Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорноговь аймгийн засаг дарга гишүүдэд тал засч төсвийн мөнгө “шамшигдуулжээ”

2015-7-29
0
ЖИРГЭХ

        Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж цөөнгүй зөрчил илрүүлжээ.


Дорноговь аймгийн хувьд “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу хөндлөнгийн Шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр өмнөх оноос үнэлгээ буурсан байна.

 

Тэгвэл энэ удаад АТГ-аас дахин шалгалтын ажиллагаа аймгийн төв болон зарим сумдад дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ.

 

            1/ Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон, Үнэлгээний хорооны гишүүд Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргалгүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулдаг,  албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах;

 

            2/ Төрийн жинхэнэ албан хаагчид аймаг, сумдын иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажлыг давхар гүйцэтгэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан  “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”-ыг болон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 - д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчих;

 

            3/ Зарим сумын Засаг дарга нараас иргэд байгууллагад хандан ойн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүсэлт гарган хандив авах ажлыг зохион байгуулах, ялангуяа Даланжаргалан суманд үргэлжлүүлэн хандив цуглуулж байгаа нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх “... Санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчих;


4/ Аймаг, сумдын Засаг дарга нар тус аймагт ажилласан УИХ, Засгийн газрын гишүүн, албаны хүмүүсийг хүлээн авах, Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ойн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах, сүм овооны тахилга, суваргын нээлт, морины уралдаан зохион байгуулах гэх мэт олон арга хэмжээний хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасныг баримтлаагүй байх бөгөөд Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон нутгийн чанартай наадам, урлаг спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, салбарын ой тэмдэглэх зэргийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж, үр ашиггүй зарцуулсан шийдвэрүүд гаргах;

 

            5/ Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс Баяр наадмын зардалд Засгийн газрын тогтоосон жишиг хэмжээнээс хэт их хэтрүүлэн төлөвлөж, зарцуулах;

 

            6/ Орон нутгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал олгох, гэрээний шаардлагыг хангуулан чанартай хийлгэх талаар гүйцэтгэлийн хяналт хангалтгүй байснаас зарим ажлууд чанаргүй хийгдэх;

 

            7/ Хатанбулаг суманд Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгөөр иргэдийн санал аваагүй 60 ортой хүүхдийн дотуур байрны барилгын  санхүүжилтэд 200 000 000 төгрөг олгож Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ... зардал арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн дутагдлыг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мэдэгдэв.

 

Ийн төрийн албан хаагчид нь сонгуулийн ажилд оролцож, Засаг дарга нар нь гишүүдэд тал засч гүйсэн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг баяр наадам мэтийн зүйл дур мэдэн захиран зарцуулсан зэрэг цөөнгүй зөрчлүүд илэрсэн байна. Ийм төрлийн зөрчлүүдэд зохих хариууцлагыг үүрүүлэх ёстойг иргэдийн зүгээс ч шүүмжилж байна.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • СЭРЭЭТЭР (202.72.246.116)
    Шамшигдуулсанг шүүх шийдэх ёстой байтал гүжирдлэг хэлбэртэй мушгин гуйвуулсан гарчиг тавьж байгаа нь захиалгат мэдээлэл болохыг тодорхой харуулж байна. Цаана чинь зарим нэг нь иймэрхүү мэдээлэл тавьсныхаа төлөө шийтгүүлж эхэлж байгаа шүү.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.100)
    Haa saigui huduu hotgui AN galzuuruud arai l bndooo.eeljit bus songuuli yabuul
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.70.46.203)
    Засаг даргын дээр ИТХ гэж хөрөнгө мөнгө шийддэг хүмшшс байгаа шүү дээ. Тэр хүмүүс мэдлэг дутмаг өөрийн үзэл бодол, сонгуулийн төлөөс төлөх гэж буруу тогтоол гаргадагаас засаг дарга нар буруутан болох юм даа. Хурал хууль дүрмийн дагуу ажиллаж чадвал энэ засаг дарга нь дандаа муугаар дуудлана гэж байхгүй шүү дээ. ИТХ бас шалгах хэрэгтэй
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.28.82)
    Аймгуудад элдэв байр наадмын бай шагналыг төсвөөс гаргадаг зөрчил хавтгай байгаа шүү дээ!!! Тийм зөрчилгүй аймаг байхгүй дээ.
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    8 цаг 41 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    8 цаг 47 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    8 цаг 50 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    8 цаг 58 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    9 цаг 17 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    10 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    10 цаг 38 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    11 цаг 9 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    11 цаг 39 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    11 цаг 57 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    12 цаг 3 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    12 цаг 32 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    12 цаг 44 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    12 цаг 47 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 58 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    14 цаг 14 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    14 цаг 47 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    14 цаг 54 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    15 цаг 6 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    15 цаг 18 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК