2015.10.8, Пүрэв гараг / Билгийн тооллын: 26
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Улаагчин могой өдөр
Аргын тооллын: 2015.10.8, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.21-18.29
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич,тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, эд хураах, номын өглөг өгөх хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, амраг садан бололцох, эвсэж найрамдуулах үйлд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.