Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа: Сонгуулийн хуулиа өөрчилснөөр хяналтын тогтолцоог сайжруулах боломж бүрдэнэ

2015-11-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч  Р.Бурмаатай Сонгуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Сайн механизм сайн хууль бүрдүүлдэг гэх ойлголт байдаг. Гэвч муу байх тусмаа сайн гэх ойлголтыг  дагуулах боллоо. Ялангуяа хууль баталдаг хүмүүс өөрсдөө хуулиа дагаж биелүүлэхгүй байна гэх хавтгай шүүмжлэл гарч байна. Энэ улс төрийн гаж тогтолцоо юм уу. Эсвэл нам эвсэл, улс төрчид зориудаар ийм зүйл хийгээд байна уу.

 

-Хүний сайнд найдах бус тогтолцооны сайнд найдах хэрэгтэй гэж үг байдаг. Тухайлбал, тогтолцоо нь буруу байх юм бол таны хэлдэг шиг өөрсдөдөө таарсан хуулийг баталж гаргана. Үүний дараагаар хийсэн зүйлээ хууль хэрэгжүүлж байна, хуулийн хүрээнд гэх үгээр халхавчилж болдог. Тогтолцоо сайн байвал түүнийг дагаад хөндлөнгийн, дотоод хяналт сайн байдаг. Өнөөдөр улс төрийн намууд сонгуулийн үеэр маш олон амлалт өгдөг боловч түүнийг нь хянах тогтолцоо алга. Амласныхаа дагуу хуулийн төсөл, гэрээний төслийг боловсруулдаг тэр хүчин чадал өнөөдрийн улс төрийн намуудад байдаггүй. Улс төрийн намууд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг боловч хамгийн гол зүйл болох амлалтаа хэрэгжүүлэх бодлогын тинк танкууд байдаггүй. Мөн цаашид улс төрчөөр ажиллах хүмүүсийг бэлддэг стратеги нь алга. Тэгэхээр үүнд улс төрийн сан гэж оруулах нь зүйтэй. Түүнчлэн бие даасан судлаач нарыг улсын төсвөөс санхүүжилт өгч дэмжих ёстой.

 

-Ер нь улстөрчид нь хариуцлагагүй болохоор Монгол Улсыг хариуцлагагүй болгож харагдуулаад байх шиг. Түүнчлэн ардчилсан сонголтын учир утга, үнэ цэнийг алдагдуулж байна. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйлийг та юу гэж харж байна вэ?

 

-Хариуцлагын тогтолцоо алга байна. Энэхүү тогтолцоог жагсаал цуглаанаар, хэн нэгний сул үгээр, популизмаар шийдэхгүй. Хяналтын тогтолцоо гэж бий. Юу вэ гэхээр улс төрийн намуудын амлалт, биелэлтэнд хяналт тавьдаг тогтолцоо байх хэрэгтэй. Тэр чиглэлийн чадавхийг нь дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах шаардлага байна. Иргэн хүн хэрхэн сонгууль өгөх, сонгосон хүндээ хэрхэн хяналт тавих талаар хичээлийг дунд сургуулиас орох хэрэгтэй.

 

Мөн улс төрд суудалтай 4 намынх нь бодлогын тинк танкууд үнэлгээгээ хийгээд энэ болж байна, болохгүй байна гээд улстөрчид үүнийг бариад мэтгэлзэх ёстой байхгүй юу.  Гэтэл 76 гишүүнд ард нь ингэж бэлтгэж өгдөг хүн байхгүй. УИХ-ын судалгааны төвийнхөн өнөөдөр мэдээллээр хангахаас бус бодлогын судалгаа гаргаж дийлэхгүй байна. Дээрээс нь хөндлөнгийн судалгааныхан ч алга. Тэгэхээр 76 гишүүн толгойндоо орж ирсэнийг л ярина шүү дээ. Нэг хэсэг нь улс төржинө. Үнэндээ УИХ-ын гишүүдийн ард хуулинд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх тэр функци нь байхгүй. Харин нэг зөвлөх, хоёр туслах гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Одоогийн 76 гишүүн муу муухай байж болно. Гэхдээ энэ чигээрээ явах юм бол өнөөдөр ч маргааш ч хэвээрээ л байна. Яагаад гэхээр ямар ч сайн мундаг хүнийг УИХ-ын гишүүн болголоо гэхэд суурийг нь бэлтгэж өгдөг, судалгааг нь хийдэг, яг энэ дүрэм журмаас гажуудаж болохгүй гэдгийг нь хянаж, хашидаг мэргэжлийн хүмүүс нь л ажиллахгүй бол үлгэр жишээ 76 байж чадахгүй. Төрийн түшээ гэдэг ард түмнээсээ л гарч ирдэг шүү дээ. Ард түмэн ямар байна. Яг түүнтэй ижил.

 

-Төрийн бодлого сул байгаа нь судалгаагүй, судалдаг тогтолцоогүй. Мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг ярьж байгаатай холбоотой гэж та хэлэх гээд байна. Тийм үү?

 

-Тийм байдал руу түлхэж байна. Өнөөдөр энэ улс төрийн намд өгч байгаа мөнгөн санхүүжилтийн зориулалтыг тодорхой болгох шаардлагатай. Энэ нь эргээд тухайн мөнгөн санхүүжилтийг хяналттай болгоно гэсэн санаа. Тухайлбал, бүх намуудад заавал бодлогын тинк танк ажиллуулж, нийт хэдэн ширхэг бодлогын бичиг баримтанд судалгаа хийх гээд бүгдийг нь нарийвчлан зааж өгөх хэрэгтэй. Намууд энэ бүх шаардлагыг хангасан үедээ дараа жилийн санхүүжилтээ авдаг тийм тогтолцоо хэрэгтэй байна. Одоо ч гэсэн намуудад санхүүжилтийн мөнгө гэж долоон тэрбумыг өгдөг. Гэтэл түүний араас хэн, юунд зарцуулав гэх хяналт алга. Тэгэхээр зориулалтыг нь тодорхой болгох хэрэгтэй. Танай нам санхүүжилтийн мөнгөөрөө УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа Олон улсын гэрээ хэлэлцээрт судалгаа хий. Мөн тэдээс дээш хуулийн төслүүдэд санал өгсөн байна. Ингэхийн тулд мэргэжлийн эксперт, хэвлэл мэдээлэл, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг хийх ёстой. Түүнчлэн энэ олон үзэл баримтлалыг амьд байлгахын тулд сонгогчид болон улс төрийн боловсролын тогтолцоог сайжруул. Ингэсэн тохиолдолд танай намд татвар төлөгчдийн мөнгийг өгнө. Харин энэ мөнгийг зориулалтын бусаар ашиглавал мөнгийг нь хурааж авдаг, торгууль тавидаг, дараагийн улс төрийн сонгуульд оруулдаггүй. Ийм л тогтолцоо хэрэгтэй байна. Ингэж чадвал улс төрийн намууд хариуцлагатай болно. Гэтэл өнөөдөр улс төрийн намуудыг хариуцлагатай болгоё гээд л тэмцээд байдаг. Гэвч яаж хариуцлагатай болгох нь тодорхойгүй байна. Өөр нэг хариуцлагатай хүнийг авчирч тавиад ч нэмэргүй. Хариуцлагатай болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих эрх, сонгуульд орох эрхтэй нь уяж өгөх ёстой. Цаашлаад хууль зөрчих юм бол татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг энэ механизм шаардлагатай байна.

 

-2001 оны судалгаанаас харахад сонгогчдын 90 хувь нь одоогийн тогтолцоонд итгэдэг гэж хариулсан байна. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр хандлага нь өөр болчихоод байна шүү дээ. Хариуцлага байхгүй болохоор төр лүүгээ бүх буруу зүйлийг чихээд байна. Үүнийг яах вэ?

 

-Урьд нь би төрийн бус байгууллагад байхдаа шүүмжлэл хэлдэг л байсан. Одоо харин шүүмжлэл хэлэхээсээ илүүтэйгээр хийх, өөрчлөх боломжийг ашиглахаар ажиллаж байна. Миний хувьд Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Үүнд хариуцлагын асуудлыг оруулсан. Хэрэв сонгуулийн үеэр сонгогдчихоод, хууль зөрчвөл мандатыг нь хүчингүй болгоно. Тангараг өргөөд чуулганы танхимд нуугдсан ч УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах гэдгээр бус ард түмний өгсөн мандат хүчингүй болно. Үүнийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэж хуулийн төсөлд тусгачихсан. Мөн түрүүн хэлсэнчлэн улс төрийн намууд бодлогын судалгаа хийдэг. Улстөрчдөө бэлддэг энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд Германы улс төрийн сангуудын хууль дүрмийг судлаад Сонгуулийн хуулийн төслөө бэлдэж УИХ-д оруулсан байгаа.

 

-Сонгуулийн хуулиар бол мөнгөний амлалт байхгүй болсон. Гэвч одоо юуг ч амласан ард түмэн хүлээж авахгүй юм шиг хандлагатай болчихсон. Хариуцлагагүй байгаа учраас хүн болгон л хүлээж авахгүй гэдгийг хэлэх боллоо. Та сая хэрхэн хариуцлагын тогтолцоог бий болгох талаар ярьлаа. Гэвч одоо ажил хэрэг болгох гэж нэг том юм байна?

 

-Улс төрийн намуудыг хариуцлагатай болгохын тулд санхүүжилтийн мөнгөнд хяналт тавь. Хууль зөрчвөл мандатыг нь хурааж авч сонгуульд оролцох эрхийг нь хэдэн жилээр хас. Бүүр болохгүй бол татан буулга гэдэг маш ойлгомжтой хариуцлагын тогтолцоо байхад болчихно. Нөгөө талаар улс төрчдийн хийж байгаа үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд ил тод байлгавал тодорхой хэмжээнд үр дүнтэй. Хамгийн гол нь намыг хариуцлагатай болгох ёстой. Яагаад гэхээр нам даалгавар өгч байна шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүний эрх мэдлийн хэм хэмжээ ямар байх вэ,  намын оролцоо хэр байх вэ гэдэг бүгд ойлгомжтой байх ёстой. Үүнийгээ дагаад эргүүлж татдаг механизм нь тодорхой байх шаардлагатай. Ер нь энэ заагуудыг нарийвчлах хэрэгтэй.

 

-Би бодохдоо төрд ажиллана гэдэг өөрөө маш том хариуцлага, үүрэг гэж хардаг. Гэтэл хар машин миний саналыг луйвардлаа гэх асуудал гардаг. Үнэхээр хар машиныг оруулж ирээд сайн сайхан болчихсон юм ч байна. Болгоогүй юм ч бас байна. Гэхдээ л хүмүүс том, жижиггүй хар машинд тааламжгүй байна шүү дээ?

 

-Манай хувьд санал тоолох автомат машины хамгийн сайн хувилбарыг нь авсан гэж үздэг. Муу хувилбарынх нь талаар Скандалл гээд телевизийн кино гарч байсан даа. Тэр яаж байна вэ гэхээр цаана нь ямар ч нотлох баримт үлдээхгүй байгаа юм. Тэгэхээр программыг засаад л сонгуулийн дүнг өөрчилж байгаа талаар гардаг. Тэгвэл манайх ямар юм бэ гэхээр нотлох баримт буюу саналын хуудас нь доороо байдаг. 2012 оны  сонгуулийн  үеэр ганц дутагдалтай зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр хяналтын тооллогын заалт байгаагүй. Харин шинэ хуулийн төсөлд энэхүү хяналтын тооллогын асуудлыг нарийвчилж оруулсан. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн намууд өөрсдийн хяналтын хүнээ томилно гэж байгаа. Зүгээр нэг энгийн хүнийг бус мэргэжлийн хүнийг Ардчилсан нам, Ардын нам гэх мэтээр тухайн нам өөрийнхөө төлөөлөгчөөр хянуулах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Түүнээс гадна саналын хуудасны зурган болон дүрсэн бичлэг бүхий тэр файлыг бүх олон нийтийн хэвлэл мэдээлэл, хөндлөнгийн ажиглагч нарт бүгдэд нь өгнө. Түүний дараагаар аль нэг хэсгүүдэд хяналтын тооллого хийнэ. Энэ үед бүх намын төлөөлөгч нар байх бөгөөд бичлэг хийж баримтжуулж авах боломжтой. Өмнөх хуульд энэ бүх хяналтын тогтолцоо байгаагүй бол одоо бүгдийг багтаасан байгаа. Мөн дараа нь ямар нэг байдлаар санал гомдол гарах юм бол түүнийг эргүүлж нягталж, шалгах бүх функциудыг хийсэн. 2008, 2009 онд гараар тоолж байх үедээ будилуулсан. Зөөж тоолсон тухай нотлох баримтууд надад байгаа.

 

-Та өмнө нь хэлж байсан шүү дээ. Сонгуулийн тогтолцоонд 300 хууль бус технологи байдаг гэж мэдэгдсэн. Тэгвэл 2012 оны сонгуулиар хэд нь алга болсон бэ. Одоо шинэ хууль батлагдсанаар хэд нь алга болох боломжтой гэж үзэж байгаа вэ?

 

-2012 онд ихэнх нь алга болсон. Гэхдээ хүмүүс хэчнээн ялагдсан ч эргээд  гомдол гаргаад түүнийгээ хянуулах тогтолцоо нь байгаагүй юм. Одоо түүнийг бий болгож байна. Би ч гэсэн шүүхийн шийдвэр гарсаны дараагаар эргээд саналаа тоолуулж чадаагүй. Аль хэдийн архивын нотлох баримтыг устгачихсан байсан. Би энэ зовлонг биеэрээ туулсан хүн. Тэгэхээр одоо ялагдлаа гэхэд эргээд нягтлах үнэхээр хуулийн дагуу явагдсан юм байна гэх итгэх итгэлтэй байлгахын тулд бүх боломжийг бий болгосон.

 

-Түр үнэмлэхээ адилхан авчихдаг. Гэвч шүүх дээр зарга үүссэн үед шийдэгдэхгүй хоёр, гурван жил болдог. Тэгвэл энэ асуудлыг хэр богино хугацаанд шийдвэрлэх вэ?

 

-Үүнийг дээд тал нь 60 хоног гээд шийдвэрлэчихсэн байгаа. Анхан шатнаас дээд шүүх хүртлэх хугацааг  дээд талыг 60 хоногоор тогтоосон. Энэ хооронд Засгийн газар бүрддэг. Түүнээс өмнө шийдвэрлэнэ гэсэн үг. Хэрэв нэгэнт Засаг бүрдчих юм бол тухайн олонх болсон нам хүчний харьцааг өөрчлөхгүй байхаар зүтгэдэг. Тийм учраас түүнээс өмнө шийдвэрлэх гээд байгаа юм. Би хамгийн дээд тал нь 60 хоног гэсэн учраас наад тал нь бол тангараг өргөхөөс өмнө шийдэгдэнэ. Тиймээс 60 хоногийн дотор ямар нэгэн маргаанаа тасалж ажлаа бүрэн эхэлж болно гэж ойлгож болно.

 

-Сонгууль дөхөөд ирэхээр манайд хар машинтай холбоотой маргаан тасардаггүй. Тухайлбал, хар машин бол эзэмшигчийн гэрчилгээгүй ашиглагчийн гэрчилгээтэй. Ашиглагч нь албан ёсны зөвшөөрөлтэй эсэх дээр заавал улс төр хийдэг. Тэгэхээр эзэмшигч, өмчлөгчийн тал дээр ямар нэгэн маргаантай зүйл бий юу?

 

-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Үүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос асуу. Шинэ хуулийн төсөлд сонгуулийн үеэр л ажилладаг бусад үед юу хийдэг нь мэдэгдэхгүй байгууллага, хар машиныг байнгын ажиллагаатай байлгах тал дээр анхаарсан. Хар машиныг гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ашиглаж болно. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны ажилтай танилцаж, сонгууль гэж юу болох талаар хар машинд хэрхэн санал тоолдог болохыг судлах боломжийг бүрдүүлнэ. Ингэж хар машиныг үйл ажиллагаанд оруулах тусам ард иргэд үнэхээр санал луйварддаг юм уу, үгүй юм уу гэдгийг амьдрал дээрээ мэдэрнэ шүү дээ. Одоо бол хаалттай хаалганы цаана байгаа хар машин гэхээр цаана л нэг хэцүү зүйл юм шиг ойлголт байна. Харин хэрэглээд, тестлээд ирвэл энэ хандлага өөрчлөгдөнө. Ашигладаг болгохын тулд Статистикийн газартай холбох ёстой гээд хуулинд заачихсан байгаа.

 

-Намын жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн байгаа. Тэднийг хэн сонгосон юм бэ. Би лав  сонгоогүй гээд шүүмжлээд эхэллээ. Тэгэхээр манайд ер нь холимог тогтолцоо зохих уу, үгүй юу гэдэг нь анхаарал татах боллоо?

 

Сонгуулийн холимог системийн хувьд намын жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон аль ч тохиолдолд ард түмний л сонголтын үр дүн шүү дээ. 2012 оноос өмнө хэрэглэж байсан мажоритар тогтолцоог бид яагаад буруу гээд байсан юм бэ гэхээр хэтэрхий жижиг асуудалд оролцуулдаг. Сумын засаг даргаас жижиг зүйл тухайлбал, хог ачина, гүүр засна гээд яриад эхэлдэг. Тэгээд ч тойрог жижиг байх тусмаа сонгуулийн зардал өндөртэй, сонгуулийн эцсийн үр дүнг мөнгөөр шийдэх боломжтой болдог. Тиймээс улс орны, бодлогын томоохон асуудлыг анхаардаг, ярьдаг хэлэлцдэг болгохын тулд нэг хэсгийг нь намын жагсаалтаар сонгосон шүү дээ. Одоогийн хуулийн төсөлд сонгуулийн системийн хувьд 2012 онд хэрэглэж байсан холимог тогтолцоо буюу 28 нь намын жагсаалтаар, 48 нь мажоритар тойргоос байгаа.

 

-Залгуулаад төрийн тухай ярья. Төр шиг төртэй, хэм хэмжээтэй болохыг хэн бүхэн л хүсэж байгаа. Гэтэл өнөөдрийн төрд өөрийн гэсэн хэм хэмжээ байна уу гэдэгт эргэлзээд эхэллээ. Хүн болгон л төрөө шүүмжилж байна шүү дээ?

 

-Бид нар цахим мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн чөлөөтэй орон зайнд байгаа. Цахим орон зайнд гэхэд өөрсдийн нэрээр бус хуурамч нэрээр маш олон аккаунт байна. Үүгээрээ дамжуулж хүнийг дураараа гүтгэх, доромжлох явдал ихэссэн. Түүнчлэн төрийн зүгээс хийж байгаа зөв алхамаа тэр болгон танилцуулж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар сумын Засаг дарга нарын эрх мэдэлд хэт их байна. Ялангуяа газар нутгийн асуудал дээр шүү. Сумын Засаг дарга өөрийн мэдлээр атар газар эзэмших гэрчилгээг албан байгууллагад өглөө гэхэд сүүлд нь салбарын сайд, УИХ-ын гишүүн дээр асуудал нь буудаг.  Түүнчлэн иргэдийн өдөр тутмын асуудлыг жинхэнэ сумын Засаг дарга, хорооны Засаг дарга шийдвэрлэх ёстой.

 

-Гэтэл энэ бүх өдөр тутмын асуудал нь байнгын хороо дээр өргөдөл болж ирээд байна уу?

 

-Би өргөдлийн байнгын хороон дээр ажиллаж байсан хүнийхээ хувьд энэ асуудлыг сайн мэднэ. Ардчилалын гол функцийн нэг бол баг, нийтийн хурал. Гэтэл энэхүү хурлаа хуралдуулаагүй хэрнээ манай тойргоос гарсан нэр дэвшигч  харагдахаа болилоо. Орон нутагт болж байгаа асуудлыг шийдвэрлэхгүй байна гэх мэтээр асуудал тавьдаг. Гэтэл эргээд хэн нэгэн хүмүүсийн өмнөөс шйдвэр гаргадаг тэр тогтолцоог санагалзах зүйл байна. Харамсалтай нь өнөөдөр шийдвэр гаргах эрх хажууд нь өөрсдөд нь байгаа гэдгийг ойлгохгүй байна. Манайд энэ талын сургалт, боловсролын асуудал ч маш дутмаг. Уг нь энэ чиглэлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуульд сурч байхад нь олгох хэрэгтэй. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм билээ. Энэ талын мэдэгдэхүүн байхгүй учраас иргэд маань бид нар ямар  шийдвэр гаргах ёстой вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Нэг үгээр хэлбэл сонгогчдын боловсролыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна гээд заачихдаг. Гэвч СЕХ нь бид нар 20 сая төгрөгийн төсөвтэй. Үүгээр юу ч хийж чадахгүй байна гээд тайлбар хийгээд суучихдаг. Яг бодит үнэн дээр улс төрийн боловсролыг ганц нэг байгууллага өгчихдөг зүйл биш. Бүгд хийж байх ёстой. Тухайлбал, улс төрийн нам байнга хийж байх ёстой. Герман Улс дайны дараагаар ганц үзэл суртал ноёлох аюултай юм байна гэж ухаараад олон ургальч үзлийг байнгын амьд байлгах үүднээс улс төрийн сан байгуулсан. Уг санд  улс төрийн олон ургальч үзлийг төлөвшүүлэх, улс төрийн боловсрол олгоход нь зориулж улсын төсвөөс мөнгө  өгдөг. Нэг асуудал дээр гэхэд намууд өөр өөрсдийн үзэл бодлын үүднээс судалгаа хийж түүнийгээ түгээх шаардлагатай. Ингэх юм бол иргэд хүртэл аан либераль үзлийн бодлого нь ийм байдаг юм байна гэх мэтээр асуудлыг нэг цонхоор бус олон цонхоор харах боломж олгоно.

 

-Улс төрийн намууд өнөөдөр ашиг сонирхол хайсан хүмүүсийн цуглаан мэт харагдаж байна. Улс төрийн намуудын тухай хуулинд ганцхан удаа том өөрчлөлт оруулсан. Энд хүний тухай ярихаа болъё. Тэгвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр өнөөдөр Монгол Улсыг 25 жил авч явахаар шилдэг хүмүүсийг бэлтгэж чадсан уу?

 

-Би эргээд л тогтолцоо ярих гээд байна. Учир нь улс төрийн нам чинь өөрөө хүнээ бэлтгэдэг байх ёстой. Тэгэхээр ядаж иргэдийн хуралд нэр дэвшүүлэх гэж байгаа хүн чинь Засаг даргынхаа төсвийн төслийг уншдаг байх хэрэгтэй. Эргээд хянаад, асуулт тавьдаг тийм чадвартай байх ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүний ёс зүй гэж юу болох, ямар хүрээнд ажиллах вэ гэдгээ мэддэг байх нь чухал. Мөн дээрээс нь их хурлын гишүүдийн хуулийн төсөл дээр ажиллуулсан. Тодорхой судалгааны ажил хийлгээд чадавхижуулсан байх ёстой. Би энэ тогтолцоог хэлээд байгаа юм. Гэтэл өнөөдөр жил ирэх тусам сонгуулийн зардал өсдөг. Нэг үгээр хэлбэл, мөнгөтэй хүн л сонгуульд ордог болчихсон. Улс төрийн намуудын зардал ялахын тулд асар их нэмэгдэх болсон. Тиймээс мөнгөтэй хүнийг л сонгуульд нэр дэвшүүлдэг энэ чиглэл рүү орсон. Тиймээс бид шинэ хуулинд сонгуулийн зардлыг бууруулах талаар олон ажил хийсэн. Түүнийг ажлын хэсэг 100 хувь дэмжиж авсан. Тэгэхээр мөнгөтэй биш чадвартай хүнийг оруулдаг тэр үүд хаалгыг энэ сонгуулийн хуулинд оруулж өгч байна шүү дээ. Нэмж юу хэлэх гээд байна вэ гэхээр би өнөөдөр шүүмжлэгч биш, эрх мэдэл хэрэгжүүлэгч. Нэг ёсондоо амлалт өгч орж ирсэн бол амлалтаа биелүүлэхээр ажиллаж байна.

 

-Өнөөдрийн улс төрд хүн өөрчлөх, сайд өөрчлөх асуудалд олон сар хоногийг зарцуулаал байна. Нэг үгээр хэлбэл ажил хийхээсээ илүүтэйгээр парламентийн томилгооны асуудал дээр илүү их анхаарал хандуулдаг боллоо. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаад байгаа. Хэрэв өөрчлөлт оруулснаар өнөөдрийн энэ гаж тогтолцоог засаж чадах болов уу?

 

-Засгийн газрыг хүчирхэг болгох хэрэгтэй. Ялангуяа томилгооны асуудал дээр. Ерөнхий сайд багаа бүрдүүлээд өөрөө хариуцлагаа үүрнэ гэж байгаа бол гишүүнээ сонгох, солих эрхийг өөрт нь өгөх хэрэгтэй. Хэрвээ аль нэг салбар нь ажиллаж чадахгүй байна гэж үзвэл бүхэлд нь хариуцлага тооцох нь зөв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд явж чаддаггүй юм гэхэд дордуулсан долоон заалтаа засаж сайжруулах хэрэгтэй байна. Ер нь бол өөрчлөлт хийх цаг нь болсон.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.72.246.134)
    ТЭНЭГ АВГАЙ ЗАЙЛ
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.93.146)
    Давхар дээлийг тайлуулна гээд орилоод байсан, Халх голыг юу болгов, Одоо сонгуулийн хууль гээд энэ эмээ бужигнуулаад л будлиад л бүтэлгүйтээд л ардчилсан намд өөр хүн олдохгүй байна уу
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.115.207)
    Энэ будлиу дахиад л бантан хутгах юм яриад. л болимоор юм аа
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.194.114.111)
    Энэ балай авгайгаас олигтой ямарч зүйл гарахгүй ээ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    12 цаг 25 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    12 цаг 33 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    14 цаг 15 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    15 цаг 58 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    17 цаг 35 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    17 цаг 38 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    17 цаг 43 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    17 цаг 48 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    18 цаг 17 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    18 цаг 33 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 42 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК