2015.7.27, Даваа гараг / Билгийн тооллын: 11
Зуны адаг харагчин хонь сар
Эрхтний тэнгэрт одтой, хөх луу өдөр
Аргын тооллын: 2015.7.27, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.28-20.32
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.