БГД-ийн 20-р хороо ”.....” ХХК-ны ажилтан бетон хавтанд даруулсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд шалгахад, тус байгууллагын туслах ажилтан СХД-ийн 7-р хороонд суух 46 настай эрэгтэй М нь бетон хавтан өргөх ажил хийж байхад хавчуулагдаж гэмтсэнийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ЧД-ийн 9-р хороо “Хордлого тайлах төвд угаартсан хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд шалгахад, Дэнжийн ..... тоотод суух 54 настай эрэгтэй Б , Т, охин О, зээ охин А нар гэртээ угаартаж хэвтэн эмчлэгдэж байгааг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим