2015.11.13, Баасан гараг / Билгийн тооллын: 2
Өвлийн эхэн улаагчин гахай сар
Харагчин могой өдөр
Аргын тооллын: 2015.11.13, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.16-17.36
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих хийгээд юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.