НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР
ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2015.10.11, Ням гараг
Наран ургах шингэх: 07.27-18.24
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхан, сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, балин өргөх, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуйн үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, номын явдлыг үйлдэх, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй, угаал үйлдэх , амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.
Хиншүү хярвас гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах зэрэг үйлд муу. Замд гарвал идээ ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн татвал баясгалангийн хурим болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой.