Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11.00 цагт: Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлээс өвлийн бэлтгэл ажлын асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болж буйг баталгаажуулах Санамж бичиг үйлдэх ёслол “Туушин” зочид буудлын 4 дүгээр давхрын "Сүлд" танхимд болно.
11.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиогдож буй "Мөнх тэнгэрийн бичиг 2015" монгол бтчгийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
12.00 цагт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн "Цагийн ажил 5" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд зохион байгуулагдана.
12.30 цагт: "Ард түмнээ хайрлая" намаас ирэх сонгуультай холбоотой асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.00 цагт: "Hi-Fi Records"-д дуучин Мөөжигийн "Хүсэл Биелнэ" цомгийн баяр болно. Залуу дуучин маань хэдийгээр хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн гал цогтой, эрч хүчтэй нэгэн бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуулт бүрт хариулт өгч, тоглотынхоо талаар ярилцана.
13.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮХАҮТ-д "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.
13.30 цагт: "Чингис хааны дэлхий" хэмээх даяаршлын мянганы глобал төслийг эхлүүлж буй талаар мэдээлэл хийхээр Чингис Хааны Дэлхийн Академийн ерөнхийлөгч П.Давааням хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.