СХД-ийн 11-р хороо Баянхошууны зам, “Sky” караокены урд замд амины "Toyota Prius" автомашины жолооч Б гэгч нь явган зорчигч Дунд говь аймгийн Хулд суманд оршин суух 35 настай эрэгтэй Г мөргөж гэмтээсэн байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Мөн явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/