ЧД-ийн 18-р хороо Чингэлтэйн 14-р гудамжны 202 тоот хашааг амины Hyundai Verna автомашины жолооч Г гэгч мөргөж, жолооч ЧД-т оршин суух, 43 настай эрэгтэй Г нь гэмтсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулахад жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн СБД-ийн 6-р хороо Сүхбаатарын гудамж, СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн баруун уулзварт амины "Toyota Prius" автомашины жолооч О нь явган зорчигч, БЗД-ийн 25-р хороонд оршин суух, 36 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ. Мөн жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/