зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Билгээ: Манай компанийн ажилчдад ажилгүй болох эрсдэл гарахгүй

2015-11-16
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Таван Толгой”-н ажилтан өөрийгөө шатаасан нь олны анхааралд байна. “TTJVCO” компанитай хийсэн гэрээнд ажилчдын эрхийг зөрчсөн заалт туссан гэдэг дээр Та ямар тайлбар хэлэх вэ?

 

-Гэрээний талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй байх. “Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын Зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон” компани оператораар шалгарсан юм.  Энэ компани Монголд бүртгэлтэй “TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван  толгой”  “TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежтентийг хариуцаж байсан.. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн уналт үргэлжилсэн хэвээр байна. Нүүрсний экспорт хийдэг олон компани  олборлолтоо зогсоочихлоо. Оператор компанийн хувьд өндөр өртгөөр олборлолт явуулж байсан гэсэн шалтгаан бий. Ийм хүнд нөхцөлд өндөр өртгөөр олборлолт явуулах нь эдийн засаг талаасаа огт ашиггүй гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Оператор компанитай анх байгуулсан гэрээгээ эргэж харах болсон хамгийн том шалтгаан нь энэ. Зах зээл дээрх нүүрсний үнийн уналт, өндөр өртөг бүхий олборлолт зэргээс шалтгаалан Зүүн Цанхийн олборлолт зогсохоос аргагүй байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд 14 сарын зогсолт хийгээд байна.

 

-Зогсолт хийх хугацаанд танай компанийн ажилчид цалингийнхаа тодорхой хувийг авч байгаа юу, эсвэл цалингүй байна уу?

 

-Цалингийнх нь жаран хувийг өгч байгаа. Нэг ажилтан дунджаар 600-900 мянган төгрөгийн сул зогсолтын цалин авч байна гэсэн үг.  

 

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайгаас Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Өмнө нь энэ компаниас авсан урьдчилгаа төлбөрөө  барагдуулж дуусаагүй байгаа. Нөгөө талаас ч гэсэн нүүрсээ нийлүүлээч гэсэн шаардлага тавиад эхэлчихсэн. Нэгэнт авчихсан мөнгөө төлж барагдуулахгүй удах тусам хүү, торгууль, алданги гэсэн том эрсдэл бий. Оператор компанитай удаан хугацаанд хэлэлцээр хийсний эцэст тохироонд хүрлээ. Манай компани гэрээг дангаараа дур мэдэн өөрчлөөгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт, компанийн санхүүгийн ачаалал зэрэг харгалзаж үзсэн зүйлс бий. Өмнө нь өртөгт тулгуурласан гэрээ байсныг ажлынх нь үр дүнд тулгуурласан гэрээ болгож өөрчилсөн гэсэн үг. Цэвэр эдийн засаг талаас нь харж гаргасан шийдвэр. Энэ гэрээ хэрэгжсэнээр зардал өмнөхөөсөө  багасах давуу талтай. Өнгөрсөн сарын сүүлээр хүчин төгөлдөр болсон гэрээ ёсоор бол Зүүн Цанхийн уурхайн олборлолтыг жар хоногийн дотор эхлүүлэх учиртай. Олборлолт эхлүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай болсны нэг нь “Эв санааны нэгдэл”  Үйлдвэрчний эвлэлийн яриад байгаа ажиллах хүчнийг шилжүүлэх тухай шийдвэр юм.

 

-Цалин хөлс нь багасах, ажлаас халах гэсэн эрсдлүүдийг нь хааж өгсөн заалт гэрээнд байгаа юу?

 

-Бид хэлэлцээнийн явцад ажилчдын эрх ашгийг хамгаалах талаар “TTJVCO” компанитай онцгой ач холбогдол өгч ярилцсан. Өмнө нь өчнөөн асуудал байсан. Ажилтан нь манайх, техник тоног төхөөрөмж нь “TTJVCO” компанийнх байсан гэж түрүүн  хэлсэн. Оператор компани ямар нэг хариуцлага алдахад  “Танай ажилтнаас болсон” гэсэн тайлбар тавьдаг байсан.  Нөгөө талаараа оператор компанийн тавьсан шаардлагын хариуд манай ажилтнууд “Бид танай компанийн ажилчин биш” гэсэн тайлбар хэлэх үндэс ч гараад ирж байгаа юм. Ийм тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд хэцүү. Тийм учраас оператор компани нь ажилтнуудыг компанийнхаа нэр дээр авч ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Яг энд ажиллаж байсан нөхцөлөөр, авдаг цалинг нь өөрчлөхгүйгээр ажиллуулах манай компанийн саналыг  “TTJVCO”  хүлээн зөвшөөрсөн. Багадаа арванхоёр сарын хугацаанд тогтвортой ажлын байраар хангаж өгөх, орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх гэсэн асуудлыг тавихад бас хүлээж авсан. Сахилгын юм уу, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргахгүй л бол ажилтаныг тогтвортой ажиллуулна гэдгээ мэдэгдсэн байгаа.

 

-Жилийн дараа халчихна гэж болгоомжлоод байгаа юм болов уу?

 

-Ажилчдын төлөөлөл бидэнтэй уулзахдаа ийм болгоомжлол хэлсэн л дээ. Бид үүнийг нь харгалзаж үзээд “TTJVCO” компанитай ярилцсан. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт  С.Эрдэнэ гуайд  “12 сар гэснийг 33 сар болголоо. TTJVCO та бүхэнд 33 сарын хугацаанд ямар нэг зөрчил гаргахгүй л бол орон тооны өөрчлөлт хийхгүй байх баталгаа өглөө” гэсэн хариу хэлсэн.

 

-Үйлдвэрчний эвлэлийнхэн шаардлагыг нь хүлээж авахгүй цаг алдаж байна гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг анх шаардлага тавихад нь шийдээд өгөх боломж байгаагүй юу?

 

-Үйлдвэрчний эвлэлийнхний хувьд байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулах гэж байна гэсэн шаардлагыг бүр сүүлд хэлсэн. Анх асуудал тавихдаа ийм шаардлага хэлээгүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэн асуудал гэхээсээ компанид хооронд байгуулсан гэрээний асуудалаар болон компанийн гүйцэтгэх удирдлагатай  холбоотой асуудлаар шаардлага тавьж байсан. Хөдөлмөрийн хуулиар “TTJVCO” угаасаа эдгээр ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай. “Эрдэнэс Таван толгой”-н бүх ажилтан хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг.  Би өчигдөр (уржигдар) ажил олгогчдын төлөөлөлтэй уулзахдаа “TTJVCO компани та нартай хугацаагүй хөдлөлмөрийн гэрээ байгуулна, Хөдөлмөрийн гэрээн дээрээ 33 сарын хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт зэрэг ямар нэг шалтгаанаар халахгүй гэсэн заалт оруулна” гэж хэлсэн.  Ер нь гэрээн дотор хугацаатай хамаатай ийм зүйлийг тодотгож оруулна гэсэн заалт хуульд байхгүй. Ямар ч бизнес эрхлэгч орлогогүй болчихвол ажилчдаа цомхтгохоос аргагүйд хүрдэг. Эдийн засаг таагүй байгаа сүүлийн хоёр жилд яг ийм шалтгаанаар цомхотголд орсон өчнөөн хүн бий. Харин  бид хэцүү байсан ч энэ хүмүүсийг ямар ч цомхотголд оруулахгүй байж, тогтвортой ажлын байраар ажилчдыг хангахын тулд зарим  шаардлагыг “TTJVCO”-д тавьж, зөвшөөрүүлсэн. Ажилчдаа бодож хийсэн алхам.

 

-Эсэргүүцээд байгаа ажилчдын хандлагаас анзаарахад 33 сар гэдэг хугацаанд ч тайвшрахгүй болов уу?

 

-Сая таны хэлсэн шиг асуудлыг ажилчдыг төлөөлж байгаа хүмүүс  тавьсан л даа. Хариуд нь бид нэг үүрэг хүлээхээ амлаад байна. Хэрвээ 33 сарын дараа “TTJVCO”  гэдэг Зүүн Цанхи дээр ажиллахаа боливол, өөрсдөөс нь хамаарахгүй шалтгаанаар энэ хүмүүс ажилгүй болвол  “Эрдэнэс Таван толгой”  эдгээр ажилчдыг ажлын байртай болгоход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн. Амралтын хоёр өдөр би ажилчдынхаа төлөөлөлтэй уулзлаа. “TTJVCO”-д ажиллана гэсэн хандлага давамгай байгаа нь анзаарагдсан. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс дөрвөн шаардлага тавьсан. Хүлээж авбал асуудалгүй гэж байна. Ням гаригийн өглөө ажилчдын ээлж солигддог. Тавь гаруй ажилчид амрахаар Улаанбаатарт ирж, мөн энэ хэмжээний ажилчид Өмнөговь руу явдаг юм. Ажилчдын сэтгэл санаа тайвширсан байна.

 

-Үйлдвэрчний эвлэлээс ямар шаардлагууд тавьсан бэ?

 

-Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй өчигдөр (уржигдар) өглөө 12.00 цагт уулзсан. “Үүссэн асуудлыг олон нийтийг цочролд автуулахгүйгээр эв зүйгээр шийдье” дахин ийм хүний эрүүл мэнд хохирох ноцтой үйлдэл гаргахгүй байх гээд олон асуудлыг ярилцлаа. Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд яаралтай анхаарлаа хандуулаач гэсэн шаардлага тавьсан.  Бид энэ шаардлагыг бүрэн хүлээж авсан. С.Эрдэнэ гуайг  Гэмтэл согог судлалын төвд очиход  компанийн төлөөлөл ажилтнуудаа  явуулсан. Тогтмол цаг хугацаанд эргэж байгаа. Санхүүгийн шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тогтмол цаг хугацаанд байнга очиж ар гэрийнхэнтэй нь, эмч нартай нь уулзаж байгаа.

 

-Эмч нар биеийн байдлынх нь талаар ямар мэдээлэл өгч байна?

 

-Өмнөхөөсөө бага зэрэг сайжирсан гэж ойлгосон. Цочролд орсон, шокийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Ойрын хоёр хоногтоо эмчилгээ нь дуусаад өөр эмчилгээ рүү шилжих юм билээ. Тэр үед тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалсан хүндрэл гарч болзошгүй гэж эмч хэлсэн байсан.

 

-Хоёр дахь шаардлага нь ....?

 

-“Эрдэнэс Таван толгой” ХК, “Эв санааны нэгдэл” ҮЭ хооронд хамтын гэрээ яаралтай байгуул гэсэн шаардлага тавьсан. Хамтын гэрээг ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө  буюу “TTJVCO” компанид шилжихээс өмнө байгуул, ажилтнуудад гаргасан баталгаануудыг бичгээр өг гэсэн. Баталгаануудыг бичгээр өгчихсөн. Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө хамтын гэрээ байгуулах тал дээр судалгаа хийж  ажиллаж байна. Хамтын гэрээ гэдэг үйл ажиллагаа хууль тогтоомжоор зохицуулагдсан, хуулийн хүрээнд хийгдэх ёстой зүйл. Энэ асуудал дээр хоёр талаас төлөөлөл гаргаад ажиллаж байна. Миний хувьд  энэ ажлыг аваад удаагүй учраас зарим нэг зүйлтэй танилцаж амжаагүй байгаа. Хамтын гэрээтэй холбогдолтой зүйлс судлаад сууж байна. Хамтын гэрээг компанийн эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалттай нягт холбоотой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хамтын гэрээ байгуулсны дараа бид ажилчдын өмнө тодорхой үүрэг хүлээнэ.

 

-Ямар үүрэг?

 

-Тодорхой ажилтнуудад тэтгэвэр, тэтгэмж, цалин урамшууллын асуудлыг шийдэж таарах байх. Компанийн санхүүгийн нөхцөл байдлын боломж гэх зэрэг судлах, тооцох зүйл байна. Ойрын хугацаанд уулзаад хэлэлцээрээ үргэлжлүүлье, шийдэлд хүрэх боломжуудыг хамтдаа хайя  гэсэн байр суурьтай байна. Ажилчдын төлөөлөл  компанийн зарим албан тушаалтаныг менежмэнтийн багаас гаргах шаардлага тавьсан. Зарим хүмүүсийг мэргэжлийн бус, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, ёс суртахуунгүй гэж үзэж байгаа юм билээ. Бид судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Яг таг тогтоож байж шийдвэр гарах учиртай. Тийм учраас шууд хариу хэлэх боломжгүйгээ тайлбарласан.  Сүүлийн шаардлага нь ЭТТ, “TTJVCO”-гийн байгуулсан хамтын ажиллагааны гэрээг монгол хэлээр байгуулж хувийг нь өг гэсэн гэсэн. Энэ гэрээг англи хэлээр байгуулсан. “Эрдэнэс Таван толгой” ХХК нь дотоодын аж ахуйн нэгжээс гадна надаадын хөрөнгө оруулагч, худалдан авагч олон компаниудтай  хамтарч ажилладаг. Хөрөнгө оруулагч, худалдан авагчдын зүгээс гэрээгээ англи хэлээр байгуулах хүсэлт тавьдаг. Олон улсад баримталж байгаа стандарт нь ийм. Бид гэрээний шаардлагатай хэсгийг нь монгол хэлээр орчуулж үйлдвэрний эвлэл, ажилчидын төлөөлөлд өгсөн. Одоо мэргэжлийн байгууллагаар орчуулгыг хянуулахаар  ажиллаж байна.

 

-Асуудал тавиад өчнөөн сар болоход шийдвэртэй хариу хэлээгүй гэж С.Эрдэнэ ярьж байсан. Яг хэзээнээс хандаж эхэлсэн бэ?

 

-Гэрээ байгуулагдсан цагаа буюу сар хагасын өмнөөс ажилчидын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлээс энэ гэрээг буруу, эрх ашиг зөрчиж байна гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс манай компанийн  удирдлага, ТУЗ-д сар хагасын хугацаанд тав, зургаан бичиг өгсөн байдаг. Зарим  бичгийн хариуг  амаар, заримд нь бичгээр болон нийт ажилчдын хурал хийж байгаад  тайлбарлаж танилцуулсан.  Тайлбар өгсөөр ирсэн. Үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагуудын хувьд  удирдлагуудын зүгээс шууд шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байсан болов уу гэж харж байгаа. Нэг ажилтан ажилгүй болчихлоо, цалин мөнгө өгөхгүй байна, хоол хүнс муу  байна, хувцас багаж хэрэгслэлээр хангасангүй гэсэн тодорхой асуудал тавьж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн саад болсон бол   мэдээж компанийн удирдлага тэр дор нь асуудлыг шийдчих байсан. Нэгэнт байгуулчихсан гэрээ хэлцлийн асуудалтай холбоотой шууд шаардлагыг тухай бүрд нь шийдэх боломж мэдээж байхгүй. “TTJVCO”-той маш удаан хугацаанд хэлэлцээр хийж байж байгуулсан гэрээ. Үйлдвэрчний эвлэлээс тавьсан асуудлын хувьд сар хагасын хугацаанд боломжит хэмжээндээ шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээ бол компанид эдийн засгийн агуулгаараа санхүүгийн ачаалал багатай, үр өгөөжтэй, зардал бууруулж чадсан гэж үзэж байгаа. Нөгөө талаас Зүүн Цанхийн уурхайгаас борлуулалтын гэрээ байгуулсан Хятадын “Чалко” компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж нээгдэж байгаа. Бид “TTJVCO”-д олборлолтын зардал гэж багагүй мөнгө төлөх өртэй. Өр төлбөрийн асуудлыг олборлосон нүүрсээрээ төлнө гэсэн тохироо хийсэн. Өмнө нь олборлолтын зардлыг бэлэн мөнгөөр төлдөг байсан юм. Бэлэн мөнгө муутай учраас банкнаас зээл авч өгдөг байсан. Банкнаас зээл авахаар хүү гэж том зардал бий. Одоо ийм асуудал байхгүй болсон. Нүүрсээрээ өрөө дарна. Энэ гэрээ хэрэгжээд явбал манай нүүрсний борлуулалт ч нэмэгдэнэ, Чалкогийн өрийг ч тодорхой хугацаанд барагдуулна гэж тооцож байгаа.

 

-С.Эрдэнэ та бүхэнтэй уулзахдаа өөрийгөө шатаана гэж сануулж байсан уу?

 

-Тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэж хэлсэн удаа бий. Өөрийгөө шатаана, эрүүл мэнддээ хохирол учруулахаар үйлдэл хийнэ гээгүй. Хүний амь нас эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл, ийм үйлдэл хийсэнд нь харамсч байна.

 

-Зүүн Цанхийн уурхайн ачилтын хэсгийн 21 оператор ажил хаялаа гэж дуулдсан. Яаж шийдсэн бэ?

 

-Уржигдар (11 дүгээр сарын 13 )  ажил хаяхаа мэдэгдээд 18.00 цагаас хойш ажлаа хаясан.”Эрдэнэс Таван толгой”  борлуулалтын гэрээнийхээ дагуу олон компанид нийлүүлэлт хийх үүрэгтэй. Тухайн үед ачилт хийлгэхээр маш  олон машин ирсэн байсан. Компанийн зүгээс  хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, санхүү, хөрөнгө оруулалтын учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байсан  учраас ажилчдадаа  хүсэлт илгээсэн. Ажил хаялт нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдах ёстой,  ажил хаялт компанийн  хэвийн үйл ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй,  хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлнэ үү гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг ажил олгогчдын төлөөлөл,  үйлдвэрчний эвлэл хүлээж аваад өчигдрийн (уржигдар) 15.00 цагаас ажил хаялтаа зогсоосон. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

 

-Танай компанид “Эв санааны нэгдэл”-ээс гадна  өөр ч үйлдвэрчний эвлэл бий гэж сонсогдсон. Тэр ямар учиртай мэдээлэл вэ?

 

-“Эв санааны нэгдэл”  үйлдвэрчний эвлэлийг 2011 оноос байгуулаад ажиллаж байгаа юм билээ.  “Эрдэнэс Таван толгой” компанид бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй хоёр үйлдвэрчний эвлэл байдаг гэж ажилтнууд ярьж байна. Нэгдсэн гэж ярьдаг ч тодоруулахаар ажиллаж  байна.

 

 -Таны хувьд  “Эрдэнэс Таван толгой” шинэ газар уу, эсвэл...?

 

-Би толгой компани “Эрдэнэс Монгол” ХХКд 2008 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  “Эрдэнэс Таван толгой”-г  байгуулах, Оюу толгойн  гэрээ хэлэлцээр хийх бүх л үйл ажиллагаанд орж ажилласанн.  Таван толгойн хэлэлцээр, Таван толгойтой холбоотой тайлбар танилцуулгыг УИХ, Засгийн газарт хийх гээд бүх л ажилд оролцсон учраас миний хувьд тодорхой мэдээлэлтэй байгаа. “TTJVCO”-той хийсэн  гэрээ хэлцэл үргэлжлэх хугацаанд ажлын хэсэгт орж ажилласан. Өнгөрсөн тавдугаар сараас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

-Ингэхэд “Таван толгой” төсөл  ханган нийлүүлэлтээ  тооцвол хэчнээн хүнийг ажилтай байлгаж байна?

 

- Таван толгойг дагасан 4500 гаруй ажлын байр бий. Зүүн Цанхийн олборолт хийгдэхгүй, нүүрсний борлуулалт зогсонгуут  олон ажлын байр байхгүй болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогссон. Үүнтэй холбоотойгоор зүүн Цанхийн нүүрс тээвэрлэгч “Монголын тээвэр нэгдэл” компаниас зүүн Цанхийн уурхайн ажлыг хурдан эхлүүлэхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл монголын 900 гаруй машин хагас жил сул зогслоо 1500 гаруй ажилчид ажилгүй сууж байна гэж мэдэгдсэн байгаа.  

 

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • иргэн (203.91.118.82)
    энэ батбилэг билгээ 2 чинь молекулын хүүхдүүд юм уу
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    нэг л учраа олохгүй л банйа даа ажилчид нь ч гэсэн бас л учраа олохгүй байна даа
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • зочин (202.126.89.199)
    Ажилчдаа ажлын байртай нь үлдээх оролдлого хийсэн нь буруудаад байгаа юм уу? Монголд өнөөдөр өөр ямар компани сул зогсолтын хөлс төлөөд ажлын нөхцөлийг нь дордуулахгүйгээр шилжүүлээд байна. Их л мундаг бусдыг муулах юмаа хүмүүс. ачир дээрээ өөрсдөө СӨХ ийнхөө ч асуудлыг шийдүүлж чадахгүй , тэмцэж чадахгүй хүмүүс байгаа даа. Жирийн бид өөр өөрсдийнхөө ажлаа хийгээд яваад болоод л байна. Уул уурхайтай сэдэв ороод ирэхээр л бүгд мэдэмхийрээд эхлэх юм.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (202.131.231.220)
    Анхнаасаал гүйцэтгэгч сонгохдоол алдаа хийж өндөр үнэтэй ,хатуу болзолтой урт хугацаатай гэрээ хийж.Баруун цанхи дээр монголчууд ажиллаадл болж байна.Гэрээ анх хийсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.Дан ашиггүй гэрээ санаатай хийнэ.Амьдралд хүн бүрл хоорондоо гэрээ хэлцэл хийдэг гэвч ингэж нэг талыг барьсан гэрээ хийдгүй шүү дээ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Саруул гчийг зайлуулаачээ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Мягмар-Эрдэнийг багтай нь хөөж явуул. Пүрэвжав, Саруул, Төрөөгөөс эхлээд юу ч хийдэггүй өндөр цалин авсан сүгнүүдтэй нь цуг. Тавантолгойд саруул мягмар-эрдэнэ хоёр шиг даам гарсан хүн байхгүй шүү.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    ЭНЭ НӨХӨР ХАМАГ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ГЭРЭЭ НЭРЭЭР ГАДНЫХАНД АШИГТАЙ ХИЙЖ ӨӨРСДДӨӨ АШИГ ХОНЖОО ГАРГАЖ ЭХ ОРНООСОО УРВАСАН СҮГСЭЛЗҮҮРҮҮДИЙН НЭГ БАЙНА Л ДАА.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.115.86)
    Энэ залуу харин маш зөв, ойлгомжтой тайлбар өгсөн байна. Таван толгойн ажлыг эхлүүлэхгүйгээр манайх чалкогийн өрнөөс сална гэж байхгүй. Нэмж хэлхэд Австрали ч байна уу, Хятад ч байна уу ялгаагүй бизнес шүү дэ. Харин ч өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар болсон байна. Уурхайн үйл ажиллагаа ч саатахгүй явах боломж харагдаж байна. Тэд ажлын хөлсөө авхийн тулд уурхайг зайшгүй ажиллуулах шаардлагатай болсон байна шүү дэ. Үүнийг дагаад мянга мянган ажлын байр сэргэх гээд байгааг хүмүүс яагаад ойлгохгүй байгаа юм бэ.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.160.148)
    Таарсан гарууд, энэ засгийн газарын тухайлбал Энхсайханы төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө ажиилаж байсан хүн байна ш дээ.Ойлгомжтой юм бус уу.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • naak (103.242.47.98)
    hyatdiin kompanid ajilchdaa shiljuulsen gee bizdee tegeheer chin huvhai hujaa nart moljuulsnees bolj ajil hayalt garah n todorhoi shuu dee jiriin ajilchin huniig bodohgui yumaa
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Батбилэгийг Билгээгээр солилоо гээд өөрчлөгдөх юу ч байхгүй нэг айлын 2 хүүхдийн тоглоомыг сольж байгаатай л адил. харин ч халаа сэлгээ хийгдэх нь нэмэгдэх байх шүү.
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    14 цаг 3 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    15 цаг 14 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    15 цаг 47 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 54 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    16 цаг 23 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 цаг 1 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    17 цаг 15 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    17 цаг 32 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    18 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 10 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    19 цаг 16 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    19 цаг 31 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    19 цаг 43 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    19 цаг 44 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    20 цаг 44 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    20 цаг 58 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    22 цаг 33 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    22 цаг 38 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК