ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусч байгаа учир түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Харин уг асуудлыг өнөөдөр шүүхэд хэлэлцэх юм.
Д.Дуулим