2015 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цагаас 11 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмөөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.