Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв хамтран Дэлхийн Уушгины өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ба илтгэл, мэдээлэл, сургалтыг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд "Үйлдвэрийн бус аргаар боловсруулж байгаа болон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн", "ЕБС-ийн 60 сургуульд хийсэн "Үдийн цай" хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг шалгасан талаар мэдээлэл хийнэ.
10.00 цагт: Замын цагдаагийн газраас "Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: Франц улсын баталгаажуулалтын байгууллага AFNOR-оос Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт Чанарын удирдлагын ISO 9001 гэрчилгээг гардуулсан талаар мэдээлэл хийхээр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Засгийн газрын 4 дүгээр байранд болно.
11.30 цагт: 2015 оны 10 дугаар сарын Орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны 5 давхарт болно.
11.30 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ
12.00 цагт: Мэргэжил үйлдвэрлэлийн 10 гаруй салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэн 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. МҮЭХ-ны 4 давхарын зааланд болох тус хэвлэлийн хуралд Авто зам, багш, эмч, тээвэр холбоо, эрчим хүч, барилга зэрэг ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцоно.