СХД-ийн 19-р хороо Троллейбусны депогийн баруун замд амины "Toyota Prius" автомашины жолооч Б нь явган зорчигч, СХД-ийн 1-р хороонд суух 38 настай, эрэгтэй Г -г мөргөж гэмтээжээ. Жолооч Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн Чингэлтэй дүүрэг 6-р хороо Баянбүрдийн уулзварт амины "Toyota Corolla" автомашины жолооч С нь амины "Nissan Xtrail" автомашинтай мөргөлдөж, зорчигч БГД-ийн 13-р хороонд оршин суух 53 настай эмэгтэй Г гэмтжээ. Мөн жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Д.Дуулим