Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хамтран зохион байгуулж буй “Усны засаглал” нэгдсэн илтгэлүүдийг толилуулна. Арга хэмжээ Төрийн ордонд болно.
11:00 цагт: АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал АН-ын байранд болно.
11:00 цагт: Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид Спортын төв ордон (Биеийн тамир, Спортын хөгжлийн төв)-ны 4 давхарт хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөртэй холбогдуулан ОБЕГ, МУЗН хамтран "Монголньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
12:00 цагт: “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ.
12:00 цагт: Нэгэн цаг үед Монголын сонгодог урлагийн төлөөлөл болж явсан, СУИС-ийн дуулаачийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжиннямын Баттөрд туслах "Том Төрөөдөө урам хайрлая" тоглолтын хэвлэлийн хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно.