Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт баривчилсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад "Хорьсон зүйл байхгүй. Шалгаж байгаа нь үнэн" гэлээ.
Б.Одхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байжээ. Тодруулбал, зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)