Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, Д.Чинбаяр нарт анхан шатны шүүхээс ял оноосон.
Тодруулбал, З.Пагмажавыг эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмтэй ангид 16 жил хорих ялаар шийтгэжээ. Мөн эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ял оноогоод байсан юм.
Өчигдөр Д.Чинбаярт холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгосон байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)