Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон билээ.
Гэвч Б.Батзаяаг энэ сарын 13-нд батлан даалтаар гаргасан юм. Гэвч прокурор энэхүү шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр түүнийг эргүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд дахин шийдвэрлэх юм байна.
Тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа. Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа" хэмээн бичиж байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/