Өнөөдөр болох зарим үйл явдлын танилцуулж байна.
10:00 цагт: Төрийн Ордны Их танхимд Монгол Улсад усны нөөц, хэрэглээ өнөөдөр ямар байгаа, цаашид энэ талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар ус судлалын Доктор, профессор болон холбогдох төрийн албан тушаалтнууд ”Усны Засаглал” илтгэл тавих гэж байна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
12:00 цагт: Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн ажлуудын хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Наадмын албан ёсны хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд болно.