зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр өршөө биш, төрийг өршөө

2015-10-22
0
ЖИРГЭХ

Өршөөлийн хууль яагаад Монголын улс төрийн зангилаа асуудал болж хувирав аа. Яахаараа 3000 хүнд төрийн өршөөл үзүүлэх энгийн нэгэн акц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хувь заяатай холбоотой эмзэг сэдэв болж орхив.

Энэ хуулийг ээлжит бус чуулганаар баталсан, Ерөнхийлөгч хориг тавьсан, хоригийг хүлээж авсан, гэвч өөрчлөлт оруулах дээр гацаа үүссэн зэрэг бүх үйл явдал туйлын ач холбогдолтойгоор өрнөж байна. Өршөөлийн хууль баталж байсан өмнөх таван тохиолдолд ингэж байсан удаагүй. Тэгвэл энэ удаагийн Өршөөлийн хууль юугаараа тийм онцгой вэ. Хууль хэрхэн хэрэгжихээс хамаарч, Монголын ирээдүйн улс төрийн тоглолт, улстөрчдийн тавилан шалтгаалж байна гэхэд хилсдүүлсэн болохооргүй байдалтай байна. Үүнд ноцтой тайлбар хэрэгтэй.

 

Тэгвэл Өршөөлийн хууль хэрэгжсэнээр юу өөрчлөгдөх гээд байгааг олж мэдвэл чухам аль нь тийм ноцтой үр дагавар агуулж байгааг тааж болмоор санагдав.

 

Юун түрүүнд шоронд хоригдож буй 7000 гаруй хоригдлын 3000 орчим нь өршөөлд хамрагдана. Заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн хүмүүжигчдийг суллаж, заримынх нь ялыг хөнгөлнө. Энд тийм айхтар улс төрийг хямруулах шалтгаан, үр дагавар харагдахгүй байна. Улстөрчид засрахгүй олон хоригдлыг нийгэмд суллаж тавихаас хэт болгоомжилсондоо ингэж сүр бадруулж, шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэлдээгүй байх. Учир нь, 2006 онд Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэсэн эерэг судалгаа байна.

 

Тэгвэл хоригдлуудыг сулласнаар төсөв хэмнэнэ. Хууль санаачлагчид нь 100 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзэж буй. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Мөн жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг гэх. Энэ мэт төсвийн зардлыг хэмнэх, эс хэмнэхээс үүдэлтэй сэдвээр Монголын улстөрчид зун, намар дамнан хэрэлдлээ гэвэл ёстой худлаа.

 

Өршөөлийн хуулиар насанд хүрээгүй хүүхэд, анх удаагаа алдсан болон өндөр настан, эмэгтэйчүүд өршөөгдөнө. Энд ч улстөржөөд байхаар зүйл алга. Тэгээд өөр чухам ямар ноцтой зүйл хаана нь нуугдаж байгаа хэрэг вэ.

 

Өршөөлийн хууль батлагдсан даруйд ноён Н.Энхбаяр Монголд ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаран хориг тавьсан нь чухам учгийг олны өмнө ил тод болгосон. Улмаар цаана нь ямар эрх ашиг нуугдаж, ямар улс төрийн наймаа, тохиролцоо, хонжоо явж байгаа нь хөшиг нээх шиг олны өмнө дэлгэгдэж эхэллээ.

 

Өршөөлийн хуулийн улс төрийн гол зорилго нь цагаан захтнууд буюу авлигачид, төрөөс төрсөн тэрбумтан, санаатайгаар иргэдийг залилсан хүмүүсийг шийтгэлээс хэлтрүүлэхэд чиглэсэн байсан нь илэрхий болж байна. Үүнийгээ харин хэрхэн хэрэгжүүлэх учраа шийдвэр гаргагчид мэдэхээ байлаа. Тиймдээ ч өнөөдрийн холион бантанг зуурч байгаа хэрэг юм. 

 

ХОЛИОН БАНТАН 1: УЛСТӨРЧДИЙН ХОЁР НҮҮР

 

Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан атлаа энэ шийдвэртээ маш дурамжхан байна. “Авлигачдыг өршөөсөн энэ хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжихгүй бол авлигыг өөгшүүлдэг, өөрөө гар бие оролцдог нэгэн болж хувирах гээд байсан учраас аргагүйн эрхэнд хүлээн авч буй мэт дүр эсгэцгээлээ. Түүгээр ч зогсохгүй, энэ хуулийг батлах үед хэн хэн дэмжиж, хэн татгалзсаныг нээлттэй зарла гэж УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж ч байх шиг. Дэмжсэнүүд нь авлигыг өөгшүүлэгчид гэж харагдуулах гэсэн сонирхол. Гэхдээ энэ бол камерын өмнө үзүүлдэг тоглолт нь юм. Харин камераас далд, хөшигний цаана өөр тоглолт өрнөж байгаа бололтой. Хээл хахууль, авлига, албан тушаалтнуудтай холбоотой хэргийг өршөөлд хамруулахгүй гэдэг хориглогдсон заалтыг зүс хувиргаад, агуулгыг нь хэвээр хадгалан өөрчлөлт оруулах хувилбарыг УИХ хаалттай хуралдаанаар баталж магадгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Телевизийн камерын өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэж ярьж орж ирээд түүнийхээ эсрэг санал өгдөг шүү дээ” гэж тун тодорхой хэлсэн. Тухайлбал, тэрээр “Ардын намынхан бүгд дуугүй дэмжсэн” гэж үзэж байгаа. МАН-ынхан уг шийдвэрийг гаргахад оролцоогүй гэдгээрээ нэр цэвэр үлдэж хоцрохыг хичээсэн авч шийдвэрт эсрэг саналтайгаар оролцох боломжоо эдлээгүй нь дэмжлэгийн нэг хэлбэр байсан ч гэгдээд буй. Үүнийг улс төрд “шонхордох арга” гэж нэрлэдэг болсон. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал хураалтад АН-ын “Шонхор” фракцынхан оролцоогүйгээрээ огцруулах саналыг цаагуураа дэмжсэнээс хойш бий болсон нэршил. Өршөөлийн хууль батлах үед МАН уг аргыг хэрэглэсэн гэх. Өршөөлийн хуулийг хэвээр нь зүтгүүлэх хамгийн их сонирхолтой байгаа хүн гэгдээд буй Р.Гончигдорж гишүүн “Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн хоригийн дагуу хэлэлцсэн, эцэслэн шийдвэрлэсэн. Хориг хүлээж авсантай холбогдуулаад оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал үүгээр дууссан. Тиймээс энэ хуулийг хэрэглэхэд боломж хязгаарлагдмал асуудлууд байвал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно гэсэн үг. Байнгын хорооны хуралдаан дээр ийм асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч ирц бүрдээгүй. Ирц бүрдээгүйг гишүүдийн залхуу, хойрго байдлаас болоогүй гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл гишүүдийг энэ асуудалд ямар нэгэн саналтайгаар ороход нөлөөлөх, улс төрийн дарамтыг бий болгочихлоо. Үүнийгээ дэмжээд явъя гэсэн нэг хэсэг нь авлигыг дэмжигчид болж байгаа бол эсэргүүцсэн хэсэг нь авлигатай тэмцэгч мэт харагдана. Ухаандаа М.Энхболд авлигатай цогтой тэмцэгч болж, би авлигачдыг өөгшүүлэгч болж таарч байна” гэж ярьжээ. Энд хоёр том дүгнэлт бий. Нэг нь улстөрчид хоёр нүүр гаргаж байна гэсэн санаа. Нөгөө нь, улстөрчид ямар нэгэн дарамтанд орж буй тухай.

 

ХОЛИОН БАНТАН 2: УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

 

Улс төрийн намуудад Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн хориггүйгээр хэрэгжүүлээд явчих сонирхол асар их байсан. Уг хуулийг удаасан, гацаасан гол буруутан нь Ерөнхийлөгч болон МАН. Ардын нам энэ хуулийг батлахад оролцоогүй. Авлигатай эвлэрдэг биш, тэмцдэг нам гэсэн нэр нүүрийг олон нийтээс хүртэхийн тулд эсэргүүцэж байгаа гэж хэлж болно. Тэд эрх баригчид гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилийнхээ босгон дээр Өршөөлийн хууль баталж, гэм буруутай бүхнээ булзааруулах гэлээ хэмээн хардаж буй.  “Чингис” бонд, “Самурай” бондын хөрөнгө зарцуулалттай холбоотойгоор АН-ыг хардаж сэрддэг, идсэн уусан, завшсан, шамшигдуулсан гэж ил цагаан шүүмжилдэг. Үүнээс нь болж авлига, албан тушаалтны хэргүүдэд өршөөл үзүүлэхийг эрс эсэргүүцэх бэлээхэн шалтгаан тэдэнд бий. Гэвч тэдэнд сонирхлын зөрчил бас байгаа. 2010 оноос хойш эрх баригч АН сөрөг хүчин болох МАН-ын олон боловсон хүчнийг улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлсэн гэж үздэг нам. Өрсөлдөгчөө намнах зорилготойгоор Ардын намын харьяалалтай Засаг дарга нарыг үндэслэлтэй, үндэслэлгүй барьж хорьж байсан гэж буруутгадаг. Тиймээс тэдэнд өөрийн хүмүүсээ өмгөөлөх, өршөөлгөх сонирхол бусад нам хүчнээс илүү ч байж болно. Учир нь тус хуулиар өршөөгдөх олон хэрэгтний дотор МАН-ын сэтэртэй хүн олонхи нь. УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Улаанбаатарыг даргалж байсан Ц.Батбаяр, Ашигт малтмалын газрын Д.Батхуяг нарыг дурдаж болно. Шүүхээр нотлогдоогүй ч цагаан захтны хэрэгт энэ намынхнаас хэдэн арваараа холбогдсон. Гэхдээ далд сонирхол их байсан ч түүнийгээ ил гаргаагүй л бол тийм сонирхол байхгүй гэж ойлгогдоно. Далд сонирхлоо ил илэрхийлээгүй гэдгээ нотлохын тулд тэд Өршөөлийн хуулийг баталсан санал хураалтад хэн хэн нь тус заалтыг ил болгохыг шаардсан. Гэвч хаалттай хуралдааны саналыг ил болгох боломжгүйг тэднээс илүү хамгийн сайн мэдэх хэн байхсан билээ. 

 

АН-ын тухайд байр суурь нь мэдээж нэгдмэл бус. Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд хуулийг шахаж, тулгаж, сурталчилж байхад Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд шоолж, шүүмжилж, няцааж байна. Намын дотоодод өрнөж буй мэдээллээр бол хуулийг эхний хувилбараар нь хэрэгжүүлэх сонирхол мэдээж байсан, гэвч хэт их үнэ төлөх болсон учраас зарим буултыг хийсэн гэх. Авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн нам авлигыг дэмжигч гэсэн нэр зүүхийг мэдээж хүсээгүй. Тэд аль нэгийг нь сонгохоос өөр нөхцөлгүй хоёр шийдвэрийн дунд гацчихаад байгаа. Аль алинаас нь л хохирол хүлээнэ. Ерөнхийлөгчийн хоригийг бүтэн хүлээж авсан хэлбэрээр хуулийг хэрэгжүүлбэл АН хамгийн гол түншээ алдах аюулд орохын зэрэгцээ дотоод дахь эрх ашгуудын зөрчилд бариулах болно гэж олон хүн дүгнэж байна. Эсрэгээрээ хориг тавигдсан хоёр заалтын хэлбэрийг өөрчлөөд, агуулгыг хэвээр хадгалах байдлаар хэрэгжүүллээ гэж үзэхэд нэр хүндээ эрсдэлд оруулна.

 

Тэгвэл “Шударга ёс” эвслийн байр суурь мөн л дотоод зөрчилдөөнтэй. МАН-тай адил байдалд орсон. Гэхдээ ялгаатай нь, эсэргүүцлээ тас нууж, дэмжлэгээ ил дэлгэж буй. Анх энэ хуульд авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөх саналыг тус эвслээс оруулж ирсэн. Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд гаргасан саналаа хэвээр хадгалах гэж  улайрч байхад Л.Цог, Г.Уянга зэрэг зарим гишүүн эсрэг талд санал дарах маягтай.

 

ХОЛИОН БАНТАН 3: Н.ЭНХБАЯРЫН СОНГОГДОХ ЭРХ

 

Өршөөлийн хууль уг нь 3000 хүний хувь заяатай холбоотой асуудал атал ганц Н.Энхбаяр гэдэг хүний асуудал болж хувирав. Ц.Элбэгдорж тус хуульд хориг тавихдаа зөвхөн түүнд зориулж үг хэлснээс энэ бүхэн үүдэлтэй. Улмаар энэ хууль зөвхөн Н.Энхбаяр гэж хүнийг өршөөх зорилготой батлагдаж, мөн зөвхөн түүнийг үл өршөөх зорилготой хориг тавигдсан мэт уншигдсаар өдий хүрлээ.

 

Ц.Элбэгдорж уг нь аль хэдийн Н.Энхбаярт уучлал үзүүлчихсэн. Тэгсэн хэрнээ өршөөл үзүүлэх болохоор яагаад ийн хүчтэй эсэргүүцээд унав. Мэдээж, авлига, хээл хахууль, албан тушаалтны хэргийг өршөөхгүй гэсэн өөрийнх нь зарчим бий байх. Гэхдээ л гол шалтгааныг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлчих шиг санагдсан. Тэрээр “Уучлал өршөөл хоёрын ялгааг би сайн ойлгохгүй л байгаа юм. Уучилна гэдэг нь үүд хавьцаа байлгахын нэр, өршөөнө гэдэг нь хойморт гаргаж суулгахын нэр юм болов уу даа гэж тааж байна” хэмээсэн. Тийм ээ, гол ялгаа энэ юм. Н.Энхбаярыг уучилсан ч тэр одоогоор шүүхээс ял шийтгэл хүртсэн, Ц.Элбэгдоржийн хэлдгээр гэмт хэрэгтэн. Тиймд түүнд 2016, 2017 онуудад сонгуульд оролцох эрх үүсэхгүй. Эрх зүйн хувьд боломжгүй. Хуулиараа бол Ерөнхийлөгч түүний гэмт хэргийг нь уучлаагүй, гэмт хэрэгт оноосон ялыг биеэр хоригдож эдлэхээс л чөлөөлсөн гэсэн үг. Харин өршөөгдчих аваас байдал өөр болно. Өршөөл бол тэнсэн харгалзах ялтай нь тэнсэнгүй болж, “ялгүйд тооцох хугацаа”-тай бол тэр хугацаа нь дуусдаг.

 

Тиймээс Н.Энхбаяр хэрэв Өршөөлийн хуульд хамрагдах хүний тоонд орвол ирэх УИХ-ын сонгууль, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших, өрсөлдөх боломж үүснэ гэсэн үг. Энэ эрхийн төлөө л “Шударга ёс” эвслийн улс төрийн бүх өрөг, нүүдэл явж байгаа нь хэнд ч тодорхой юм. Түүгээр ч үл барам, энэ эрхийнхээ төлөө ноён Н.Энхбаяр эхлээд Н.Алтанхуягтай, дараа нь Ч.Сайханбилэгтэй, одоо бүр З.Энхболдтой холбоотон болж, Р.Гончигдоржийг ашиглаж байгаа гэх дүгнэлтүүд ч байна. Харин энэ эрхийг олгохгүйн төлөө эсрэг талд Ц.Элбэгдорж ажиллаж байна. Хэрэв Н.Энхбаяр сонгогдох эрхээ олж авбал УИХ-аас татгалзаж, өөрийнхөө оронд түүнийг оруулна гэж мэдэгдсэн гишүүн ч бий. Сүүлийн мэдээллээр бол Н.Энхбаярын санаархал биелэхгүй болж буй бололтой. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Өршөөгдөх хүмүүсийн нэрсийн жагсаалтад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр байхгүй” гэж мэдэгдсэн нь галыг түр намжаасан. Гэвч энэ нь гал унтарсан гэсэн үг огтхон ч биш.

 

ХОЛИОН БАНТАН 4: БАРЬЦААЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР

 

Өршөөлийн хуультай холбоотой олон шантааж Засгийн газарт ирсэн байж магадгүй байна. “Хоёр эзний нэг зарц” гэдэг шиг нуман тулгуурт орсон Засгийн газрын хувь заяа энэ хуулиас хамаарч байна гээд хэлчихэд нэг ч их буруудахгүй болов уу. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санаачилга хэд хэдэн хувилбараар бэлтгэгдчихээд хэн нэгний ширээний нүдэнд хэвтэж байгаа болох нь тодорхой болсон. О.Баасанхүү гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах санал оруулсны цаад бай нь мэдээж Засгийн газар байсан. УИХ-ын 19 гишүүний гарын үсэг бүхий засгийг огцруулах бичиг ч бас дуулдаад буй.

 

Хэрэв Өршөөлийн хууль хориг тавигдсан яг тэр хэлбэрээрээ хэрэгжвэл Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн зүгээс хүчтэй хариу үйлдэл орж ирнэ. Хамгийн наад зах нь, эвслийг задлах үйл явц өрнөж мэднэ. Эвсэл задарвал, эвсэлтэй хамтарсан засаг давхар унана. Энэ тохиолдолд О.Баасанхүү гишүүний акц хэрэгжинэ гэсэн үг.

 

Хэрэв хаалттай чуулган зохион байгуулаад ч болох нь ээ, Өршөөлийн хуулийн үндсэн зорилгыг хадгалж үлдвэл нөгөө 19 гишүүний гарын үсэгтэй акц шууд “амилна”. Яг үүнтэй адил ацан шалаанд УИХ бас орчихоод байгаа. УИХ-ын гишүүд ямар нэгэн далд эрх ашигт нууцхан үйлчлэх гээд үйлээ үзэж байгаа учраас л энэ хуулийг гацааж байгаа хэрэг. Тийм л учраас энд ганц Н.Энхбаярыг өршөөх эсэх нь гол асуудал биш, түүнээс хавьгүй илүү өргөн эрх ашгийг хамарсан улс төрийн дарамт шахалтууд яваад байх шиг ээ. Ямартай ч олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийг ээлжит сорилго, шалгалт өгч байна гэж хүлээж, харж байна.

 

Өршөөл үзүүлсэн, үзүүлээгүйгээс үүдэлтэй дарамт, шантааж УИХ-ын гишүүдэд ирнэ гэсэн санааг Р.Гончигдорж гишүүн ил шулуун хэлж байгаа. Тэрээр “Хуулиар авлигачдыг өршөөж байгаа юм биш. Харин ч авлигын үндсийг тасалж хаяж байгаа. Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг. Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг. Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг. Ямар нэг шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан, ийм ч байгаа” гэж ярьсан. Тэгвэл УИХ-ын гишүүдэд ямар шахалт, дарамт хаанаас ирэх боломжтой вэ. Мэдээж Өршөөлийн хуулийн л хэрэгжих субьектүүдийн хүрээнээс байж таараа шүү дээ.

 

ХОЛИОН БАНТАН 5: АЛБАН ТУШААЛ, АВЛИГЫН ДАЛД СҮЛЖЭЭ

 

Нийгэмд тодорхой хардлага үүсчихээд байна. Энэ нь улстөрчид өөрсдийн хийсэн гэм буруутай үйлдэл, албан тушаалын хэрэг, авлига хээл хахуулийн сүлжээ нь илрэхээс сэргийлж энэхүү хуульд маргаан дагуулаад буй заалтуудыг зориуд хавчуулсан гэх дүгнэлт юм. Тодорхой хэлбэл, хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэх ямар ашиг сонирхол байж болох вэ. Эрх баригчдад ийм сонирхол байгаа бололтой гэдгээс л хардлага эхэлсэн.

Тэгвэл сүүлийн таван жилийн судалгаагаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 1320 хэрэгт АТГ мөрдөн байцаалт явуулсан, прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байх юм. Хэрвээ хууль хэрэгжсэн бол АТГ-ын шалгаж байгаа бүх хэрэг өршөөлд хамрагдана гэсэн үг. Яг өнөөдрийн  байдлаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа 55 эрүүгийн хэргээс 45 хэрэг өршөөлд хамрагдах магадлалтай. 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, албан тушаалын хэрэг, мөн шалгагдаж байгаа 90 тэрбумын хохиролтой 116 хэрэг өршөөгдөх байж. Мөн яг одоо энэ зүйл ангиар ял эдэлж буй 37 хүн суллагдана. Эдгээр баримт дунд л яагаад Өршөөлийн хуулийг гацааж, тодорхой эрх ашгийг шургуулах гээд байгаагийн учир сэм нуугдаж байж болох. Улстөрчид хоорондоо эрх ашиг, үйл хэрэг, албан тушаалаараа хоорондоо гүн гүнзгий сүлбэлдэн сүлжилдсэнийг өдгөө бүгд л ярьдаг. Хэрэв тийм бол эдгээр хэргийн дотор өнөөгийн эрх баригчид, бусад нам хүчин, улстөрчдийн гар хөл, хүзүү сээр, судас шөрмөс сүлжилдээгүй гэдгийг хэн хэлж мэдэх вэ. Төр хоригдлуудаа өршөөх тухай бус, төр өөрсдийгөө хэлтрүүлэхийн төлөө ажиллаад байгаа юм биш биз...

 

Д.Дамдинжав

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (49.0.204.69)
    АН-ыг ӨРШӨӨ
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    Энхбаяр авилгачинаас болж байгааг бүгд мэднэ ш дээ.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    13 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    30 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    48 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    1 цаг 26 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    1 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 45 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    1 цаг 48 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 55 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    2 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    17 цаг 33 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    17 цаг 47 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    18 цаг 20 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    18 цаг 30 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    18 цаг 39 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    18 цаг 49 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    19 цаг 13 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    19 цаг 43 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    20 цаг 38 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК