газраар  бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.

 

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна .

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус  дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр  түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст болон сарын эцсээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.

 

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус,  бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй.  Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн  дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр  зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

 

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. 

Хоёрдугаар арав хоногийн  дунд үе, гуравдугаар арав хоногийн  дунд ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-33 градус дулаан байна. 

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна. .

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эх ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд  хоёр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК