Өнөөдөр болох зарим үйл явдлын танилцуулж байна.
10:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх "Ард Нийтийн Хурал"-ыг зохион байгуулах гэж байна.
11:40 цагт ДБЭТ-т ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод "Монголын гала" тоглолт хийнэ. Сая тоглосон Лучиа Ди Ламмермур дуурийн хөгжмийг манай найрал тоглож, Монгол Солонгосын дуучид хамтран дуулна. Энэ талаар хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт МН мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хөх Монгол Бүлгэм, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн ажилчид хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт Эрүүл мэнд спортын сайд болон тус салбарын талаар АНГДХолбооноос мэдээлэл хийнэ.
18:00 цагт "BLUE MOON" арт галлерейд "Мэдрэхүйн хэлхээс" аялагч гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэ.