БНСУ-д монголчуудаа залилсан залилагчийг УМБГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Э нь Сөүл хотын “Монгол Таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан байна. Улмаар тэнд ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр нутаг нэгтнүүдээ залилж, онц их хэмжээний хохирол учруулсан аж.
Одоогоор 20-иод хүн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байгаа юм байна. Тэдэнд учирсан хохирол урьдчилсан байдлаар 80 сая гэж гарчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)