зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүнээ брэнд болгосон Завхан аймгаар зочиллоо

2015-9-25
0
ЖИРГЭХ

        “I love Mongolia 2015”  төслийн баг Завхан аймгаар зочилж, завханчуудын түүх дурсгал, үйлдвэр бүтээн байгуулалттай танилцлаа.


Оюуны соёлоороо бусдаас онцлог гэж хэлж болох Завхан аймаг 1923 онд Хантайшир уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж, 1931 онд намын төв хорооны тогтоолоор Завхан хэмээх голынхоо нэрээр нэрлэгдэх болжээ.


Говь хангай хосолсон гэх  Завхан аймаг нь 69672 хүн амтай бөгөөд 82.5 мянган км  нутагтай юм байна. Нутгийнхаа эдийн засаг болон хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг мал аж ахуйгаараа бүрдүүлдэг бөгөөд хонин сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг аж.  Монгол улсын тамгатай 13 хутагтын ес нь Завхан аймгийн уугуул . Тийм ч учраас нутгийн иргэдийн 70-80 орчим буюу дийлэнх хувь нь Буддын шашинд сүсэглэдэг гэх албан бус мэдээ байна. Өнгөрсөн жил л гэхэд Дилав хутагт Б.Жамсранжавын 100 жилийн ойг тэмдэглэсэн байна. Түүнчлэн Завхан аймгийн Улиастай хотод монголын түүхэн гол, гол үйл явдал өрнөж байсан аж. Тухайлбал Манжийн дарлалыг эсэргүүцсэн Чингүнжавын удирдсан гэх 1632 оны зэвсэгт бослого, Хатанбаатар Магсаржавын удирдсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл зэргийг нэрлэж болно.


Шавхаад шавхаад шавхардаггүй, дүүрээд дүүрээд хальдаггүй “Мөнхийн ус” рашааныг ард түмэндээ хайрласан “Отгонтэнгэр” хайрхан


Завхан нутгийн нэрийн хуудас болсон нэгэн уул байдаг нь та бидний сайн мэдэх далайн төвшинөөс дээш 4021 метрт орших төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан билээ. Энэ хайрхныг зорьж монгол орны өнцөг булан бүрээс зочид гийчид, нэр хүндтэй төрийн түшээд, урлаг соёлын алдартнууд ирж залбирал мөргөл үйлддэг нь олон жилийн уламжлал болжээ. Учир нь Отгонтэнгэр хайрханд залбирч сүсэлсэн хүний хүсэл мөрөөдөл биелдэг гэх нутгийнхны аман домог байдаг аж. Отгонтэнгэрийг тойрсон найман цэнгэг нуур урсаж , таван өнгийн тансаг арц ургадаг гэнэ. Түүнчлэн уг уулын баруун урд байх Бадар хундага уулын ойролцоо шавхаад шавхаад шавхардаггүй, дүүрээд дүүрээд хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан байх бөгөөд үүнийг уусан хүний ходоод гэдэсний элдэв эмгэг илааршиж эдгэдэг гэнэ. Эдүгээ уг хайрханы булаг рашаанаар хийсэн гэх Отгонтэнгэр цэвэр ус, цагаан архи гээд нутгийн нэрийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд олон байгааг нутгийн иргэд онцолж байв.

 

“Завхан баялаг” Завханы эд, эс


Түүнчлэн байгалийн гаралтай жимс жимсгэнэ болон цагаан идээ зэргээрээ хүнсний бүтээгдэхүүн хийж борлуулдаг “Завхан баялаг” хэмээх аймагтаа төдийгүй баруун бүсэд нэртэй томоохон үйлдвэртэй юм байна.


Завхан аймгийн брэнд “Завхан баялаг” ХХК нь байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн гаргадгаараа аймагтаа төдийгүй улсад нэр хүндтэй бөгөөд тус компанийн зорилго нь “Байгалийн органик түүхий эдийг дэвшилтэт технологиор боловсруулж, аюулгүй цэвэр хүнсээр хэрэглэгчдээ хангаж экспортлогч болно” гэх.


Үнэхээр ч дээрх зорилгынхоо дагуу өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнээ сургууль, цэцэрлэгийн үдийн цайнд нийлүүлж бусад аймаг сумд, Улаанбаатар, Архангай, Говь-Алтай, Ховд,  Эрдэнэт хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болоод байгаа аж.


Харин хүний нөөц ажиллах хүчний хувьд, 20 гаруй жил ажилласан туршлагатай 40 гаруй ажилчинтай.


Нарын боовны цех:
15 нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэдэг.


Таван төрлийн чихэр гаргадгаас Сармай дээлт, самартай чихэр бол Завханы уламжлалт брэнд бүтээгдэхүүн


Тус үйлдвэр зарим бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг ОХУ-ын Тувагаас нийлүүлдэг


Отгонтэнгэр цэвэр ус: Отгонтэнгэр уулаас эх авч 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Жилд 18-20 тонн ус үйлдвэрлэх хүчин чадалтай


Архины цех:Гурван төрлийн архи, дөрвөн төрлийн чанамал гаргадгаараа онцлог. Орон нутгаасаа түүхий эдээ бэлтгэдэг. Эдгээр бүтээгдэхүүний хувьд чанарын баталгаатай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.


Давсны цех: 2002 оноос хэрэгжүүлж байгаа. Жилд 70 тонн давс үйлдвэрлэдэг Дэвтээр нуурнаас бор давсаа авч иоджуулдаг. Эл давсны ач холбогдол, бамбай булчирхайнаас сэргийлж, оюун ухаан сайжруулдаг. Хоёр төрлийн савлагаатай.


Сартуул ноос: Энэхүү компани нь дан ганц хүнсний зориулалтын бүтээгдэхүүнээс гадна ажилчдынхаа ажиллах нөхцөл, цалин хөлсийг сайжруулахын тулд нэмэлтээр сартуул хонины ноосон бүтээгдэхүүн гаргах болжээ. Завхан аймаг хониороо улсдаа эхний тавд ордог. Тиймээс ч “Завханбаялаг” ХХК сартуул хонины ноосон сүлжмэлийг үйлдвэрлэдэг болжээ.


Дарсны үйлдвэрлэл: Хоёр төрлийн дарсан үйлдвэрлэдэг бөгөөд жилд 150 тонн дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.


80 га газар чацарганы талбайтай. Жимс, жимсгэний улсын тэргүүний үйлдвэр бөгөөд жилд 10 тонн чацаргана хураадаг. Үүгээрээ дотоодынхоо жилийн хэрэгцээг хангадаг гэж хэлж болно.


Хоёр жил дараалан чанарыг эрхэмлэгч байгууллагаар ард түмнийхээ санал асуулгаар шалгарч байсан гэдгийг аж үйлдвэрийн гавьяат ажилтан уг компанийн зөвлөх Л.Юра онцолж байв.


Эцэст нь гэж хэлэхэд, “Завхан баялаг” бол Завхан аймгийн нэгэн эд, эс.  Ариун ус, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээрээ ийнхүү тус аймгийн брэнд болж чаджээ.


Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Юра “Монголд хүнсий аж үйлдвэр үүсч хөгжсөн үе буюу 1941 оноос “Завхан баялаг” ХХК-ийн үйлдвэрлэл явагдаж байна.  Завханд манай үйлдвэрээс салбарласан олон төрлийн үйлдвэрлэл гарч ард түмний хоол хүнсний хэрэгцээг хангадаг болсон. Манай үйлдвэрлэл бол анхдагч, манлайлагч гэж бид бүхэн үнэлдэг. Сүүлийн арван жилийн байдлаар бид бүхэн аймгийн төсөв орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг байв.  Мөн онцгой татвар төлөлтөөрөө аймгийн төсөв орлогыг бүрдүүлдэг” гэв.


Компанийн гүйцэтгэх захирал Г.Түвшинбат хэлэхдээ “Манайх чанартай, хүний эрүүл мэнд, зөв хоололтонд хэрэгтэй бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг. Аймагтаа витаминжүүлэлтийн аян зохион байгуулдаг. Ингэхдээ цэвэр, байгалийн органик бүтээгдэхүүнээр иргэдээ эрүүл байлгахыг эрмэлздэг. Манайх ямар нэгэн химийн бүтээгдэхүүн ашигладаггүй. Яг байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ гаргадаг. Бүтээгдэхүүний дээж явуулах лабортаритай. Манай аймгийн удирдлагууд Завхандаа үйлдвэрлэж, хэрэглэж хэвшихийг уриалдаг. Тиймээс орон нутаг, төрийн байгууллагатайгаа холбогдож, хамтран ажилладаг” гэлээ.

 

“I love Mongolia 2015”  төслийн баг  “Завхан түншлэл 2015” үзэсгэлэнд очлоо. Үзэсгэлэнд  газар газрын хөдөлмөрч ард түмэн оролцож юу хийж бүтээснээ нэгэндээ танилцуулж, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн байв.


Тус аймгийн сум бүрээс хүрэлцэн ирсэн аж ахуй эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож гар урлалын бүтээгдэхүүн, дээл хувцас, хүнсний бүтээгдэхүүн зэргээ дэлгэсэн байлаа.
Тухайлбал, Сонгино сумын брэнд бүтээгдэхүүн л гэхэд “Нутгийн хишиг” цай аж. Олон арван шагнал урамшууллыг авч чадсан энэхүү бүтээгдэхүүн эрүүл мэндэд ач тустай гэдгийг Сонгино сумын иргэд онцолж байв. Сонгино сумаас л гэхэд найман иргэн үзэсгэлэн худалдааг зорин иржээ.


Сонгино сумын иргэн “Энэхүү үзэсгэлэн худалдааг задгай талбайд өргөн хүрээг хамран явуулж байгаад баяртай байна. Бид бүхний худалдан авалт ч сайн байгаа. Энд оролцож байгаа наймаачдын хувьд Сум хөгжил сангийн зээлтэй. Авсан зээлийнхээ чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.  


Баянтэс сумийн иргэн Ү.Эрдэнэцэцэг: Орос хувцас оёдог хүн орон нутагт ховор байдаг


-Үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна?
-Анх удаа оролцож байна. Өнгөрсөн удаад Улаанбаатар, Эрдэнэт хотод ажилладаг байсан учир үзэсгэлэнд оролцож амжаагүй. Баянтэс сумандаа суурьшаад хоёр жил болж байна. Энэ жил анхныхаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байгаа. Миний хувьд олон жил оёдлоор дагнаж байна.


-Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд ямар бүтээгдэхүүнээрээ оролцож байна?
-Орос хувцас, загварын дээл, хантааз гээд бүхий л төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн байгаа. Худалдан авалт дажгүй сайн байна. Миний хувьд оёдолчин хүн. Захиалгаар орос хувцас буюу куртиз, гадуур хувцас хийхээс эхлээд гоёлын болоод энгийн дээл, хантааз хийдэг.  


-Оёдолчдын хувьд ажлын байрны асуудал их бий. Таны хувьд гэрээрээ юм хийж байна уу. Өөрийн гэсэн ажлын байртай болсон уу?
-Сумынхаа ахуйн үйлчилгээний төвд ажилладаг. Сум хөгжүүлэх сангийн зээл авч үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж бид бүхэнд хөнгөлөлтэй зээл маш их хэрэгтэй байдаг. Зээлд хамрагдаж чадсанаар оёдлын машин, бусад техник төхөөрөмжөөс эхлээд бүх зүйлээ цогцлоож чаддаг. Зээлд хамрагдсан хүмүүс сумаасаа ажлын байртай болж, тоног төхөөрөмжөөр ч хангаж өгдөг.


-Монголчууд хөгшин залуу гэлтгүй уламжлалт дээл хувцсаараа гоёх нь их болжээ. Оёдолчдын хувьд, тэр дундаа дээл хийдэг хүмүүст амьдралаа дээшлүүлэх боломж бүрдэж байна гэж харж байна?
-Ер нь оёдолчдод хамгийн ашигтай үе бол баяр наадам. Орос хувцасны хувьд нимгэн зузаанаасаа хамаарад улирал хамаарахгүй ашигтай байдаг. Энэ төрлийн оёдол хийдэг хүн орон нутагт ховор. Цаашлаад тарган, туранхай гээд хүний биеийн бүтцээс шалтгаалж таарч, таалагдах хувцас гэж бий. Тиймээс хүн өөрийн биеийн онцлогтоо тааруулж хувцсаа хийлгэдэг.

Ийн хүнээ брэнд болгосон Завхан аймгаас сонирхолтой мэдээ мэдээллийг цуврал болгон хүргэх болно. Отгонтэнгэр хайрханаа шүтээнээ болгосон олон арван хутагт хувилгаантай Завхан аймаг ирээдүйн Оюуны энергийн асар том төв болж, өргөжин тэлэх болтугай.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.27.218)
    Ямар сайхан бүтээлч нутгийн ард түмэн бэ Сайхан байна. Нэрсний ликер дарс нь маш гое юм байна лээ. Амжилт
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.182.77)
    Tanai buteegdhuunuud hotod h Baidyy bval hayagiina ytsiina uguuch
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.88)
    Ангийн найз Эрдэнэцэцэг болон Цэцэгмаа эгчдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .Та хоёрынхоо бизнест чинь амжилт хүсье Ч.Ч-гээс
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    11 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 28 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    12 цаг 24 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    13 цаг 8 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    13 цаг 18 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    14 цаг 52 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    14 цаг 54 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    15 цаг 48 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    15 цаг 48 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    16 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    16 цаг 55 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    17 цаг 11 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    17 цаг 21 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    18 цаг 33 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    18 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    18 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    19 цаг 8 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    19 цаг 22 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    19 цаг 44 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК