Он гарсаар согтуугаар автомашин жолоодсон 24 мянга гаруй жолоочийг Замын цагдаагийн газраас саатуулжээ. Улмаар 18 мянга гаруй жолоочийн жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаанд хассан байна. Харин 5000 хүнийг 7-30 хоногоор баривчлах хүртэл шийтгэвэр оногдуулжээ.
2015 он гарсаар зам тээврийн ослоор 83 хүн амь насаа алдсан байна. Үүний 41 нь жолооч, харин 30 нь тээврийн хэрэгслээр зорчигч байжээ. Үлдсэн 12 хүн нь явган зорчигч байсан хэмээн ЗЦГ-аас мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)